Ц. Хүрэл-Очир- МУИС-Хууль Зүйн Сургуулийн эрх зүй, төрийн онол, түүхийн тэнхмийн ахлах багш, докторант. Тус сургуулийн сургалтын албаны эрхлэгч
/ http://www.lawschool.mn/ -с зургийг авав /
Виртуал гэмт хэрэг-Susan W.Brenner “Хууль дээдлэх ёс” сэтгүүл, 2008 он №2/21/, 41-45 дахь тал.
11. Кибер орон зай нь физик ертөнцийн хажууд байдаг боловч түүнээс тусдаа орших үйл ажиллагааны талбар юм. Энэ нь физик ертөнц биш, харин үзэл бодлын бодит байдал, “хийсвэр ертөнц” юм ...
12. Хэрэв кибер орон зай нь уламжлалт гэмт хэргийг үйлдэхэд хэрэглэдэг ердийн орон зай буюу арга хэрэгсэл мөн бол кибер гэмт хэрэг гэсэн тусгайлсан нэр томъёо гаргах, түүнийг зохицуулахын тулд тусгай хууль тогтоомж гаргах биш, одоо мөрдөж буй хууль тогтоомжоор түүнийг зохицуулахад хангалттай. ... “Кибер гэмт хэрэг” гэж нэрлэж байгаа компьютер болон кибер орон зайгаар үйлддэг гэмт хэрэг нь удаан жил оршиж ирсэн тодорхой арга хэрэглэдэг гэмт хэргээс тийм ч өөр зүйлийг илэрхийлэхгүй байж ч болох юм.
Компьютерийн гэмт хэрэг. “Хууль дээдлэх ёс” сэтгүүл, 2006 он №2, 54-58 дахь тал.
Компьтерийн гэмт хэргийн эрүүгийн эрх зүйн ойлголт. Энэ нь мэдээлэл боловсруулах автоматжуулсан системийн орчинд улс, нийгэм, иргэн, хуулийн этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын эсрэг үйлдсэн эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл хэмээн үзэж болох юм. Компьютерийн гэмт хэргийг криминологи шинжээр нь эдийн засгийн; хувийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг; нийгэм, улс орны ашиг сонирхлын эсрэг гэж ангилж болно. Өнөөдөр дэлхий дахинд эдийн засгийн компьтерийн гэмт хэрэг нилээд өргөн үйлдэгдэж байгаа нь хууль сахиулах байгууллагуудад шинэ шинэ хүндрэлүүдийг бий болгож байна.
... НҮБ-аас гаргасан тайланд өнөөгийн байдлаар компьтерийн гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирол хууль бусаар зэвсэг арилжаалах болон хар тамхи худалдаалах наймаатай дүйцэхүйц хэмжээнд хүрснийг цохон тэмдэглэжээ.
... Дээр дурдсан хандлага, саналыг харгалзан үзэж, хууль зүйн онол, практикт хэрэглэх нь компьютерийн мэдээллийн аюулгүй байдлыг эдийн засгийн хүрээнд хангах талаар тодорхой асуудлуудыг үр нөлөөтэй шийдвэрлэх зарим боломжийг олгоно. Үүнд:
Нэгт: Эрүүгийн хууль тогтоомжийн компьтерийн гэмт хэрэгт хамаарах хэм хэмжээг боловсронгуй болгох
Хоёрт: компьтерийн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг тодорхойлох шинж, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгсдэд хариуцлага хүлээлгэх шалгуурыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах
Гуравт: Компьютер гэмт халдлагын зүйл болсон, эсвэл түүнийг хэрэгсэл болгож ашигласан гэмт хэргийг бусад төрлийн гэмт хэргийн төрлөөс ялгаж зааглах
Дөрөвт: компьтерийн гэмт хэрэгт холбогдолтой шүүхээр шийдвэрлэсэн хэргийг нэгтгэн судалж, дүн шинжилгээ хийх нь хойшлуулшгүй асуудлын нэг болж байна
1 comment:
Уг нь хийж байгаа зүйлс чинь өнөөдрийн Монголын оюутнуудын түвшинтэй харьцуулбал харьцангуй ахисан байна. Гэхдээ үнэхээр судалгааны ажил онолын нийтлэл бичих гэж оролдож байгаа бол мөн ирээдүйд гадаадад LLM, LLD хийнэ гэж бодож байгаа бол их зүйл илүү ихийг унш, арай академик түвшинд бич, онолын нийтлэлүүд хэрхэн бичигддэгийг судал, ишлэлээ заавал дурд... Аан тийм интернэтийн эрх зүй гэж тусдаа салбар эрх зүй гэх хэрэггүй аль ч интернэтийн харилцаа өндөр хөгжсөн орнуудад ч интернэтийн эрх зүй гэсэн тусдаа нэр томьео хэрэглэгдэггүй...
Post a Comment