Search This Blog

2023-10-16

Интернет засаглалын форум - 2023

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хариуцан зохион байгуулдаг Интернет засаглалын форум (IFG) энэ жил Япон улсын Киото хотод 2023 оны 10 дугаар сарын 8-12-ны өдөр "Бидний хүсч буй интернет - Бүх хүнийг дэмжих нь" гэсэн ерөнхий сэдэвтэй боллоо.

Энэ удаагийн форумд дараах 8 сэдвийн хүрээнд нийт 355 салбар хуралдаанд 178 орны 6279 хүн биечлэн, 3000 гаруй хүн онлайнаар оролцсон. 

- Хиймэл оюун ухаан ба шинээр гарч ирж буй технологи
- Интернет хуваагдлаас зайлсхийх нь
- Кибер аюулгүй байдал, кибер гэмт хэрэг, онлайн аюулгүй байдал
- Өгөгдлийн засаглал ба итгэл
- Цахим хуваагдлаас сэргийлэх нь
- Дэлхийн цахим засаглал ба хамтын ажиллагаа
- Хүний эрх, эрх чөлөө
- Тогтвортой байдал ба байгаль орчин.

Энэ удаагийн форумын үр дүнг дараах холбоосоор орж танилцах боломжтой:
https://www.intgovforum.org/en/content/igf-2023-outputs 

Read more...

2023-10-06

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн төлөөх хуульчид

Media Defence байгууллагаас ICNL болон Forum-Asia байгууллагатай хамтран Малайз улсын Куала Лумпур хотод 2023 оны 10 дугаар сарын 3-5-нд зохион байгуулсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн төлөө ажилладаг хуульчдад зориулсан сургалтаас олон зүйл сурлаа. Зүүн Өмнөд Азийн хуульч найзуудаас суралцах зүйл бас олон байлаа.

 




Read more...