Өмнөх бичвэрт “Нээлттэй
интернэтийн дүрэм” гэгдэх эрх зүйн зохицуулалт хэрхэн батлагдсан талаар
хүргэсэн билээ.[1]
Энэ удаа тус зохицуулалтын баримт бичгийн агуулгатай танилцуулж байна.
АНУ-ын “Холбооны зохицуулалтын
Дүрэм”-д Харилцаа холбооны хорооны бүрэн эрхийг хуульчилсан байдаг. Энэ дүрмийн
1, 8 болон 20 дугаар хэсэгт нэмэлт оруулсаныг “Нээлттэй интернэтийн дүрэм” гэж
нэрлэж байгаа билээ.
АНУ-ын Харилцаа холбооны хорооны цахим хуудаст “Нээлттэй
интернэтийн дүрэм” болон түүний тайлбарыг нэг баримт бичиг болгон байршуулсан
байна.[2]
Түүний 283-290 дугаар талд буй “Хавсралт А” нь “нээлттэй интернэтийн дүрэм”-ийн асуудлаар
Харилцаа холбооны хорооны бүрэн эрхийг өргөтгөсөн зүйл, заалтууд юм.
-
1-р хэсэг. Практик
ба үе шат
/1.49. Баримт бичгийг хэрэглэх: Тус дүрмийн дагуу гомдол
гаргахад бусад ерөнхий зохицуулалтыг нэгэн адил хэрэглэнэ./
-
8-р хэсэг. Нээлттэй
интернэтийг хамгаалах, дэмжих
/8.1. Зорилго: Энэ хэсгийн зорилго нь хэрэглэгчийн сонголт,
үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эцсийн хэрэглэгчийн хяналт, өрсөлдөөн,
инноваци чөлөөтэй нэвтрүүлэх эрх чөлөөг бий болгох интернэтийг хамгаалах,
дэмжихэд чиглэнэ. Ингэснээр харилцаа холбооны дэвшилтэт чадварыг дэмжих, дэд
бүтцийн хөрөнгө оруулалтын саад бэрхшээлийг арилгана.
8.2. Нэр томъёо, тодорхойлолт:
а. Өргөн зурвасын интернэтийн үйлчилгээ;
б. Интернэтийн контент, аппликэйшн, үйлчилгээ үзүүлэгч;
в. Эцсийн хэрэглэгч;
г. Суурин өргөн зурвасын интернэтийн үйлчилгээ;
д. Хөдөлгөөнт өргөн зурвасын интернэтийн үйлчилгээ;
е. Сүлжээний удирдлага.
8.5. Хаалт тавихгүй байх
8.7.
Хязгаарлахгүй байх
8.9. Дарааллыг төлбөртэй тогтоохгүй
байх
8.11. Интернэтийн үйлчилгээнд стандартыг шалтгаангүйгээр
баримтлахгүй байх буюу стандарт хэрэглэхээс үндэслэлгүйгээр зайлсхийхгүй байх
8.13. Өргөдөл, гомдол гаргахад тавигдах ерөнхий шаардлага
8.14. Гомдол хянан шийдвэрлэх нийтлэг журам
8.16. Хувийн мэдээллийн нууцыг хадгалах
8.18. Зөвлөмж хүсэх, зөвлөмж өгөх/
-
20-р хэсэг.
Худалдааны зориулалттай мобайл үйлчилгээ
/20.3. Нэр томъёо, тодорхойлолт:
а. Худалдааны зориулалттай мобайл радио үйлчилгээ;
б. Хоорондоо уялдаа холбоотой үйлчилгээ;
в. Олон нийтийн сүлжээний унтраалга.
Дээр дурдсан зүйл, заалт нь нээлттэй интернэтийн үзэл санаа,
зохицуулалтыг агуулж байх бөгөөд түүний хэрэгжилтийг АНУ-ын Харилцаа холбооны
хороо дангаар хариуцах бүрэн эрхтэй болжээ.
Түүнийг дагаж мөрдөх, тайлбарлахтай холбоотой асуудлыг
АНУ-ын Харилцаа холбооны хорооны 2015.02.26-ны өдөр батласан, 2015.03.12-ны өдөр танилцуулсан баримт бичгийн “Хавсралт Б”
нэртэйгээр 291-313 дугаар хуудсанд тусгажээ.
[1] “Нээлттэй интернетийн дүрэм” хүчин төгөлдөр боллоо http://happywebs.mn/more.php?id=24
[2] FCC Releases Open Internet Order https://www.fcc.gov/document/fcc-releases-open-internet-order
[3] Code of Federal Regulations http://www.ecfr.gov/cgi-bin/text-idx?tpl=/ecfrbrowse/Title47/47tab_02.tpl
No comments:
Post a Comment