Саяхан буюу 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улс “Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төв” /Geneva Centre for the Democratic Control of Armed Forces/ байгууллагын 62 дахь албан ёсны гишүүн орон болов.
Энд кибер аюулгүй
байдлыг хангах эрх зүйн зохицуулалтын арга хэмжээний үндсэн чиглэлийг танилцуулая:
"Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төв" /DCAF/-өөс 2011 онд эрхлэн гаргасан "Кибер аюулгүй байдал" цувралын 42-р хуудсанд кибер аюулгүй байдлыг хангах эрх зүйн зохицуулалтын арга хэмжээний үндсэн чиглэлийг тодорхойлсон бөгөөд 43-р хуудсанд кибер аюулгүй байдлын талаарх олон нийтийн ойлголтыг бэхжүүлэх, кибер аюулгүй байдлыг хангах тусгай байгууллагыг чадавхижуулах арга хэмжээ; кибер аюулгүй байдлыг хангах үр дүнтэй стратегийг тус тус санал болгосон байна.
- - Олон улсын болон дотоодын түвшинд кибер гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх, кибер халдлагыг саатуулах, түүнд хариу үйлдэл үзүүлэх
чадавхийг бэхжүүлэх, цахим нотлох баримт цуглуулах, үнэлэх, дүгнэх үе шатыг
боловсронгуй болгох чиглэлээр Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн
холбогдох зүйл, заалтыг шинэчлэх
- - Нутаг дэвсгэрийн болон улсын бүрэн эрхт байдлын зарчмаар кибер
гэмт хэргийг илрүүлэх, түүнийг мөрдөх эрх зүйн хэм хэмжээ бий болгох
- - Кибер гэмт хэрэгтэй тэмцэх, тоон мэдээллийн шинжилгээ
хийх алба байгуулах, тийм албыг давтан сургах, кибер халдлагад хариу үзүүлэх
чиглэлээр зохион байгуулах, шүүх эрх мэдэл болон хувийн сектор кибер гэмт
хэргийг шийдвэрлэх чадавхийг бэхжүүлэх
- - Өгөгдөл хамгаалах, нууцлал, тоон гарын үсэг, худалдааны
эрх зүй, цахим засаг, шифрлэлттэй холбоотой эрх зүйн тогтолцоог хянаж шинэтгэх
- - Кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр хууль тогтоомжийг
уялдуулан өөрчлөх, бусад улс орны эрх зүйн ололтоос туршлага судлах
- - Олон улсын түншлэгчидтэй кибер халдлагыг мөрдөн шалгах
асуудлаар мэдээлэл солилцох, хамтран ажиллах механизмыг боловсронгуй болгох
- - Кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр стратегийн түвшинд
ажилладаг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах арга замыг Засгийн газрын
бүхэл түвшинд тодорхойлж хэрэгжүүлэх. Тухайлбал, бусад улс орнуудын кибер
аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах байгууллагуудын хоорондын хамтын
ажиллагааг эхлүүлэх, хөгжүүлэх, аюулгүй байдлын стандартуудыг боловсруулах,
мэдээлэл солилцоход аюулгүй байдлыг хангахад чиглэсэн олон улсын гэрээ,
хэлэлцээр байгуулах
- - Олон улсын шинжтэй кибер халдлагад хариу үйлдэл үзүүлэх
үйл ажиллагааг зохицуулахад бусад улсын төрийн байгууллагуудтай хамтран
хэлэлцээ хийх, харилцан үүрэг хүлээх
- - Мэдээлэл цуглуулах, нотлох баримтыг бэхжүүлэх үйл
ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох. Тухайлбал, халдлага,
хакерийн үйл ажиллагааг шийдвэрлэхтэй холбоотой шүүх эрх мэдлийн байгууллагад
учрах бэрхшээлийг шийдвэрлэх.
No comments:
Post a Comment