2016-06-14

Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн асуудлын хүрээнд 2015-2016 онд хэвлүүлсэн өгүүлэл, нийтлэл

1.      L.Galbaatar. Current developments of legal regulations online in Mongolia. May 2015. The Insider magazine. Ulaanbaatar. Mongolia.


2.     L.Galbaatar. Mongolian Legal Regulations in Cyberspace. “Legal News”, November 2015, №33. p.3. The National Legal Institute. http://legalinstitute.mn/media/11rsarenglish.pdf

3.      L.Galbaatar. International Treaty on Cybercrime and Mongolian Legal Regulations in Cyberspace. Mongolian Law Review, 2015(4). Ulaanbaatar, Mongolia. February 2016

4.      L.Galbaatar. “Mongolia’s Cybersecurity Cooperation: What are the prospects for Mongolian cybersecurity cooperation with Russia and China?” The Diplomat (International current-affairs magazine for the Asia-Pacific region). June 7, 2016 http://thediplomat.com/2016/06/mongolias-cybersecurity-cooperation/

5.      Л.Галбаатар. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын кибер аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагааны бодлого /өгүүлэл/. “Стратегийн судалгаа” сэтгүүл, 2016 №1 /73/

6.      Л.Галбаатар, Ц.Одгэрэл. "Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын кибер аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагааны эрх зүйн орчин" /илтгэл/. “Олон улсын эрх зүй: Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагаа" сэдэвт эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхтгэл. Улаанбаатар. 2016.05.25. 

7.      Л.Галбаатар. Гэрч, хохирогчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой зарим асуудал /илтгэл/. "Гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоо, түүний эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь" сэдэвт хэлэлцүүлгийн илтгэлийн эмхтгэл. Улаанбаатар. 2016.06.10

бусад бүтээлийн дэлгэрэнгүй жагсаалтыг эндээс үзнэ үү

Read more...

2015-10-29

“Кибер гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх нь” ном хэвлүүллээ

“Кибер гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх нь” нэртэй хоёр дахь номоо хэвлүүллээ. Тус номоо эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчдын мэргэжлийн сургалтад зориулж бичлээ.





“МУИС Пресс” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан тус ном үндсэн 5 хэсэгтэй бөгөөд үзүүлэн, нэр томьёо болон “Кибер гэмт хэргийн тухай конвенц”-ийн монгол хэл дээрх орчуулгыг хавсаргасан.

Мэдээллийн аюулгүй байдлын талаар санаа зовж, кибер гэмт хэргийн хохирогч болох эрсдэлээс сэргийлэх хүсэлтэй хэн бүхэн энэ номоос цэгцтэй, шинэлэг мэдээлэл олж авах боломжтой.

Номын нээлтийн ёслол 2015.10.28-ны өдөр МУИС-ийн Эрдмийн танхимд болсон. 

Нээлтэнд Харилцаа холбооны зохицуулах хороо, Кибер аюулгүй байдлын газар, МУИС болон Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн төлөөлөл оролцов.

МУИС-ийн ахлах багш Ц.Хүрэл-Очир кибер гэмт хэргийн эрх зүйн асуудлаар оролцогсдод сүүлийн үеийн мэдээлэл өгч, шавьдаа эрдэм шинжилгээний ажлын амжилт хүсэв.

Ташрамд дурдахад тус бүтээл нь Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, шинэ ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит Монгол Улсын Их Хурлын шагналын 2015 оны шалгаруулалтад нэр дэвшсэн болно. Энэ талаарх мэдээллийг эндээс үзнэ үү.


Номын нээлттэй холбоотой мэдээ: 







Read more...