НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хариуцан зохион байгуулдаг Интернет засаглалын форум (IFG) энэ жил Япон улсын Киото хотод 2023 оны 10 дугаар сарын 8-12-ны өдөр "Бидний хүсч буй интернет - Бүх хүнийг дэмжих нь" гэсэн ерөнхий сэдэвтэй боллоо.
Энэ удаагийн форумд дараах 8 сэдвийн хүрээнд нийт 355 салбар хуралдаанд 178 орны 6279 хүн биечлэн, 3000 гаруй хүн онлайнаар оролцсон.
- Хиймэл оюун ухаан ба шинээр гарч ирж буй технологи
- Интернет хуваагдлаас зайлсхийх нь
- Кибер аюулгүй байдал, кибер гэмт хэрэг, онлайн аюулгүй байдал
- Өгөгдлийн засаглал ба итгэл
- Цахим хуваагдлаас сэргийлэх нь
- Дэлхийн цахим засаглал ба хамтын ажиллагаа
- Хүний эрх, эрх чөлөө
- Тогтвортой байдал ба байгаль орчин.
Энэ удаагийн форумын үр дүнг дараах холбоосоор орж танилцах боломжтой:
https://www.intgovforum.org/en/content/igf-2023-outputs
No comments:
Post a Comment