Search This Blog

ElectGalbaatar

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Галбаатарын мөрийн хөтөлбөр

Монголын Хуульчдын холбооны эрхэм гишүүн–хуульчид, хамтран зүтгэгчдээ:

Монголын Хуульчдын холбоо эргэлтийн цэг дээр байна. 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаад 10 жил өнгөрч, Монголын Хуульчдын холбоо 10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд Холбооны үйл ажиллагаа эрх баригчдаас хамаарч багагүй саадтай байсан. Ирэх 10 жилд зөвхөн Монголын Хуульчдын холбоонд бус Үндсэн хуульт ёсонд сорилт, бэрхшээл их байх нь ээ! Энэ эгзэгтэй цаг үед Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 47.1-т заасан дараах шаардлагыг бүрэн, бодитоор хангаж буй болохоо нотолж нэрээ дэвшүүллээ:

- Хуульчийн хувьд манлайлагч: 2016-2018 онд Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны, 2018 оноос Үндсэн хуулийн эрх зүйн хорооны, 2020 оноос Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, 2017 оноос Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны гишүүн, 2019 оноос Зөвлөлийн гишүүнээр ажиллахдаа хуульчдад үр ашигтай байх, боломж олгох, хамтран манлайлах, бүх хуульчийн дуу хоолойг хүргэхэд голлон анхаарч ажилласан.


- Хуульчдын нэр хүнд, ёс зүйн хувьд үлгэр дуурайлал үзүүлэгч: 2017 оноос Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны гишүүнээр ажиллахдаа Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн хэм хэмжээг таниулах хэд хэдэн нийтлэл гаргасан ба бүх шатны шүүхийн шүүгчид нэр дэвшиж байгаа хуульчийн нэр хүнд, зан байдлын талаар дүгнэлт гаргах шинжээчээр ажилласан. 2020-2021 онд Хуульчдын холбооноос нэр дэвшиж Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр томилогдон ажиллахдаа Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийг сахиулж ажилласан.


- Хуульчдыг байр суурь, бодлогын хувьд илэрхийлэгч: Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, хууль ёсны зарчмыг хамгаалах чиглэлээр 100 орчим бүтээл хэвлүүлж, сонин, цахим хэвлэлд 60, телевиз, радиод 90 ярилцлага өгсөн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Хуульчдын холбооноос өгөх санал, дүгнэлт бэлтгэхэд оролцож, хуульчийн эрх зүйн байдалтай холбоотой хууль тогтоомжийн төслүүдийг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж, Үндсэн хуульт ёс, Хуульчдын холбоог бэхжүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулсан. Улс төрийн аливаа нам, бүлгийн гишүүн биш, тэдгээрт огт хамааралгүй бөгөөд хараат бусаар ажиллаж ирсэн.

Хуульчдын холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, бодлогыг тодорхойлох чиг үүрэгтэй Зөвлөлийн хуралдааныг даргалах, түүгээр шийдвэр гаргуулахад Ерөнхийлөгчийн гол үйл ажиллагаа чиглэдэг. Энэ хүрээнд бүх гишүүндээ бүрэн, хүртээмжтэй үйлчлэх; хүн бүр хууль зүйн үр нөлөөтэй үйлчилгээг тэгш авах нөхцөл бүрдүүлэх; хууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжлийн шинжээчээр оролцох, бодлогын нөлөөллийн ажлыг зохион байгуулах; шударга ёсыг хангахад гишүүдтэйгээ хамтран хичээл зүтгэл гарган ажиллана.

https://galbaatar.blogspot.com


Read more...

No comments: