Search This Blog

2013-09-05

Цахим орчин ба Үндэсний аюулгүй байдал - номын мэдээлэл

Цахим орчин ба Үндэсний аюулгүй байдал
(Виртуал ертөнц дэх аюул занал, боломж, засаглал)

Редактор Derek S. Reveron[1]

Хувь хүн, компаниуд бидний өдөр тутмын амьдралтай сүлжилдсэн эдийн засгийн шинэ орчин, нийгмийн чичиргээнт орон зайг маш богино хугацаанд цахим орчны шинэ салбарын нэг болгожээ.
Зарим тохиолдолд хувь хүмүүс, үндэстэн, засгийн газрууд хорлонтой үйлдэхүйгээр өөрсдийн ашиг сонирхлоо тулгахын тулд цахим орчныг ашиглаж байна. Террористууд бусдыг элсүүлэх, сургах, онилох, хакерууд өгөгдөл хулгайлах, тагнан турших зорилгод интернэтийг ашиглаж байна. Гэхдээ цахим орчны дийлэнх хэсэг нь иргэдийн орчин бөгөөд түүнийг хувь хүмүүс, аж ахуйн нэгж, засгийн газрууд хууль ёсны зорилгоор ашигладаг.   
Энэхүү “Цахим орчин ба Үндэсний аюулгүй байдал” ном нь цахим орчны одоогийн болон ирээдүйн аюул заналын талаарх эрдэмтэн, бодлогын шинжээч, мэдээллийн технологийн удирдах албан тушаалтнуудын судалгааны бүтээлийн эмхэтгэл юм. Тодруулбал, энэ номд судлаачид АНУ, Европ, Орос, Хятадын эсрэг заналхийлэлд үндэсний ашиг сонирхлыг хамгаалах олон арга замыг эрэлхийлжээ. 
Мөн цахим орчинд ашиг сонирхлоо хамгаалах, дайралт, түрэмгийлэлтэй тэмцэх 
чадвараа хөгжүүлэх шинэ арга зам санал болгосон байна.
Бодлого тодорхойлогч, стратегич нар энэ номноос үндэсний аюулгүй байдлыг хангах,
ирээдүйн цахим дайны тухай олон асуудалд хариулахуйц ихээхэн үнэ цэнэтэй мэдээллийг авах
болно.

Номын шүүмж
"Ерөнхийдөө, Реверон бидэнд цахим аюулгүй байдлын асуудлаарх орчин үеийн тун чамбай
дүн шинжилгээг толилуулжээ. Энэ ном үндэсний аюулгүй байдлын мэргэжилтнүүдээс энэ
чиглэлийн ажилтнуудад зориулагдсан байна." -Contemporary Security Policy” мэргэжлийн
сэтгүүл

Номын гарчиг

Нэгдүгээр бүлэг. Цахим орчны тухай эргэцүүлэх нь 
1   1. Үндэсний аюулгүй байдал ба Цахим орчны тухай танилцуулга /Derek S. Reveron/
2   2. Онолын аюулгүй байдал /Patrick Jagoda/
3   3. Цахим довтолгооны шинж байдал /Herbert Lin/
4   4. Цахим гэмт хэрэг ба цахим терроризмийн нийтлэг зүйл /Steven Bucci/
     
     Хоёрдугаар бүлэг. Зэвсэгт мөргөлдөөн ба Цахим хамгаалалт

5  5. Зэвсэгт болон цахим мөргөлдөөний эрх зүй /David P. Fidler/ 
6  6. Цахим зөрчил, цахим хамгаалалт, цахим заналхийллийн стратегийн бүтэц бий болох нь   
              /Richard B. Andres/ 
7  7. Цахим хамгаалалтын шинэ бүдүүвч /Jeffrey R. Cooper/
8  8. Цахим мөргөлдөөн, Цахим засаглал, Аюулгүй байдлын стратеги /Chris Demchak/

     Гуравдугаар бүлэг. Үндэстний хил: Цахим аюулгүй байдал, цахим дай

9  9. Мөнхийн өрсөлдөгчид ба Цахим дайн: Мэдээллийн эрин дэх өрсөлдөөн 
        Brandon Valeriano and Ryan Maness/
1  10. Атлантын далайн гаднах сөргөлдөөн: Цахим аюулгүй байдлын зорилго /James Joyner/
1  11. Орос улсын цахим аюулгүй байдал /Nikolas K. Gvosdev/
1  12. Цахим орчин дахь Хятад улс /Nigel Inkster/
1  13. Цахим засаглалын онол: Энхтайван ба дайны стратегийн зорилго /John B. Sheldon/
1  14. Дүгнэлт /Derek S. Reveron/





[1] Энэхүү номын редактор Derek S. Reveron нь АНУ-ын Тэнгисийн цэргийн коллежид үндэсний аюулгүй байдлын профессороор ажиллаж байна.

1 comment:

Anonymous said...

Сайн байна уу? МАБ-ын тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа сурагтай байсан. Хэдийгээр хууль болж батлагдах юм бол?