Search This Blog

2017-12-18

Илүү тухтай, аюулгүй цахим орчин бүрдүүлэх нь /нийтлэлийн эмхэтгэл/


Харилцаа холбооны зохицуулах хорооны дэмжлэгтэйгээр 2015-2017 онд www.happywebs.mn-д бичсэн бүх нийтлэлийг эмхэтгэв. Энэхүү эмхтгэлийг эндээс үзнэ үү. 

Санамж: Энэхүү эмхтгэлд дурдсан агуулга нь зохиогчийн үзэл бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хорооны албан ёсны бодлого, байр суурийг төлөөлөхгүй болно. Мөн нийтлэлд хэрэглэсэн хууль тогтоомж, бусад мэдээлэл шинэчлэгдсэн байж болохыг анхаарна уу.


Read more...

2017-07-13

Цахим эрх зүйн олон улсын зуны сургалтын тухай

ОХУ-ын нийслэл Москва хотноо 2017 оны 7 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд цахим эрх зүйн олон улсын зуны сургалтад (ISSC 2017) оролцов. Тус сургалтыг ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуулийн (NRU HSE) Мэдээллийн технологи, оюуны өмчийн олон улсын лабораториос хариуцан зохион байгуулав. 

Тус сургалтад оролцох нөхцөл, сургалтын онцлогийн тухай мэдээллийг эндээс үзнэ үү: 

Тус сургалтад цахим эрх зүйн талаарх сүүлийн үеийн, шинэлэг, цэгцтэй мэдээлэл өгч, зохих ур чадвар эзэмшүүлж, цаашдын судлах зүйлийн талаар үнэ цэнтэй зөвлөгөө өгөв.
Сургалтын төгсгөлд 
гэрчилгээ хүлээн авав.
Сургалтын төгсгөлд оролцогчдод гэрчилгээ гардуулав. 2017.07.07
Сургалтын үеэр PwC Russia, IBM Watson, Yandex, Megafon зэрэг томоохон компаниудын хуулийн зөвлөхүүдтэй уулзаж, тэдгээр байгууллагын үйл ажиллагаа, ажлын байртай танилцав.
Сургалтын үеэр 10 орчим улсаас ирсэн оролцогчдод Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл өгч, илтгэл хэлэлцүүлэв. 2017.07.04
Сургалтын төгсгөл хэсэгт оролцогчид Москва хотын дурсгалт газруудтай танилцав. 2017.07.06

Read more...