Search This Blog

2019-12-15

Нэг дэлхий, Нэг интернет, Нэг зорилго


НҮБ-аас зохион байгуулдаг "Интернетийн засаглалын форум" 14 дэх жилдээ ХБНГУ-ын Берлин хотноо 2019 оны 11 дүгээр сарын 25-29-ний өдөр болж өнгөрлөө. #IFG2019
    
Тус форумд оролцоход бүх талаар дэмжсэн НҮБ, ХБНГУ-ын ЗГ, түүний доноруудад баярлалаа.

"Нэг дэлхий, Нэг интернет, Нэг зорилго" уриан дор болсон тус форум нийт 200 салбар хуралдаан, 64 семинар, сайн туршлага солилцох 4 форум, эвслүүдийн 14 уулзалт, үндэсний ба бүс нутгийн санаачлагын талаарх 6 салбар хуралдаан, 36 нээлттэй форумаас бүрдсэн бөгөөд нийт 161 орны 3679 хүн биечлэн, 2952 хүн онлайнаар оролцлоо.



Интернетийн засаглалын форумын үр дүн, тайлантай дараах холбоосоор орж танилцана уу:


- IGF 2019 Chair’s Summary: https://www.intgovforum.org/multilingual/index.php?q=filedepot_download/9299/1809
- Berlin IGF Messages: https://www.intgovforum.org/multilingual/content/berlin-igf-messages
- IGF 2019 Outputs: https://www.intgovforum.org/multilingual/content/igf-2019-outputs
- IGF 2019 Participation and Programme Statistics: https://www.intgovforum.org/multilingual/content/igf-2019-participation-and-programme-statistics
- IGF 2019 Transcripts: https://www.intgovforum.org/multilingual/igf-2019-transcripts

Миний хувьд дараах хуваарийн дагуу үндсэн болон салбар хурал, семинарт оролцлоо: https://igf2019.sched.com/galbaatarlkhagvasuren


Read more...

2019-09-09

Цахим засаг ба авлигатай тэмцэх үйл ажиллагаа: БНСУ-ын жишээ

Азийн сангаас 2019.10.10-ны өдөр “Азийн зарим улсын авлигатай тэмцэх туршлагаас суралцах нь” сэдэвт семинар зохион байгуулсан. 
Тус семинарт танилцуулсан БНСУ-ын туршлагын хэсгээс хүргэж байна.

Цахим засгийн үр дүнд авлига багасдаг. Тодруулбал,
  •           Нууц мэдээлэл ил болох
  •           Үр бүтээмжгүй ажил багасах буюу ажлын бүтээмж нэмэгдэх
  •           Гэрээний ил тод байдал хангагдах
  •           Шууд гэрээний хэрэгцээ нэмэгдэх ач холбогдолтой байна.[1]

  • Иймд цахим засгийг хөгжүүлэх нь чухал болж байна. Гэхдээ цахим засгийг хөгжүүлэхэд дараах сорилт, бэрхшээл тулгарах нь бий. Үүнд:
  •           Төрийн удирдлагын тогтолцооны оновчгүй байдал
  •           Цахим засгийн талаарх тохиромжгүй төлөвлөгөө, стратеги
  •           Эрх мэдлийг үр ашиггүй хэрэгжүүлэх
  •           Цахим засгийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгүй байх
  •           Мэдээллийн технологи, системийн хангамж муу байх
  •           Муу буюу хоцрогдсон технологитой байх.


БНСУ-д цахим засгийн гол илэрхийлэл нь “E-People” систем https://www.epeople.go.kr юм. Энэхүү систем нь төрийн төв болон нутгийн захиргааны байгууллага, институт зэрэг 900  байгууллагын хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол, санал гаргах, бодлогын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэхтэй холбоотой цахим систем юм. Энэхүү системийн хэрэглэгчийн хувьд түүний гаргасан өргөдөл, гомдол, саналыг аль байгууллага хариуцах талаар заавал мэдэх шаардлагагүй бөгөөд энэхүү асуудлыг тухайн систем өөрөө системд ирсэн материалыг ангилан, холбогдох байгууллагад хуваарилах замаар зохицуулдаг.
Энэхүү системийг нэвтрүүлэхийн тулд дараах бэрхшээлийг шийдвэрлэсэн байна. Үүнд:
  •  Үйлчилгээний доголдол /үйлчилгээний хэвийн ажиллагааг хэн хариуцах нь тодорхойгүй байх/
  • Системд ирүүлсэн материалыг боловсруулах хугацаа удаан /тухайн материал аль шатандаа явж буй талаарх мэдээлэл тодорхойгүй/
  •  Системд ирүүлсэн материалд хангалтгүй, үр дүнгүй буюу хэрэгцээгүй хариу өгөх
  • Системд ирүүлсэн материалыг буруу албан тушаалтанд шилжүүлэх.
Цаашид цахим системийн үйлчилгээг боловсронгуй болгохоос гадна мэдээлэлд хийх дүн шинжилгээг сайжруулах, үүний тулд мэдээллийн системүүдийг бүрэн холбох, өгөгдлийн шинжилгээг өргөжүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах нь чухал байна. Үүнийг дараах байдлаар томъёолж болно.
  • Бүтээлч цахим засаг
  • Уян хатан цахим засаг
  • Тогтвортой цахим засаг буюу цахим засгаас ухаалаг цахим засаг руу хийх шилжилт.

Цахим засаг ба ирээдүйн засаг захиргааны өөрчлөлт

Төвлөрсөн цахим засаг
Иргэн төвтэй цахим засаг
Хувь хүн төвтэй цахим засаг
Харилцаанд чиглэсэн ухаалаг цахим засаг
Цахим засгийн зорилго
Системийн үр ашиг
/эхний зогсоолын дэлгүүр/
Мэдээлэл хуваалцах, холбоо тогтоох
/нэг цэгийн дэлгүүр/
Нээлттэй их өгөгдөл
Хувь хүнд чиглэсэн үйлчилгээ
/миний засаг/
Хүн бүрийн харилцаанд чиглэсэн хиймэл оюун ухааны платформ
/бидний засаг/
Цахим засгийн үйлчилгээ
Дотоод үйлчилгээ болон мэдээллээр хангах
Засгийн гүйцэтгэл ба ганц портал
Платформд суурилсан үйлчилгээ
Харилцаа төвтэй өгөгдлийн удирдлага
МХХ-ны технологийн экологи
Засгаас хариуцах ба аутсорсинг хийх
Засгаас хариуцах ба аутсорсинг хийх
Засаг-хувь иргэдийн түншлэл
Засаглалд суурилсан автомат хяналт
Сувгууд
Холимог интернет
Холимог болон утасгүй сүлжээний интернет
Холимог утасгүй интернет ба мобайл төхөөрөмжийн интеграц
Онлайн-оффлайн холболтын суваг
Шийдвэр гаргах санаачлага
Улс төрийн элитүүд, засгийн удирдлага
Засаг, мэргэжлийн ба төрийн албан хаагчид
Хувь хүмүүс, иргэн, ТББ-ууд
Өгөгдөлд суурилсан хамтын оюун ухаан
Иргэний үүрэг
Мэдээллийн үйлчилгээний хэрэглэгч
Оролцогч
Идэвхтэй оролцоо ба санал өгөх
Нийгмийн үнэт зүйлсийн дагуу ухаалаг сонголт хийх, бие даасан байх
Блокчейн бүхий шийдэл нь төрийн ил тод байдал, үр ашиг, төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх замаар дотоод авлигаас сэргийлэхэд тусална. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд цахим засгийн үйлчилгээг хүргэхэд сургалтад зориулсан хөрөнгө оруулах зайлшгүй шаардлагатай.



[1] Профессор Myeong Seunghwan. “Цахим засаг ба авлигатай тэмцэх үйл ажиллагаа” илтгэл. Сөүл, 2019.09.

Read more...

2019-01-16

Ensuring rights of the data subject in non-EU countries


Some concepts of legal protection of data subject first guaranteed by the Council of Europe Convention for the Protection of Individuals with Regard to Automatic Processing of Personal Data ("Convention 108") in 1981. However, the Convention 108 lacked to stipulate rights of a data subject. Directive 95/46/EC of the European Parliament and of the Council of the European Union that was approved on 24 October 1995 has secured two particular rights of data subject, which are right of access to data and right to object data processing. Regulation (EU) 2016/679 of the European Parliament and of the Council, which guarantees all rights of the data subject in European Union was adopted on 27 April 2016. 

However, these rights of data subject that secured through above regulations are only applicable to the European Union, not to other countries. This article aims to identify the rights of data subjects in non-EU countries by thoroughly examining national legislations of such countries and compare them to the European Union. Based on the examination, the article attempts to propose potential ways of ensuring rights of the data subject in non-EU countries.





Read more...