Search This Blog

2025-11-03

APSIG 2025: Катмандугаас олж авсан мэдлэг, нөхөрлөл

Саяхан би Ази-Номхон далайн Интернэт засаглалын сургууль (APSIG)-ийн 2025 оны хөтөлбөрт хамрагдаж, Непал улсын Катманду хотод болсон сургалтад оролцсон. Бүс нутгийнхаа 39 залуу мэргэжилтний нэгээр сонгогдон, интернэтийн одоо, ирээдүйг тодорхойлох хамгийн чухал сэдвүүдийн талаар гүнзгийрүүлэн судлах боломж олдсонд баяртай байна.

Дөрвөн өдрийн эрчимжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд бид хиймэл оюуны засаглал, кибер аюулгүй байдал, цахим хуваагдал, платформын зохицуулалт зэрэг өргөн хүрээний сэдвийг хөндөж, салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдээс суралцлаа.


Энэхүү сургалтын үеэр кибер халдлага болон интернэтийн тасалдлын үеийн дүрд тоглох дасгалууд маш өгөөжтэй байлаа. Энэ нь үр дүнтэй шийдэлд хүрэхийн тулд бодит байдалд тулгуурласан арга барил, юу юунаас илүүтэйгээр олон талт хамтын ажиллагаа ямар чухлыг дахин нэг сануулсан юм. Мөн Ази-Номхон далайн бүс нутгийн олон авьяаслаг залуус, мэргэжилтнүүдтэй танилцаж, шинэ санаа, харилцаа холбоо тогтоосон нь үнэ цэнтэй байлаа. 





Read more...

2025-07-25

Хиймэл оюун ухааны талаарх ёс зүйн зарчмуудыг хэрхэн бодитоор хэрэгжүүлэх вэ?

Хиймэл оюун ухааныг хэрхэн амьдралд үр бүтээлтэй бөгөөд хүний эрхийг зөрчихгүйгээр хэрэглэх вэ гэдэг улам бүр чухал болж байна. Үүнтэй холбоотойгоор хиймэл оюуныг хөгжүүлэх, хэрэглэх бүх үе шатанд баримтлах ёс зүйн зарчмуудыг боловсруулж, батлах болов.

Эдгээр ёс зүйн зарчмыг зүгээр нэг батлаад өнгөрөх биш бүх түвшинд бодитоор хэрэгжүүлэхэд хэрэг болох нэг санааг ICEGOV 2024 олон улсын хуралд зориулж бичсэн. Энэ өгүүллийг бүтнээр нь унших боломжтой.

(Хуралд биечлэн очиж танилцуулаагүй тул хурлын эмхэтгэлд хэвлэгдээгүй)

Харин постер илтгэлийг дараах зургаас харна уу:





Read more...