Search This Blog

2015-10-29

“Кибер гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх нь” ном хэвлүүллээ

“Кибер гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх нь” нэртэй хоёр дахь номоо хэвлүүллээ. Тус номоо эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчдын мэргэжлийн сургалтад зориулж бичлээ.





“МУИС Пресс” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан тус ном үндсэн 5 хэсэгтэй бөгөөд үзүүлэн, нэр томьёо болон “Кибер гэмт хэргийн тухай конвенц”-ийн монгол хэл дээрх орчуулгыг хавсаргасан.

Мэдээллийн аюулгүй байдлын талаар санаа зовж, кибер гэмт хэргийн хохирогч болох эрсдэлээс сэргийлэх хүсэлтэй хэн бүхэн энэ номоос цэгцтэй, шинэлэг мэдээлэл олж авах боломжтой.

Номын нээлтийн ёслол 2015.10.28-ны өдөр МУИС-ийн Эрдмийн танхимд болсон. 

Нээлтэнд Харилцаа холбооны зохицуулах хороо, Кибер аюулгүй байдлын газар, МУИС болон Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн төлөөлөл оролцов.

МУИС-ийн ахлах багш Ц.Хүрэл-Очир кибер гэмт хэргийн эрх зүйн асуудлаар оролцогсдод сүүлийн үеийн мэдээлэл өгч, шавьдаа эрдэм шинжилгээний ажлын амжилт хүсэв.

Ташрамд дурдахад тус бүтээл нь Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, шинэ ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит Монгол Улсын Их Хурлын шагналын 2015 оны шалгаруулалтад нэр дэвшсэн болно. Энэ талаарх мэдээллийг эндээс үзнэ үү.


Номын нээлттэй холбоотой мэдээ: 






No comments: