Search This Blog

2024-12-11

Монгол Улс дахь авлигатай тэмцэх шинэтгэлийн тайлан

2024 оны 9 дүгээр сард Парис хотод болсон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) Авлигын эсрэг сүлжээний хурлаар Монгол Улс дахь авлигатай тэмцэх шинэтгэлийн талаарх хөндлөнгийн, иж бүрэн, олон талт оролцоотой боловсруулсан тайланг эцэслэн хэлэлцсэн билээ. 

Миний хувьд энэ тайлангийн мэдээлэл цуглуулах, боловсруулах мониторингийн багийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, Авлигын эсрэг сүлжээний хуралд иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болж оролцсон. 

Энэ тайлан нь авлигатай тэмцэх чиглэлээр Улсын Их Хурал, Засгийн газрын хийх ажилд тустай чухал эх сурвалж болсон. Тус тайланг эндээс бүрэн эхээр нь үзэх боломжтой: https://www.oecd.org/en/publications/2024/11/baseline-report-of-the-fifth-round-of-monitoring-of-anti-corruption-reforms-in-mongolia_0c293867.html

Read more...

2024-12-02

Ази, Номхон далайн бүс нутгийн Интернэт засаглалын форум (APrIGF 2024)

Ази, Номхон далайн бүс нутгийн Интернэт засаглалын форум (APrIGF) 2024 оны 8 дугаар сарын 20-23-ны өдөр Тайваний нийслэл Тайпей хотод болсон. Энэ хуралд миний хувьд олон найзын хамт тэтгэлэгтэйгээр оролцсон.

Тус форумын бодлогын баримт бичигтэй энэ холбоосоор танилцах боломжтой: https://ap.rigf.asia/documents/APrIGF_2024_Taipei-Synthesis_Document_FINAL.pdf















#InternetGovernance #APrIGF_2024 #APrIGF2024 

Read more...