Search This Blog

Media Appearances

2021.01.28











Монголын Хуульчдын холбооноос Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулсан "Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл" нээлттэй хэлэлцүүлгийн үеэр "Мэдээллийн нууц эх сурвалжийг хамгаалах нь" сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
#MediaLaw 


2021.01.13










Монголын Хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хорооноос бэлтгэсэн "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ба эрх зүйн шинэтгэлийн зарим асуудал" сэдэвт подкастын зочноор оролцож, ярилцав.
#Constitution



2020.11.04









Шүүхийн ёс зүйн хороо, Ханнс Зайделийн сангийн хамтран зохион байгуулсан "Шүүхэд итгэх иргэдийн итгэл ба шүүгчийн сахилга, хариуцлага" сэдэвт хэлэлцүүлгийн үеэр хөндсөн асуудал, шүүгчийн ёс зүйн талаарх олон улсын стандартын талаар ярив.
#JudicialConduct #PublicConfidenceintheJudiciary

2020.11.04
"Парламент" ТВ-ийн "Гүүр" нэвтрүүлэгт "Шүүхэд итгэх иргэдийн итгэл" сэдвийн хүрээнд ярилцав. 
#JudicialConduct #PublicConfidenceintheJudiciary

2020.09.30













Ийгл ТВ-ийн "Хэлэлцүүлэг"-т шүүхийн багц хуулийн төслийг шүүхийн бие даасан байдлын талаарх олон улсын стандарт, Үндсэн хуульд хэрхэн нийцүүлэх талаар хэлэлцлээ.

2020.09.02









Монгол ТВ-ийн мэдээллийн хөтөлбөрт царай таних камерын үр дагаварын талаар ярив. 
Энэ асуудлаар үнэн бодит, бүрэн мэдээлэл өгөх зорилгоор мэргэжилтнүүдтэй хамтран бэлтгэж байгаа подкастыг эндээс сонсох боломжтой: https://podcasts.apple.com/podcast/id1528236327
#RightToPrivacy #facialrecognition

2020.08.10










77 подкастын зочноор оролцож, цахим аюулгүй байдал, цахим засаглалын сэдвээр ярилцав.
#digitaltransformation

2020.05.06












Нээлттэй Нийгэм Форум болон “Оюуны Инноваци” ТББ хамтран УИХ-ын хаврын чуулганаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх гэж буйтай холбогдуулан зохион байгуулсан Шүүхийн тухай хуулийн төслийн талаарх бодлогын цуврал хэлэлцүүлэгт оролцсон.
#Judiciary 

2019.11.24









"Авлигын эсрэг нэг үйлдэл" нэвтрүүлэгт Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, агуулгын талаар ярилцав.
Podcast сонсох холбоос 
#AntiCorruption #WhistleblowerProtection

2019.11.01









Bloomberg TV Mongolia - д "Цахим орчин дахь болзошгүй эрсдэл ба хүүхэд хамгаалал" сэдвээр ярилцав.
#Cybersafety #ProtectTheChildren

2019.10.23









"Нийгмийн хэвлэл мэдээллийн эрх зүйн зохицуулалт" судалгааны үр дүнгээс товч ярив.

#SocialMedia #Regulation #HumanRights 

2019.10.10









Азийн сангаас зохион байгуулсан "Азийн зарим орны авлигатай тэмцэх туршлагагаас суралцах нь" семинарт БНСУ-ын сайн туршлагыг танилцуулав.

#AntiCorruption #workshop #SouthKorea #HongKong #Singapore

2019.09.27










Мэдээллийн хүртээмжийн олон улсын өдөрт зориулсан "Open Talks-2019" хэлэлцүүлэг дээр төрийн нууцын хууль тогтоомж Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцэхгүй байгаа талаар ярив.
#RightToKnow #AccessToInfo 



2019.09.10









NTV ТВ-д Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотойгоор ард нийтийн санал асуулга явуулахад анхаарах зүйлийн талаар товч ярив.
#RighttoKnow

2019.09.10













"Олон нийтийн мэдэх эрх ба нууц мэдээлэл" семинарт танилцуулсан "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль: Сорилт, бэрхшээл" илтгэлийн агуулгын талаар Ийгл ТВ-ийн тойм хөтөлбөр болон NTV ТВ-ийн мэдээллийн хөтөлбөрт ярив.
#AccesstoInformation #Transparency


2019.07.05









МҮОНТ-ийн "Анхаарах өнцөг" нэвтрүүлэгт "Цахим халдлага"-ын асуудлаар ярилцав.


#cybersecurity #dataprotection 


2019.06.28









МҮОНТ-ийн "Тойм хөтөлбөр"-т мэдээлэлтэй байх эрхийг хязгаарлаж буй дотоодын хууль тогтоомжийн талаар ярилцлаа.
#transparency #AccesstoInformation



2019.06.28










ТВ9-ийн "50:50" нэвтрүүлэгт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн  талаар шүүмжлэн ярилцлаа.


#Constitution #Amendment #Governance


2019.05.15








МҮОНТ-ийн "Цагийн хүрд" нэвтрүүлэгт хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарлаж буй дотоодын хууль тогтоомжийн зохицуулалтын талаар ярив.


#MediaLaws #PressFreedom


2019.05.02










Ийгл ТВ-ийн "Ийглийн мэдээ"-нд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрхийн хууль зүйн баталгаа ямар байгаа талаар мэдээлэл өгөв.


#PressFreedom #SafetyofJournalists #WorldPressFreedomDay


2019.04.03








TВ-9 ТВ-ийн "Редакцийн сонголт" нэвтрүүлэгт оролцож, шүүхийн бие даасан байдлыг хангах зарчим, арга хэлбэрийн талаар ярив.


#judiciary #judicialconduct #governance


2018.11.19










Монгол дахь Конрад-Аденауэр-Сан болон МУИС-ийн Улс төр судлалын тэнхим хамтран 2018 онд хэрэгжүүлсэн “Монгол Улсын төрийн байгуулал дахь засаглалын институтийн талаарх судалгаа”-ны төслийн багт судлаачийн хувиар судалгааны үр дүн, зөвлөмжийн талаар Ийгл ТВ-ийн "Хэлэлцүүлэг" нэвтрүүлэгт ярилцав. 

#JudicialIndependence #Governance #JudicialPower 


2018.11.07
Парламент ТВ-ийн "Ярих өнцөг" нэвтрүүлэгт цаг үеийн асуудлаар ярилцлаа. Мөн Хуульчдын холбооны нийгэмд гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг товч танилцуулав.

#BarAssociation #RoleofLawyer



2018.06.14


MNC ТВ-ийн "Ярилцах цаг" нэвтрүүлэгт ЗГ-аас 2018.06.06-ны өдөр УИХ-д өргөн барихаар болсон "Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийн сөрөг үр дагаврын талаар ярив. 

#AccesstoJustice #JudicialAdministration



2018.05.31


NTV-ийн "Мэдээллийн хөтөлбөр"-т гэр бүлийн маргааныг шүүхэд хянан шийдвэрлэхэд хэрэглэгдэх эрх зүйн зохицуулалт болон "Гэр бүлийн тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төслийг сайжруулахад анхаарах зүйлийн талаар товч ярив.

#familylaw #civilcase #legalregulation 



2018.04.30


МҮОНТ-ийн "Дэлхийн түүхүүд" кино хэлэлцүүлгийн нэвтрүүлэгт найруулагч Нагиев Хажагийн бүтээл "Миний Афганистан" баримтат кино үзэж, түүний дагуу хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой сэдвээр бусад оролцогчийн хамт хэлэлцэв.

"My Afghanistan – Life In The Forbidden Zone" #documentary #War/HistoricalDocumentary #WorldPressFreedomDay2018 



2018.04.20


МҮОНТ-ийн "Өглөө хөтөлбөр"-т кибер гэмт хэргийн эрх зүйн зохицуулалт, ийм гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замын талаар ярилцав. 

#cybercrime #ConventiononCybercrime #CriminalCode



2018.04.19


Монгол ТВ-ийн "Оргил цаг" мэдээллийн хөтөлбөрт зочноор оролцож, цахим орчин дахь оюуны өмчийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх эрх зүйн орчны талаар ярилцав.



#cybercrime #intellectualproperty



2018.04.19


NTV ТВ-ийн мэдээллийн хөтөлбөрт Парламентын гишүүний халдашгүй байдлын зорилго, нөхцөлийн талаар товч ярив. 



#Parliamentaryimmunity



2018.04.12
МҮОНТ- Монголын мэдээнд 2018.04.12-ны өдөр Төрийн мэдээлэл, холбооны газар болон Монголын Хуульчдын холбоо хамтран зохион байгуулсан "Мэдээллийн аюулгүй байдлын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд" сэдэвт хэлэлцүүлэг болон "Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт"-ын талаар товч мэдээлэл өгөв.

#cybersecurity #legalregulation #ITU

2018.04.04
Ийгл ТВ-ийн "Ийглийн мэдээ"-нд хүүхдийн цахим хэрэглээг хэрхэн зохистой байлгах арга, хэлбэрийн талаар товч ярив.

#socialmedia #children #regulation #ageclassification 

2018.04.04
NTV-ийн Мэдээллийн хөтөлбөрт цахим орчинд бусдын эрхийг зөрчихгүй байх, зөрчсөн тохиолдолд хүлээлгэх эрх зүйн хариуцлагын талаар товч ярив. Энэ хүрээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг "гүтгэлэг" хэлбэрээр бус "шүүмжлэл" хэлбэрээр илэрхийлэх нь чухал талаар тодотгов.

#socialmedia #defamation #libel #legalregulation #freespeech #criticism 

2018.04.04
Ийгл ТВ-ийн Хэлэлцүүлэгт цахим орчинд хүүхдийг хэрхэн хамгаалах талаар ярилцав.

#childprotection 

2018.03.16
NTV-ийн мэдээллийн хөтөлбөрт иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалахтай холбоотой эрх зүйн зохицуулалтын талаар товч ярив.

#defamation

2018.02.23
МҮОНТ-ийн "Монголын мэдээ" сувгийн "Тойм хөтөлбөр"-т хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой Засгийн газрын бүрэн эрх, хариуцлагын талаар ярилцав.

#humanrights #Government #Constitution

2017.12.19
Ийгл ТВ-ийн "Ийглийн хэлэлцүүлэг" шууд нэвтрүүлэгт олон нийтийн цахим сүлжээ, хуурамч мэдээлэл, мэдээллийн эрх зүйн талаар бусад оролцогчийн хамт хэлэлцэв.

#socialmedia #fakenews #informationliteracy #regulation

2017.12.14
Эко ТВ-ийн "Сэдэв" хөтөлбөрт 2017 онд Монгол Улсад үйлдэгдсэн цахим гэмт хэргийн төлөв, шалтгаан нөхцөлийн талаар ярилцав.

#cybercrime 

2017.11.17
Сэтгүүлч Л.Нарантөгсийн бэлтгэсэн "Сэдэв 360" нэвтрүүлгийн "Хулгайчдын улс" сэдэвт дугаарт цахим орчин дахь оюуны өмчийн талаар ярилцав.

#intellectualproperty

2017.10.12
Богино долгионы "P3" 100.9 радиогийн 20.00 цагийн нээлттэй хэлэлцүүлэгт бусад оролцогчийн хамт кибер гэмт хэргийн хохирогч болох эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл өгөв.

#CyberCrime #SocialMedia 

2017.10.09
Монгол ТВ-ийн "Нүүдэл шийдэл" нэвтрүүлгийн "Хамгаалагчдыг хэн хамгаалах вэ?" сэдэвт дугаарт шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль дахь сэтгүүлч, хэвлэн нийтлэгчийн эрхийг хамгаалсан зохицуулалт, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар ярив.

#MediaLaw #CriminalCode #Defamation #Libel #Journalism #Ethics 

2017.10.09
МҮОНТ-ийн "Монголын мэдээ" нэвтрүүлэгт "Шүүгчийн ёс зүй ба сахилга" сэдэвт олон улсын бага хурал болон Монгол Улсын шүүгчийн ёс зүйн зохицуулалт, түүний хэрэгжилт, анхаарах асуудлын талаар ярилцав.

#JudicialEthics #Discipline #Judiciary 

2017.10.05
Ийгл ТВ-ийн "Ийглийн мэдээ" нэвтрүүлэгт төрийн албан хаагчид мөнгөн урамшил олгох зохицуулалт, түүний онцлогийн талаар ярив.

#PublicServant #PublicService #Rewards

2017.09.24
E ТВ-ийн "Хуульчдын цаг" нэвтрүүлэгт цахим орчин дахь эрх зүйн зохицуулалт, кибер гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцав.

#CyberLaw #CyberSecurity #CyberCrime #ICT 

2017.08.08
Ийгл ТВ-ийн "Ийглийн мэдээ" нэвтрүүлэгт хандивын эрх зүйн зохицуулалтын талаар ярив.

#Donation #Regulations 

2017.05.12
Эко ТВ-ийн "Сэдэв" нэвтрүүлэгт цахим орчинд хувь хүний нууцыг хамгаалах эрх зүйн зохицуулалтын талаар ярив.

#Privacy #PersonalInformation #Regulations #IdentityTheft 

2017.05.03
МҮОНТ-ийн "Монголын мэдээ" сувгийн "Нээлттэй хэлэлцүүлэг" нэвтрүүлэгт хэвлэлийн эрх чөлөөний талаар хэлэлцэв. 

#PressFreedom #WPFD2017

2017.04.21
МҮОНТ-ийн "Монголын мэдээ" сувгийн "Монголын мэдээ" мэдээллийн хөтөлбөрт интернет дэх зохиогчийн эрхийн зөрчлийн нөхцөл байдал, програм хангамжийн зохиогчийн эрхийн эрх зүйн хамгаалалтын талаар ярилцав.

2017.04.21
Монголын Үндэсний радиогийн "Баримт" эрэн сурвалжлах нэвтрүүлгийн "Цахим орчин дахь гэмт хэрэг: сургамж, урьдчилан сэргийлэх нь" сэдвээр бэлтгэсэн дугаарт ярив. 

#cybercrime 

2017.04.11
Эко ТВ-ийн "Сэдэв" нэвтрүүлэгт мэдээллийн аюулгүй байдлын бодлого, кибер аюулгүй байдлыг хангах нөхцөл, шаардлагын талаар товч ярив.

#cybersecurity #SGDs #CIATriad 

2017.03.27
Ийглийн мэдээнд цахим орчинд хүүхдийг хамгаалахтай холбоотой эцэг эхийн хяналт, оролцооны эрх зүйн зохицуулалтын талаар ярив.

#children #SocialMedia #ParentControl #LegalRegulation

2017.03.22
МҮОНТ-ийн "Монголын мэдээ" сувгийг "Явлаа, ирлээ" нэвтрүүлэгт Энэтхэг улсын нийслэлд 2017 оны 3 дугаар сарын 7-9-ний өдөр болсон "Цахим засгийн онол, практикийн 10 дугаар хурал"-д амжилттай оролцоод ирсэн тухай ярилцав. Мөн хурлын үеэр хэлэлцсэн сэдэв, асуудлаар ярилцав.

#ICEGOV2017 #Cybersecurity #ProtectTheChildren #SDGs #India 

2017.02.15
Рояал ТВ-ийн "Монголын төрх" мэдээллийн хөтөлбөрт гэр бүлийн маргааныг сүүлийн 3 жил шүүхээр хянан шийдвэрлэсэн статистик мэдээллийг танилцуулав.

#divorce #statistic 

2017.01.30
UBS ТВ-ийн "Кофе юу, цай юу?" нэвтрүүлэгт оролцож, "Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хороо"-ны үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийнхөө талаар мэдээлэл өглөө. 

#Probono #crimestatistics #CodeofProfessionalConductofLawyers

2017.01.26
Монгол ТВ-ийн "Наашаа цаашаа" нэвтрүүлэгт цахим орчин дахь олон нийтийн мэдээллийн сүлжээ ба ёс зүйн асуудлын хүрээнд интернетийн зохистой, зөв хэрэглээний талаар хөндөн ярилцав. 

#SocialMedia #Moral #DigitalLiteracy 

2017.01.09
Монгол ТВ-ийн "Нүүдэл шийдэл" нэвтрүүлгийн "Хуурамч мэдээ" сэдэвт дугаарт хуурмаг, ташаа мэдээлэлд холбогдох эрх зүй, технологийн зохицуулалт болон хуурмаг мэдээний нөлөөнд автахгүй байх арга замын талаар ярив.

#FakeNews #AI 

2017.01.03
МҮОНРТ-ийн "Монголын мэдээ​" сувгийн "Өглөөний мэдээ​" хөтөлбөрт хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд таниулах, сурталчлах арга зам, ач холбогдлын талаар ярилцав. 

#legislation #legislativeprocess #DiscussionOnLegislation 

2016.11.12
"Ийгл Ньюс" ТВ-ийн "CNN Онцолж байна" нэвтрүүлгийн "Цахим гадуурхал" сэдэвт дугаарт цахим орчинд хүүхдийг хамгаалах эрх зүйн зохицуулалтын асуудлаар ярилцав. 

#cyberbullying #ProtectTheChildren 

2016.11.02
"Ийгл Ньюс" ТВ-ийн "Зочны цаг" нэвтрүүлэгт цахим орчин дахь дарамтын асуудлаар голлон ярилцав. 

#cyberbullying 

2016.10.26 
Монгол ТВ-ийн "Наашаа цаашаа" нэвтрүүлэгт цахим орчинд хүүхдийг хамгаалахад эцэг эхийн үүрэг, "parental controls"-г гар утас, компьютерт хэрхэн тохируулах талаар ярив. 

#parentalcontrol ##cyberbullying #technology #ProtectTheChildren

2016.10.21
МҮОНРТ-ийн "Монголын мэдээ" сувгийн бэлтгэсэн "Халуун сэдэв" нэвтрүүлэгт "Кибер аюулгүй байдал" сэдвээр ярилцав.

#cybersecurity

2016.10.18
Монгол ТВ-ийн "Наашаа цаашаа" нэвтрүүлэгт кибер гэмт хэрэг, интернет дэх зохицуулалтын талаар ярилцлаа.

#cybercrime #InternetRegulation 

2016.10.07
МҮОНРТ-ийн "Өглөөний мэдээ" хөтөлбөрт зочноор оролцож кибер аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар ярилцав.  
Тус нэвтрүүлгийн бичлэгийг эндээс үзнэ үү

#cybersecurity

2016.09.09
Монголын Хуульчдын холбооны Хуульчдын эрхийг хамгаалах хорооноос зохион байгуулсан "Хуульчдын эрхийн хамгаалалт" илтгэлийн уралдаанд "Шүүгчийн эрхийг хамгаалахад олон улсын эрх зүйн хэм хэмжээг үндэслэх нь" сэдэвт илтгэл хэлэлцүүлэв.

#JudicialIndependence #legislation 

2016.09.24
NBS ТВ-ийн "Монголчууд" нэвтрүүлэгт зочноор оролцож, "Монголчуудын цахим мэдлэг, аюулгүй байдал" дэд сэдвийн хүрээнд интернет дэх зохистой хэрэглээ, кибер аюулгүй байдлын талаар голчлон ярилцав.

#cybersecurity #cybercrime #InternetRegulation 

2016.09.13
Ийгл ТВ-ийн "Ийглийн мэдээ"-нд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлийн талаар мэдээлэл өгч, ярилцав. 

#criminalprocedure #TheRightForCompensationOfDamages

2016.05.03
"Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр"-т МҮОНРТ-ийн "Цагийн хүрд", Ийгл ТВ-ийн "Ийглийн мэдээ", ТВ5 телевиз болон И ТВ-ийн мэдээний нэвтрүүлэгт "Хэвлэлийн эрх чөлөөг цагдан хянах, хэт мөрдөн тагнахаас хамгаалах нь" сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, ярилцав.

#pressfreedom #censorship 

2016.04.25
Монгол ТВ-ийн "Нүүдэл, шийдэл" нэвтрүүлэгт оролцож, цахим орчин дахь оюуны өмчийн эрх зүйн асуудал, чиг хандлагын талаар ярив. 

#IntellectualPropery #IP 

2016.01.27
МҮОНРТ-ийн "Цагийн хүрд" болон Ийглийн мэдээгээр "Өргөн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох, таних тэмдэг, тэмдэглэгээ ашиглах шаардлага" стандартын төслийг боловсруулах болсон нөхцөл, шаардлагын ярьсаныг нэвтрүүлжээ.

#AgeClassification #broadcasting #standard 

2015.12.23
Ийглийн мэдээнд мэдээллийн аюулгүй байдлыг хангахад интернтетийн үйлчилгээ үзүүлэгч (ISP)-ийн эрх, үүрэг, оролцооны онцлогийн талаар мэдээлэл өгөв. 

#informationsecurity #InternetServiceProvider

2015.12.08
Монгол ТВ-ийн "Оргил цаг" мэдээллийн хөтөлбөрт зочноор оролцож цахим орчинд хүүхдийг хамгаалах асуудлаар ярилцав. 

#cyberspace #children #content

2015.10.21
SBN телевизийн "Шийдэл" хэлэлцүүлгийн нэвтрүүлгээр кибер гэмт хэргийн ойлголт, онцлог; Монгол Улсын одоогийн нөхцөл байдал; кибер гэмт хэрэгтэй тэмцэхэд шүүгч, прокурор, мөрдөн байцаагчийн чиг үүрэг, оролцооны талаар ярилцав. 

#cybercrime #lawenforcement

2015.09.24
Ийгл ТВ-ийн "Зочны цаг"-т оролцож кибер аюулгүй байдлыг хангах олон улсын гэрээнд Монгол Улс нэгдэн орох хэрэгцээ, шаардлагын талаар ярилцав.

#cybercrime #TheConventionOnCybercrime

2015.09.11
Ийгл ТВ-ийн "Иргэний мэдээ" нэвтрүүлгийн сэтгүүлчидтэй твиттэр, фэйсбүүктэй холбоотой зарим асуудлыг ярилцав.

#twitter #facebook 

2015.07.28
MNC Тв-ийн "Ярилцах цаг" нэвтрүүлэгт албан ажлын хүрээнд "Монгол Улсын шүүхийн 2015 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ" болон түүнтэй холбоотой бусад асуудлаар ярилцав. 

#JudicialStatistics

2015.05.04
"Онлайн эрх чөлөө" эвслийн 5-р бага хурлын үеэр 'GoGo News Agency'-д тус хурлын салбар хуралдаануудад хэлэлцэж буй сэдэвтэй холбоотой асуудлаар ярилцав.

#FreedomOnlineCoalition

2015.04.10
ТМ Тв-ийн нэвтрүүлэгт "Онлайн эрх чөлөө эвслийн 5-р бага хурал" сэдвийн хүрээнд онлайн орчны эрх зүйн зохицуулалт, чиг хандлагын талаар ярилцав. Тус нэвтрүүлэгт д-р Т.Халтар, хуульч Ц.Баттуяа, МТШХХГ-ын мэргэжилтэн Б.Гэрэлсүрэн, н.Мягмарсүрэн нар хамт оролцов. #FreedomOnlineCoalition

2015.03.30
NTV ТВ-ийн мэдээллийн хөтөлбөрт Монгол Улсын хууль тогтоомжийн интернетийн эрх чөлөөний зохицуулалтын тухай ярив. 

#FreedomOnline 

2015.03.19
Албаны болон хувийн цахим шууданг ялгамжтай ашиглах эрх зүйн шаардлага, нөхцлийн талаар голчлон Ийгл ТВ-ийн сэтгүүлчидтэй ярилцлаа. /13.30'/ 

#Email #disclaimer 

2015.02.24
С1 ТВ-ийн 19.30 цагийн мэдээллийн хөтөлбөрт "Жагсаал, цуглааныг албадан тараах эрх зүйн зохицуулалт"-ын талаар сэтгүүлчтэй товч ярилцав. #FreedomOfAssembly

2015.02.04
Ийгл ТВ-ийн "Мэдээний өрөө" мэдээний хөтөлбөрт интернэт дэх эрх зүйн дэг журмын талаар ярив.

#legalregulation #internet

2015.02.04
Ийгл ТВ-ийн "Зочны цаг" нэвтрүүлэгт 12.00-12.30 цагт оролцож Монгол Улсын цахим орчны эрх зүйн зохицуулалтын талаар ярилцав. Энэ хүрээнд "Өгөгдөл хамгаалах тухай" болон "Кибер аюулгүй байдлыг хангах тухай" хуулийн төслийг МТШХХГ, КАБГ-аас хариуцан боловсруулж байгаа талаар товч мэдээлэл өгсөн. 

#draftlaw #dataprotection #cybersecurity

2014.05.22
Монголын үндэсний олон нийтийн телевизийн "Цагийн хүрд" мэдээний хөтөлбөрт кибер аюулгүй байдалтай холбоотой ярилцлага өгсөн бөгөөд энэ хүрээнд "Цахим гэмт хэргийн тухай" конвенцийн ач холбогдлын талаар ярив. Уг мэдээнд доктор Т.Халтар багш хамт оролцсон. 

#cybersecurity #TheConventionOnCybercrime

2014.05.15
МҮОНРТ-ийн "Нээлттэй хэлэлцүүлэг" нэвтрүүлэгт кибер аюулгүй байдлын эрх зүйн орчны талаар ярьсан бөгөөд уг нэвтрүүлэг Ази, номхон далайн бүсийн орнуудын “Кибер аюулгүй байдлын 5 дугаар форум” 2014.05 сарын 26-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болохын өмнө болсоноороо онцлог байв. Тус нэвтрүүлэгт ШУТИС-ийн КТМС-ийн Системийн аюулгүй байдлын профессор Ө.Эсболд, МТШХХГ-ын хэлтсийн дарга Г.Чинзориг, Үндэсний дата төвийн захирал Д.Энхцог, Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн офицер /cybercrime@police.gov.mn/, Лантуун дохио ТББ-ын төлөөлөл болон ШУТИС-ийн КТМС-ийн ёс зүйт хакерийн оюутнууд оролцсон. 

#cybersecurity #cybercrime

2012.11.19
Ийгл ТВ-ийн Ньюс Агентлаг буюу сэтгүүлч, хуульч Б.Энхмандахын бэлтгэсэн "Сэдэв 360" нэвтрүүлэгт "Оюуны өмч" сэдвийн хүрээнд "интернэт дэх зохиогчийн эрх"-ийн талаар ярилцлага өгсөн. Тус нэвтрүүлэгт мөн Удирдлагын академийн багш Д.Цолмон, Датаком компанийн захирал Д.Энхбат, МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа нар оролцсон. 

#IntellectualPropery #IP #internet #copyright

Read more...

No comments: