Search This Blog

Teaching

Хуульч, шүүгч, оюутнуудад заадаг цахим эрх зүйн хичээлүүд

1. Кибер гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх нь

Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчдэд гурван удаа тус сэдвээр хичээл заасан. Тодруулбал, 2015.11.21-ний өдөр шүүгч-сургагч багш нарт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хичээл заасан бол, 2015.11.25-ны өдөр Говь-Алтай, Завхан аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид, Завхан аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн шүүгчид, Говь-Алтай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдэд заасан.  Мөн 2015.12.07-ны өдөр шүүгчдэд зориулсан эрүүгийн эрх зүйн сургалтын хүрээнд нийслэл дэх эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчдэд "Кибер гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх нь" хичээл заав. Хичээлд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Төв аймаг дахь сум дундын болон Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид оролцлоо. Дашрамд дурдахад, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 172 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Эрүүгийн эрх зүйн сургалтын хөтөлбөр"-т "Кибер гэмт хэрэг" сэдэв 3 дугаар бүлэг болон орсон.

2. Монгол дахь интернетийн зохицуулалт

Монголын Хуульчдын холбоо, “Глоб интернэшнл” төв, Германы “Дойчэ Вэллэ” академи хамтран “Хэвлэл мэдээллийн эрх зүйн асуудал: нэр төр гутаах, онлайнаар үзэл бодлоо илэрхийлэх ба өөрийн зохицуулалт” сэдэвт гурван өдрийг сургалтыг 2015 оны 10 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулсан. Сургалтаар “Эрх зүй ба ардчилал” төвийн гүйцэтгэх захирал Тоби Мендел “Олон улсын хэм хэмжээний тойм”“Нэр төр гутаах: өмгөөлөл”“Интернэтийн хүртээмжтэй байдал” сэдвээр, хуульч Б.Батзориг “Нэр төр гутаахтай холбоотой хэрэг: Монголын нөхцөл байдал” сэдвээр, хуульч Л.Галбаатар “Монгол дахь интернэтийн зохицуулалт” сэдвээр, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүн Г.Гүнжидмаа “Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл явц” сэдвээр  хичээл заасан.
Тус сургалтад  хамрагдсан шүүгч, хуульчдад хуульчийн үргэлжилсэн сургалтын 1.5 багц цагийг хангасанд тооцжээ.

3. Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт

Монгол Улсын Их Сургуулийн ахлах багш Ц.Хүрэл-Очирын урилгаар 2014 оноос эхлэн хичээлийн жилийн намрын улиралд нэг удаа зочин багшийн хувиар тус сургуулийн мэдээллийн технологийн ахлах ангийн оюутнуудад интернет дэх эрх зүйн асуудлаар мэдээлэл өгч, хичээл зааж байна. 2014.09.22-ны өдөр "Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн эх сурвалж", "Хүний эрх ба мэдээлэл, харилцаа холбооны технологийн хамаарал" сэдвээр МЗС-ийн оюутнуудад хичээл зааж, хэлэлцүүлэг өрнүүлсэн. 2015.10.08-ны өдөр ХШУИС-ийн мэдээллийн технологийн чиглэлийн оюутнуудад интернет дэх оюуны өмчийн эрх зүйн асуудлаар хичээл зааж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.



4. Шүүхээс хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийттэй харилцах нь

Шүүхийн захиргааны ажилтны анхан шатны сургалтын хүрээнд тус хичээлийг 2015 оны 5, 7, 10 дугаар сард 150 орчим шүүхийн захиргааны ажилтан /шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга/ -д зааж, дасгал ажиллуулаад байна. Сургалтад амжилттай оролцсон ажилтнуудад Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгодог. 




5.  Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдийг хянах аргачлал

Зургийг УЕПГ-ын цахим хуудаснаас авав.
Прокурорын анхан шатны сургалтанд тус сэдвээр 2016.03.17-ны өдрөөс эхлэн 2 цагийн хичээл зааж байгаа бөгөөд нэг ээлжинд дунджаар 20 хяналтын прокурор оролцож байна. Нийт 167 прокурорт хичээл заах юм. 




6. Шүүгчийн ёс зүй ба хуульчийн ёс зүй

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн ёс зүйн суурь сургалтыг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрүүдэд 4 ээлжээр зохион байгуулсан. Хуульчийн багц цаг олгох энэхүү сургалтад нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 192 шүүгч хамрагдсан.  

7. Гадаад орны гэр бүлийн шүүхийн сайн туршлага

Шүүхийн ерөнхий зөвлөл, Олон Улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO) хамтран "Гэр
бүлийн маргаан, гэр бүлийн хүчирхийлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа”сэдэвт сургалтыг 2017.02.17-ны өдөр зохион байгуулсан.Улаанбаатар хот болон Дархан-Уул, Төв, Орхон аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 шүүгч оролцсон тус сургалтад хичээл заав.



8. Кибер гэмт хэрэг болон зарим төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь

Хуульчдын холбооноос Замын-Үүдэд ажиллаж буй төрийн албан хаагчид болон дунд сургуулийн сурагчдад зориулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг 2017 оны 4 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтад  Замын-Үүд зангилааны 210 албан хаагч /Төмөр замын шилжүүлэн ачих анги, депо/, 20 гаруй төрийн байгууллагын 160 албан хаагч, Хилийн цэргийн 0108 дугаар ангийн 42 албан хаагч, Гаалийн байгууллагын 120 албан хаагч, Хилийн мэргэжлийн хяналтын албан, Аврах гал унтраах 17 дугаар ангийн 50 албан хаагч, нийт 600 гаруй албан хаагч хамрагдсан. Мөн Замын-Үүдийн Ерөнхий боловсролын сургуулиудын 6-12 дугаар ангийн нийт 1200 гаруй сурагчдад хичээл заасан.




9. Интернэт дэх мөрдөн тагналт ба олон улсын хэм хэмжээ

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан сэтгүүлчдэд зориулсан "Хэвлэл мэдээллийн ёс зүй ба эгэх хариуцлага" сэдэвт 2017.04.28-ны өдрийн сургалтад хичээл заав. Сургалтыг Глоб Интернэшнл төвийн тэргүүн, ЮНЕСКО-гийн Мэдээлэл харилцааны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн Үндэсний Хорооны дарга Х.Наранжаргал, НҮБ-ын Суурин Зохицуулагчийн Газрын мэргэжилтэн А.Цэцэгмаа, Нээлттэй Нийгэм Форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, МСНЭ-ийн Сургалт судалгааны үндэсний төвийн тэргүүн, МУБИС-ийн багш, доктор Ж.Батбаатар, Глоб Интернэшнл төвийн сайн дурын ажилтан Брүүк Даниелс, Монголын Кибер довтолгоотой тэмцэх төвийн тэргүүн Т.Халтар, хуульч, судлаач Л.Галбаатар тэргүүтэй хүмүүс удирдан явуулсан юм. Сургалтад нийтдээ 40 гаруй сайтын 75 сэтгүүлч хамрагджээ.


Read more...

No comments: