Search This Blog

Media Appearances

Оролцсон нэвтрүүлэг, ярилцлагын түүврийг https://www.youtube.com/GalbaatarLkhagvasuren сувгаас үзэх боломжтой.







2017.11.17
Сэтгүүлч Л.Нарантөгсийн бэлтгэсэн "Сэдэв 360" нэвтрүүлгийн "Хулгайчдын улс" сэдэвт дугаарт цахим орчин дахь оюуны өмчийн талаар ярилцав.

2017.10.12
Богино долгионы "P3" 100.9 радиогийн 20.00 цагийн нээлттэй хэлэлцүүлэгт бусад оролцогчийн хамт кибер гэмт хэргийн хохирогч болох эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл өгөв.
#CyberCrime #SocialMedia  










2017.10.09
Монгол ТВ-ийн "Нүүдэл шийдэл" нэвтрүүлгийн "Хамгаалагчдыг хэн хамгаалах вэ?" сэдэвт дугаарт шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль дахь сэтгүүлч, хэвлэн нийтлэгчийн эрхийг хамгаалсан зохицуулалт, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар ярив.
#MediaLaw #CriminalCode #Defamation #Libel #Journalism #Ethics 




2017.10.09
МҮОНТ-ийн "Монголын мэдээ" нэвтрүүлэгт "Шүүгчийн ёс зүй ба сахилга" сэдэвт олон улсын бага хурал болон Монгол Улсын шүүгчийн ёс зүйн зохицуулалт, түүний хэрэгжилт, анхаарах асуудлын талаар ярилцав.
#JudicialEthics #Discipline #Judiciary 







2017.10.05
Ийгл ТВ-ийн "Ийглийн мэдээ" нэвтрүүлэгт төрийн албан хаагчид мөнгөн урамшил олгох зохицуулалт, түүний онцлогийн талаар ярив.
#PublicServant #PublicService #Rewards







2017.09.24
E ТВ-ийн "Хуульчдын цаг" нэвтрүүлэгт цахим орчин дахь эрх зүйн зохицуулалт, кибер гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцав.
#CyberLaw #CyberSecurity #CyberCrime #ICT 






2017.08.08
Ийгл ТВ-ийн "Ийглийн мэдээ" нэвтрүүлэгт хандивын эрх зүйн зохицуулалтын талаар ярив.
#Donation #Regulations   






2017.05.12
Эко ТВ-ийн "Сэдэв" нэвтрүүлэгт цахим орчинд хувь хүний нууцыг хамгаалах эрх зүйн зохицуулалтын талаар ярив.
#Privacy #PersonalInformation #Regulations #IdentityTheft    






2017.05.03
МҮОНТ-ийн "Монголын мэдээ" сувгийн "Нээлттэй хэлэлцүүлэг" нэвтрүүлэгт хэвлэлийн эрх чөлөөний талаар хэлэлцэв. 
#PressFreedom #WPFD2017





2017.04.21
МҮОНТ-ийн "Монголын мэдээ" сувгийн "Монголын мэдээ" мэдээллийн хөтөлбөрт интернет дэх зохиогчийн эрхийн зөрчлийн нөхцөл байдал, програм хангамжийн зохиогчийн эрхийн эрх зүйн хамгаалалтын талаар ярилцав.





2017.04.21
Монголын Үндэсний радиогийн "Баримт" эрэн сурвалжлах нэвтрүүлгийн "Цахим орчин дахь гэмт хэрэг: сургамж, урьдчилан сэргийлэх нь" сэдвээр бэлтгэсэн дугаарт ярив. 
#cybercrime 







2017.04.11
Эко ТВ-ийн "Сэдэв" нэвтрүүлэгт мэдээллийн аюулгүй байдлын бодлого, кибер аюулгүй байдлыг хангах нөхцөл, шаардлагын талаар товч ярив.
#cybersecurity #SGDs #CIATriad 






2017.03.27
Ийглийн мэдээнд цахим орчинд хүүхдийг хамгаалахтай холбоотой эцэг эхийн хяналт, оролцооны эрх зүйн зохицуулалтын талаар ярив.
#children #SocialMedia #ParentControl #LegalRegulation





2017.03.22
МҮОНТ-ийн "Монголын мэдээ" сувгийг "Явлаа, ирлээ" нэвтрүүлэгт Энэтхэг улсын нийслэлд 2017 оны 3 дугаар сарын 7-9-ний өдөр болсон "Цахим засгийн онол, практикийн 10 дугаар хурал"-д амжилттай оролцоод ирсэн тухай ярилцав. Мөн хурлын үеэр хэлэлцсэн сэдэв, асуудлаар ярилцав.
#ICEGOV2017 #Cybersecurity #ProtectTheChildren #SDGs #India 




2017.02.15
Рояал ТВ-ийн "Монголын төрх" мэдээллийн хөтөлбөрт гэр бүлийн маргааныг сүүлийн 3 жил шүүхээр хянан шийдвэрлэсэн статистик мэдээллийг танилцуулав.
#divorce #statistic





2017.01.30
UBS ТВ-ийн "Кофе юу, цай юу?" нэвтрүүлэгт оролцож, "Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хороо"-ны үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийнхөө талаар мэдээлэл өглөө. 
#Probono #crimestatistics #CodeofProfessionalConductofLawyers






2017.01.26
Монгол ТВ-ийн "Наашаа цаашаа" нэвтрүүлэгт цахим орчин дахь олон нийтийн мэдээллийн сүлжээ ба ёс зүйн асуудлын хүрээнд интернетийн зохистой, зөв хэрэглээний талаар хөндөн ярилцав. 
#SocialMedia #Moral #DigitalLiteracy 




2017.01.09
Монгол ТВ-ийн "Нүүдэл шийдэл" нэвтрүүлгийн "Хуурамч мэдээ" сэдэвт дугаарт хуурмаг, ташаа мэдээлэлд холбогдох эрх зүй, технологийн зохицуулалт болон хуурмаг мэдээний нөлөөнд автахгүй байх арга замын талаар ярив. 
#FakeNews #AI 




2017.01.03
МҮОНРТ-ийн "Монголын мэдээ​" сувгийн "Өглөөний мэдээ​" хөтөлбөрт хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд таниулах, сурталчлах арга зам, ач холбогдлын талаар ярилцав. 
#legislation #legislativeprocess #DiscussionOnLegislation 





2016.11.12
"Ийгл Ньюс" ТВ-ийн "CNN Онцолж байна" нэвтрүүлгийн "Цахим гадуурхал" сэдэвт дугаарт цахим орчинд хүүхдийг хамгаалах эрх зүйн зохицуулалтын асуудлаар ярилцав. 
#cyberbullying #ProtectTheChildren




2016.11.02
"Ийгл Ньюс" ТВ-ийн "Зочны цаг" нэвтрүүлэгт цахим орчин дахь дарамтын асуудлаар голлон ярилцав. 
#cyberbullying






2016.10.26 
Монгол ТВ-ийн "Наашаа цаашаа" нэвтрүүлэгт цахим орчинд хүүхдийг хамгаалахад эцэг эхийн үүрэг, "parental controls"-г гар утас, компьютерт хэрхэн тохируулах талаар ярив. 
#parentalcontrol ##cyberbullying #technology #ProtectTheChildren





2016.10.21
МҮОНРТ-ийн "Монголын мэдээ" сувгийн бэлтгэсэн "Халуун сэдэв" нэвтрүүлэгт "Кибер аюулгүй байдал" сэдвээр ярилцав.
#cybersecurity






2016.10.18
Монгол ТВ-ийн "Наашаа цаашаа" нэвтрүүлэгт кибер гэмт хэрэг, интернет дэх зохицуулалтын талаар ярилцлаа.
#cybercrime #InternetRegulation



2016.10.07


МҮОНРТ-ийн "Өглөөний мэдээ" хөтөлбөрт зочноор оролцож кибер аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар ярилцав.  
Тус нэвтрүүлгийн бичлэгийг эндээс үзнэ үү
#cybersecurity



2016.09.09


Монголын Хуульчдын холбооны Хуульчдын эрхийг хамгаалах хорооноос зохион байгуулсан "Хуульчдын эрхийн хамгаалалт" илтгэлийн уралдаанд "Шүүгчийн эрхийг хамгаалахад олон улсын эрх зүйн хэм хэмжээг үндэслэх нь" сэдэвт илтгэл хэлэлцүүлэв. 
#JudicialIndependence #legislation 












2016.09.24/25
NBS ТВ-ийн "Монголчууд" нэвтрүүлэгт зочноор оролцож, "Монголчуудын цахим мэдлэг, аюулгүй байдал" дэд сэдвийн хүрээнд интернет дэх зохистой хэрэглээ, кибер аюулгүй байдлын талаар голчлон ярилцав.
#cybersecurity #cybercrime #InternetRegulation 



2016.09.13
Ийгл ТВ-ийн "Ийглийн мэдээ"-нд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлийн талаар мэдээлэл өгч, ярилцав. 
#criminalprocedure #TheRightForCompensationOfDamages



2016.05.03
"Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр"-т МҮОНРТ-ийн "Цагийн хүрд", Ийгл ТВ-ийн "Ийглийн мэдээ", ТВ5 телевиз болон И ТВ-ийн мэдээний нэвтрүүлэгт "Хэвлэлийн эрх чөлөөг цагдан хянах, хэт мөрдөн тагнахаас хамгаалах нь" сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, ярилцав.
#pressfreedom #censorship 



2016.04.25
Монгол ТВ-ийн "Нүүдэл, шийдэл" нэвтрүүлэгт оролцож, цахим орчин дахь оюуны өмчийн эрх зүйн асуудал, чиг хандлагын талаар ярив. 
#IntellectualPropery #IP 





2016.01.27
МҮОНРТ-ийн "Цагийн хүрд" болон Ийглийн мэдээгээр "Өргөн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох, таних тэмдэг, тэмдэглэгээ ашиглах шаардлага" стандартын төслийг боловсруулах болсон нөхцөл, шаардлагын ярьсаныг нэвтрүүлжээ.
#AgeClassification #broadcasting #standard 




2015.12.23
Ийглийн мэдээнд мэдээллийн аюулгүй байдлыг хангахад интернтетийн үйлчилгээ үзүүлэгч (ISP)-ийн эрх, үүрэг, оролцооны онцлогийн талаар мэдээлэл өгөв. 
#informationsecurity #InternetServiceProvider






2015.12.08
Монгол ТВ-ийн "Оргил цаг" мэдээллийн хөтөлбөрт зочноор оролцож цахим орчинд хүүхдийг хамгаалах асуудлаар ярилцав. 
#cyberspace #children #content




2015.10.21
SBN телевизийн "Шийдэл" хэлэлцүүлгийн нэвтрүүлгээр кибер гэмт хэргийн ойлголт, онцлог; Монгол Улсын одоогийн нөхцөл байдал; кибер гэмт хэрэгтэй тэмцэхэд шүүгч, прокурор, мөрдөн байцаагчийн чиг үүрэг, оролцооны талаар ярилцав. 
#cybercrime #lawenforcement



2015.09.24
Ийгл ТВ-ийн "Зочны цаг"-т оролцож кибер аюулгүй байдлыг хангах олон улсын гэрээнд Монгол Улс нэгдэн орох хэрэгцээ, шаардлагын талаар ярилцав.
#cybercrime #TheConventionOnCybercrime




2015.09.11

Ийгл ТВ-ийн "Иргэний мэдээ" нэвтрүүлгийн сэтгүүлчидтэй твиттэр, фэйсбүүктэй холбоотой зарим асуудлыг ярилцав.
#twitter #facebook 






2015.07.28
MNC Тв-ийн "Ярилцах цаг" нэвтрүүлэгт албан ажлын хүрээнд "Монгол Улсын шүүхийн 2015 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ" болон түүнтэй холбоотой бусад асуудлаар ярилцав. #JudicialStatistics







2015.05.04
"Онлайн эрх чөлөө" эвслийн 5-р бага хурлын үеэр 'GoGo News Agency'-д тус хурлын салбар хуралдаануудад хэлэлцэж буй сэдэвтэй холбоотой асуудлаар ярилцав. 
#FreedomOnlineCoalition


                                                                          


2015.04.10
ТМ Тв-ийн нэвтрүүлэгт "Онлайн эрх чөлөө эвслийн 5-р бага хурал" сэдвийн хүрээнд онлайн орчны эрх зүйн зохицуулалт, чиг хандлагын талаар ярилцав. Тус нэвтрүүлэгт д-р Т.Халтар, хуульч Ц.Баттуяа, МТШХХГ-ын мэргэжилтэн Б.Гэрэлсүрэн, н.Мягмарсүрэн нар хамт оролцов. #FreedomOnlineCoalition





2015.03.30
NTV ТВ-ийн мэдээллийн хөтөлбөрт Монгол Улсын хууль тогтоомжийн интернетийн эрх чөлөөний зохицуулалтын тухай ярив. 
#FreedomOnline 




2015.03.19
Албаны болон хувийн цахим шууданг ялгамжтай ашиглах эрх зүйн шаардлага, нөхцлийн талаар голчлон Ийгл ТВ-ийн сэтгүүлчидтэй ярилцлаа. /13.30'/ #Email #disclaimer 






2015.02.24
С1 ТВ-ийн 19.30 цагийн мэдээллийн хөтөлбөрт "Жагсаал, цуглааныг албадан тараах эрх зүйн зохицуулалт"-ын талаар сэтгүүлчтэй товч ярилцав. #FreedomOfAssembly





2015.02.04
Ийгл ТВ-ийн "Мэдээний өрөө" мэдээний хөтөлбөрт интернэт дэх эрх зүйн дэг журмын талаар ярив.
#legalregulation #internet




2015.02.04
Ийгл ТВ-ийн "Зочны цаг" нэвтрүүлэгт 12.00-12.30 цагт оролцож Монгол Улсын цахим орчны эрх зүйн зохицуулалтын талаар ярилцав. Энэ хүрээнд "Өгөгдөл хамгаалах тухай" болон "Кибер аюулгүй байдлыг хангах тухай" хуулийн төслийг МТШХХГ, КАБГ-аас хариуцан боловсруулж байгаа талаар товч мэдээлэл өгсөн. #draftlaw #dataprotection #cybersecurity



2014.05.22
Монголын үндэсний олон нийтийн телевизийн "Цагийн хүрд" мэдээний хөтөлбөрт кибер аюулгүй байдалтай холбоотой ярилцлага өгсөн бөгөөд энэ хүрээнд "Цахим гэмт хэргийн тухай" конвенцийн ач холбогдлын талаар ярив. Уг мэдээнд доктор Т.Халтар багш хамт оролцсон.   
#cybersecurity #TheConventionOnCybercrime


2014.05.15



МҮОНРТ-ийн "Нээлттэй хэлэлцүүлэг" нэвтрүүлэгт кибер аюулгүй байдлын эрх зүйн орчны талаар ярьсан бөгөөд уг нэвтрүүлэг Ази, номхон далайн бүсийн орнуудын “Кибер аюулгүй байдлын 5 дугаар форум” 2014.05 сарын 26-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болохын өмнө болсоноороо онцлог байв. Тус нэвтрүүлэгт ШУТИС-ийн КТМС-ийн Системийн аюулгүй байдлын профессор Ө.Эсболд, МТШХХГ-ын хэлтсийн дарга Г.Чинзориг, Үндэсний дата төвийн захирал Д.Энхцог, Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн офицер /cybercrime@police.gov.mn/, Лантуун дохио ТББ-ын төлөөлөл болон ШУТИС-ийн КТМС-ийн ёс зүйт хакерийн оюутнууд оролцсон. 
#cybersecurity #cybercrime
2012.11.19
Ийгл ТВ-ийн Ньюс Агентлаг буюу сэтгүүлч, хуульч Б.Энхмандахын бэлтгэсэн "Сэдэв 360" нэвтрүүлэгт "Оюуны өмч" сэдвийн хүрээнд "интернэт дэх зохиогчийн эрх"-ийн талаар ярилцлага өгсөн. Тус нэвтрүүлэгт мөн Удирдлагын академийн багш Д.Цолмон, Датаком компанийн захирал Д.Энхбат, МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа нар оролцсон. 
#IntellectualPropery #IP #internet #copyright


Read more...

No comments: