Search This Blog

2015-10-29

“Кибер гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх нь” ном хэвлүүллээ

“Кибер гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх нь” нэртэй хоёр дахь номоо хэвлүүллээ. Тус номоо эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчдын мэргэжлийн сургалтад зориулж бичлээ.





“МУИС Пресс” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан тус ном үндсэн 5 хэсэгтэй бөгөөд үзүүлэн, нэр томьёо болон “Кибер гэмт хэргийн тухай конвенц”-ийн монгол хэл дээрх орчуулгыг хавсаргасан.

Мэдээллийн аюулгүй байдлын талаар санаа зовж, кибер гэмт хэргийн хохирогч болох эрсдэлээс сэргийлэх хүсэлтэй хэн бүхэн энэ номоос цэгцтэй, шинэлэг мэдээлэл олж авах боломжтой.

Номын нээлтийн ёслол 2015.10.28-ны өдөр МУИС-ийн Эрдмийн танхимд болсон. 

Нээлтэнд Харилцаа холбооны зохицуулах хороо, Кибер аюулгүй байдлын газар, МУИС болон Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн төлөөлөл оролцов.

МУИС-ийн ахлах багш Ц.Хүрэл-Очир кибер гэмт хэргийн эрх зүйн асуудлаар оролцогсдод сүүлийн үеийн мэдээлэл өгч, шавьдаа эрдэм шинжилгээний ажлын амжилт хүсэв.

Ташрамд дурдахад тус бүтээл нь Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, шинэ ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит Монгол Улсын Их Хурлын шагналын 2015 оны шалгаруулалтад нэр дэвшсэн болно. Энэ талаарх мэдээллийг эндээс үзнэ үү.


Номын нээлттэй холбоотой мэдээ: 







Read more...

2015-10-12

“Цахим эрх зүй” номоос эшлэсэн байдал


Д/д
Судалгааны бүтээл
Эшлэсэн байдал
1
Хууль зүйн үндэсний хүрээлэн. 
“Цахим худалдааны олон улсын эрх зүйн зохицуулалт” сэдэвт судалгааны ажил. УБ. 2012. 8, 78 дахь тал[1]
Судалгааны багийн ахлагчаар д-р Б.Гүнбилэг, багийн гишүүдэд ОУЭЗ-н секторын эрхлэгч Ж.Соёлмаа, Иргэн, эдийн засгийн эрх зүйн секторын эрхлэгч Б.Тэмүүлэн, эрдэм шинжилгээний ажилтан Б.Энх-Амгалан, Н.Мөнхтуяа, Г.Халиунаа, Б.Наранцацрал, Б.Солонго нар хамтарч ажилласан.
...Харамсалтай нь Монгол Улсын хувьд Л.Галбаатар “Цахим эрх зүй” бүтээл болон хэд хэдэн магистрын ажлуудаас өөр цахим худалдааны эрх зүйн асуудалд холбогдох судалгаа хийгдээгүй байна.
2
Ред. А.Доржготов, Т.Алтангэрэл. “Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах” төсөл. 
Оюуны өмчийн эрх зүй (гарын авлага). УБ., 2013
108, 109, 110, 112 дахь тал
Тус гарын авлагын “Оюуны өмчийн шинэ хандлага” гэсэн 6-р бүлгийн 6.4 буюу “Цахим ертөнц дэх оюуны өмчийн эрхийн хамгаалалт” гэсэн хэсэгт “Цахим эрх зүй” ном болон galbaatar.blogspot.com блогоос эшлэсэн байна. Энэ 6-р бүлгийг ЧД-ийн шүүхийн /хуучнаар/ шүүгч Т.Алтантуяа боловсруулжээ.  
3
П.Түвшинтөгс
Шихихутаг ХЗДС-ийн багш, докторант
“Цахим эрх зүй дэх зохиогчийн эрхийн тулгамдсан зарим асуудал” (өгүүлэл). УБ., 2013

Оюуны өмчийн газар, Шихихутаг ХЗДС. “Оюуны өмч-хөгжлийн ундарга, хүний үл зувчигдах эрх” ОУ-ын ЭШ-ний бага хурлын материал. УБ., 2013
... цахим харилцаа, тэр дундаа цахим орчин дахь зохиогчийн эрхийн талаар дурдсан бүтээл тун цөөн билээ. Т.Галбаатар “Цахим эрх зүй” номондоо цахим харилцааг тодорхойлсон ч хууль эрх зүйн үүднээс дагнан судлаагүй ...
4
Б.Мөнгөннахиа.
Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багш, хууль зүйн магистр.
“Цахим худалдааны эрх зүйн зохицуулалтад тулгамдаж буй зарим асуудал” (өгүүлэл). УБ., 2015

“Хууль сахиулахуй” онол, арга зүйн улирал тутмын сэтгүүл. 2015 оны дугаар 1(05). 30, 39 дэх тал[2]

Худалдаатай холбогдсон харилцаа нь хурдацтай хөгжиж буй технологийн үрээр өөрчлөгдөж, орчин үеийн шинэ чиг хандлагыг бий болгож байна. Компъютерууд интернэтэд холбогдож, дэлхий нийтийг хамарсан цахим орчны асар том сүлжээ бий болсноор улс хооронд цахим орчныг ашиглан бизнес эрхэлж ашиг, орлого олох явдал хурдацтай хөгжиж байна. Цахим худалдаа гэдэг нь “бараа, ажил, үйлчилгээг хоёр болон түүнээс дээш талуудын хооронд цахим арга, хэрэгсэл ашиглан солилцох”-той холбогдсон цогц үйл ажиллагаа юм. ...
5
Шүүхийн ерөнхий зөвлөл. Эрүүгийн эрх зүйн сургалтын хөтөлбөр. 2015. 11 дэх тал
http://www.judcouncil.mn/file/Eruu.pdf 
Сэдэв 3. Кибер гэмт хэрэг.
Эх сурвалж:
8. Л.Галбаатар. “Цахим эрх зүй” блог (www.galbaatar.blogspot.com)
9. Л.Галбаатар. Цахим эрх зүй (нэг сэдэвт бүтээл). Улаанбаатар. 2010









Read more...