Search This Blog

2015-07-31

Монгол Улс болон гадаадын зарим улсын телевизийн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох, таних тэмдэг, тэмдэглэгээ хийх эрх зүйн зохицуулалт

Монгол Улс болон гадаадын зарим улсын телевизийн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох, таних тэмдэг, тэмдэглэгээ хийх эрх зүйн зохицуулалт[1]
Хуульч Л.Галбаатар

Гарчиг


Хүснэгтийн жагсаалт
2
Д/д
Улсын нэр

1.
Монгол
3
1.1.
Телевизийн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох нөхцөл, шаардлага
5
1.2.
Телевизийн нэвтрүүлгийг ангилах агуулгын зохицуулалт
3
2.
Австрали
6
2.1.
Ангилал (хэвлэл, кино, цахим тоглоом)-ын тухай оны хууль, 1995
6
2.2.
Үндэсний ангиллын тухай хууль, 2005
8
3.
Англи
8
3.1.
Тусгай зөвшөөрлийн тухай хууль, 2003
8
3.2.
Дүрс бичлэгийн тухай хууль, 1984
7
4.
Канад
11
4.1.
Өргөн нэвтрүүлгийн ангиллын тогтолцоо
11
4.2.
Канадын өргөн нэвтрүүлгийн ангилал
12
5.
АНУ
15
5.1.
АНУ-ын өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын түүх
15
5.2.
АНУ-ын телевизийн өргөн нэвтрүүлгийн ангилал
16
6.
БНСУ
17
6.1.
БНСУ-ын Өргөн нэвтрүүлгийн ангилал
17
6.2.
БНСУ-ын кино, дүрс бичлэгийн ангилал
18
7.
Сингапур
18
7.1.
Сингапур улсын кино, нэвтрүүлгийн ангилал
19
8.
Дүгнэлт
20
9.
Санал, зөвлөмж
21

Хүснэгтийн жагсаалт

Хүснэгт 1. Монгол Улсын хүүхдийн насны ангилал, эрх зүйн эх сурвалж

Хүснэгт 2. Монгол Улсын телевизийн нэвтрүүлэг дэх агуулгын зохицуулалт

Хүснэгт 3. Австралийн киноны ангилал, түүний таних тэмдэг, тэмдэглэгээ

Хүснэгт 4. Австралийн киноны тодорхойлолт

Хүснэгт 5. Английн киноны ангилал, түүний таних тэмдэг, тэмдэглэгээ

Хүснэгт 6. Английн киноны тодорхойлолт

Хүснэгт 7. Канадын өргөн нэвтрүүлгийн төрөл

Хүснэгт 8. Канадын өргөн нэвтрүүлгийн ангилал, түүний таних тэмдэг, тэмдэглэгээ

Хүснэгт 9. Канадын өргөн нэвтрүүлгийн ангиллын таних тэмдэг, тэмдэглэгээний техникийн нөхцөл

Хүснэгт 10. Канадын өргөн нэвтрүүлгийн ангиллын таних тэмдэг, тэмдэглэгээг ашиглах нөхцөл

Хүснэгт 11. Канадын өргөн нэвтрүүлгийн ангиллын таних тэмдэг, тэмдэглэгээг ашиглах протокол

Хүснэгт 12. АНУ-ын телевизийн өргөн нэвтрүүлгийн ангиллын таних тэмдэг, тэмдэглэгээ

Хүснэгт 13. БНСУ-ын телевизийн өргөн нэвтрүүлгийн ангиллын таних тэмдэг, тэмдэглэгээ

Хүснэгт 14. Сингапур улсын кино, нэвтрүүлгийн ангиллын тэмдэг, тэмдэглэгээ


1. Монгол Улсын зохицуулалт
1.1. Телевизийн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох нөхцөл, шаардлага
“Хүүхдийн эрхийн тухай” хууль 1996.06.01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа бөгөөд энэ хууль бүх төрлийн орчинд хүүхдийн эрхийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэл хамгаалахад үйлчилнэ. Тус хуулиар хүүхдийн эрх, үүргийг тогтоосон төдийгүй хүүхдийг хамгаалах үүргийг дараах этгээдэд хүлээлгэсэн. Үүнд:
-       Засгийн газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчИргэн, аж ахуйн нэгж, байгууллага, Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн төв болон орон нутгийн байгууллагаХүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл Хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах олон нийтийн байгууллага.
Эндээс харахад хүүхдийг хамгаалах үүрэгтэй этгээд олон байна. Хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хүүхдийн хөгжилд хохирол учруулах үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх, хүмүүжил, ёс суртахуунд нь сөрөг нөлөө үзүүлэх мэдээлэл тараах, хүчирхийлэл, садар самууныг сурталчлах зэрэг үйл ажиллагаа явуулахгүй байх үүрэг хүлээнэ.
Гэхдээ тэдний зүгээс телевизийн нэвтрүүлгийн сөрөг нөлөөнөөс хүүхдийг хэрхэн хамгаалах талаарх зохицуулалт тус хуульд байхгүй.
Телевизийн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох, таних тэмдэг, тэмдэглэгээ хийх асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоол гаргах замаар зохицуулж байв.
Тодруулбал, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 07 дугаар тогтоолын хавсралт Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага-ын 6.2-т “Телевизийн үйлчилгээ эрхлэгч нь нэвтрүүлгийн агуулгад насны ангилал тогтоож, түүнийг таних тэмдэг, тэмдэглэгээг стандартад заасны дагуу зурагтын дэлгэц дээр үзүүлнэ. Олон нийтэд нэвтрүүлгийн насны ангилалын тэмдэг, тэмдэглэгээг сурталчилж, таниулна” гэж заасан.[2]
Мөн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015.03.23-ны өдрийн 15 дугаар тогтоолын хавсралтӨргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын 7.21-т “Нэвтрүүлгийн агуулгад насны ангилал тогтоож, түүнийг таних тэмдэг, тэмдэглэгээг стандартад заасны дагуу зурагтын дэлгэц дээр үзүүлнэ. Олон нийтэд нэвтрүүлгийн насны ангиллын тэмдэг, тэмдэглэгээг сурталчилж, таниулна” гэж заажээ.[3]  

Телевизийн нэвтрүүлэг үзэх насны ангиллын хувьд тусгайлсан зохицуулалт байхгүй. Гэхдээ Монгол Улсын хууль тогтоомжид буюу Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Иргэний хууль, Эрүүгийн хуульд насыг дараах байдлаар ангилсан байна. Үүнд:

Хүснэгт 1. Монгол Улсын хүүхдийн насны ангилал, эрх зүйн эх сурвалж
Д/д
Насны ангилал
Эрх зүйн эх сурвалж, тайлбар
1
14-16
Эрүүгийн хууль, 2002 он
21.2.Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны этгээд энэ хуулийн тусгай ангийн 91 /Хүнийг санаатай алах/, 96/ Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах/, 126 /Хүчиндэх/, 145/ Бусдын эд хөрөнгийг хулгайлах/, 146/ Бусдын эд хөрөнгийг булаах/, 147/ Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх/, 153/Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх/, 181.3 /Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар танхайрах/-т заасан гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
2
14-18
Иргэний хууль, 2002 он
16.1.Насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байна.
3
16-18
Иргэний хууль, 2002 он
15.2.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүх 16-аас 18 хүртэлх насны иргэнийг, түүний хүсэлт, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрлөөр иргэний эрх зүйн  бүрэн чадамжтай гэж тооцож  болно.
4
16
Эрүүгийн хууль, 2002 он
21.1.Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
5
18
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, 1996 он
З дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
1. Хүүхдийн эрхийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэл хамгаалахад энэ хууль үйлчилнэ.
Иргэний хууль, 2002 он
15.1.Иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно.
Эрүүгийн хууль, 2002 он
21.3.Арван найман насанд хүрэхийн өмнө анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ял шийтгэхгүй хүмүүжүүлэх боломжтой гэж шүүх үзвэл түүнд энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж болно.
55.1.Шүүх ял оногдуулахдаа дор дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ:
55.1.7.арван найман насанд хүрээгүй этгээд гэмт хэрэг үйлдсэн;

Дээр дурдсан насны ангилал нь хүүхэд өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвартай холбоотой байна. Энэ нь 14-18 насны хүүхэд эцэг, эхийн зөвшөөрснөөр буюу өөрийн санаачлагаар телевизийн нэвтрүүлэг үзэх боломжтой болохыг харуулж байна.
Харин 14-өөс доош насны хүүхдийн ангиллыг хууль буюу заавал дагаж мөрдөх хэм хэмжээнд зааж өгөөгүй байна. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 305 дугаар тушаалын 2 дугаар хавсралт Ерөнхий боловсролын сургуулийн барилгын төлөвлөлтийн дүрэм”-ийн 1.3.3Ерөнхий боловсролын сургууль дараах гурван үе шаттай сургалтын хөтөлбөрөөр хичээллэхтэй холбоотойгоор суралцагчдын насны ангиллыг гаргажэээ. Үүнд:
-       I шат: 1-6 дугаар ангийн сурагчдад бага сургуулийн боловсрол олгох сургалт
-       II шат: 7-9 дүгээр ангийн сурагчдад дунд сургуулийн боловсрол олгох сургалт
-       III шат: 10-12 дугаар ангийн сурагчдад ахлах сургуулийн боловсрол олгох сургалт

Суралцагчдын насны ангилал:
-       6 нас
-       7-9 нас
-       10-аас 14 нас
-       15-18 нас[4]
1.2. Телевизийн нэвтрүүлгийг ангилах агуулгын зохицуулалт

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015.03.23-ны өдрийн 15 дугаар тогтоолын хавсралт Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-д телевизийн нэвтрүүлгийг ангилахад агуулгын хувьд дараах шаардлага тавьжээ. Үүнд:  
-       7.3. Телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэгч нь Монгол улсын холбогдох хуулийг зөрчсөн нэвтрүүлэг, зар сурталчилгаа бүтээх, түгээхийг хориглох бөгөөд “Тоон контентийн зохицуулалтын нөхцөл шаардлага”-ын 4-р зүйлийг дагаж мөрдөнө.[5]
-       11.19. Телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ нь бага насны болон насанд хүрээгүй хүүхдийг зохисгүй контентоос хамгаалах үүднээс эцэг эх телевизийн сувгуудад удирдлага, хяналт хийх техникийн боломжийг бүрдүүлнэ.
-       7.22. Бага, дунд насны хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, хүүхэлдэйн болон хүүхдийн киног орой 22:00 цагаас хойш нэвтрүүлэхгүй байна.
-       7.23. Насанд хүрэгчдэд зориулсан насны ангиллын тэмдэг, тэмдэглэгээтэй буюу 18 наснаас дээш насныханд зориулсан кино, нэвтрүүлгийг өглөө 6:00-22:00 цагийн хооронд нэвтрүүлэхгүй, давтан дамжуулахгүй байна.
-       7.24. Монгол улсын холбогдох хууль тогтоомж зөрчсөн, хүүхэд залуусын хүмүүжил, ёс суртахуунд сөрөг нөлөө үзүүлэх хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан, гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан дуу, дүрстэй аливаа кино, дүрс бичлэг, контент нэвтрүүлэхгүй.

Телевизийн нэвтрүүлгийн агуулга, хязгаарлалттай холбоотой дараах хууль тогтоомж үйлчилж байна. Үүнд /хугацааны дарааллаар/:
Хүснэгт 2. Монгол Улсын телевизийн нэвтрүүлэг дэх агуулгын зохицуулалт
Д/д
Хууль тогтоомжийн нэр
Огноо
Зүйл, хэсэг, заалт
1
Соёлын тухай хууль
1996
19.3, 23.1.2
2
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль
1996
6.5, 13.1.6
3
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль
1997[6]
11.4
4
Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль
1998[7]
5.1, 5.2, 8.1, 8.1.2, 8.1.3, 9.3
5
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль
1998[8]
3.1, 3.2
6
Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль
2000[9]
9.2
7
Mансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль
2002
13.1.2
8
Зар сурталчилгааны тухай хууль
2002[10]
6.5.5, 6.5.7, 6.5.8, 7, 13.4, 13.6, 13.8, 14, 16, 17.2
9
Эрүүгийн хууль
2002[11]
86, 111, 123, 144, 1783, 179
10
Олон нийтийн радио, телевизийн тухай хууль
2005[12]
8.3.
11
Тамхины хяналтын тухай хууль /шинэчилсэн найруулга/
2005[13]
8.1.1
12
Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолын хавсралт “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал
2010
3.6.1.2.
13
Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль
2012
8.1.3

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3.1-т зааснаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй. Эндээс харахад телевизийн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох буюу хэдэн насны хүүхдэд үзүүлж болох тухай ангилал нь нэвтрүүлгийн агуулгад хяналт тавьж байгаа гэж үзэх нөхцөл болохооргүй байна.
Дээр дурдсаны дагуу телевизийн нэвтрүүлгийг ангилах агуулгыг дараах байдлаар тодорхойлж болохоор байна. Үүнд:
-       Гүтгэлэг, доромжлол
-       Дайсагнал, ялгаварлан гадуурхал
-       Mансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис
-       Садар самуун, эротик
-       Согтууруулах ундаа, тамхи
-       Терроризм
-       Хүчирхийлэл, түрэмгийлэл
-       Харгислал, шашны харгис үзэл номлол, аймшиг
-       Гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлсэн буюу сурталчилсан.
2. Австрали улсын зохицуулалт
2.1. Ангилал (хэвлэл, кино, цахим тоглоом)-ын тухай хууль, 1995[14]
Тус хууль нь 10 хэсэг, 116 зүйлтэй. Тус хуулиар Ангилалтын Зөвлөл, Хяналтын зөвлөл, Зөвлөлийн дарга, Хурлын дарга нарт хуулийн хэрэгжилттэй холбоотой тодорхой бүрэн эрхийг олгосон. Өргөдлийн үндсэн дээр киног ангилах эсэх шийдвэрийг Ангилалтын зөвлөл гаргана.
Ангилалтын зөвлөлийн шийдвэр нь тодорхой аргачлалд үндэслэх бөгөөд ийм аргачлалыг салбарын сайд нь урьдчилан бэлтгэж төрийн хэвлэлд хэвлүүлсэн байна. Гэхдээ дараах төрлийн кинонд ангилал тогтоолгохоор өргөдөл гаргах шаардлагагүй. Үүнд:
-       Бизнес;
-       Нягтлан бодох бүртгэл;
-       Мэргэжил;
-       Шинжлэх ухаан;
-       Боловсрол;
-       Цаг үеийн үйл явдал;
-       Хобби; Спорт;
-       Гэр бүл;
-       Шууд дамжуулалт;
-       Хөгжмийн толилуулга;
-       Шашин;
-       Нийгэм, соёл;
-       Нийгмийн шинжлэх ухаан;
-       Байгалийн түүх.

Хуулийн 2-р бүлэгт ангилалын 7 төрлийг тодорхойлсон. Үүнээс кинонд дараах ялгаатай ангиллын төрлийг заасан. Кино гэдэгт бүх төрлийн дүрс бичлэгийг ойлгоно.
Хүснэгт 3. Австралийн киноны ангилал, түүний таних тэмдэг, тэмдэглэгээ
Таних тэмдэг
Тайлбар
G General
Нийтлэг (Н)
PG Parental Guidance
Эцэг, эхийн зөвлөгөө (ЭЭ) 
M Mature
Насанд хүрсэн (НХ)
MA 15+ Mature Accompanied
15-аас дээш насанд хүрсэн байх (НХ 15+)
R 18+ Restricted
18-аас дээш насныханд - Хязгаарлагдмал (Х 18+)
X 18+ Restricted
18-аас дээш насныханд - Хязгаарлагдмал (Х 18+)
RC Refused Classification
Ангилалд хамрагдаагүй. (АХ)

Тус хуулийн 2-р бүлгийн 14-р зүйлд зааснаар кинонд насны ангилал хийлгэх өргөдлийг дараах байдлаар гаргана. Үүнд:
-       Бичгээр;
-       Ангилалын зөвлөлийн даргын баталсан маягтаар;
-       Өргөдөл гаргагч /хуулийн этгээд/ гарын үсэг зурах;
-       Киноны хуулбар;
-       Ангиллын төлбөр төлсөн баримт;
-       Киноны товч агуулгыг хавсаргах.
Харин 14б зүйлд зааснаар телевизийн цуврал кинонд мөн адил ангилал хэрэглэх бөгөөд аль ангилалд хамаарахыг өргөдөл гаргагч санал болгох боломжтой. Үүнээс гадна өргөдөл гаргагч нь тухайн цуврал кинондоо дүгнэлт гаргуулах шаардлагатай.
Ангилалын зөвлөлийн дарга нь шаардлагатай гэж үзвэл ангилал хийлгээгүй киног ангилал хийлгэхийг шаардах буюу ангилал хийлгэх хүсэлт гаргахыг киноны багт бичгээр мэдэгдэх эрхтэй. Энэ шийдвэрийг биелүүлээгүй этгээдийг торгууль оногдуулна.  
Зөвлөлөөс тухайн кинонд хийсэн ангилалын хугацаа 2 жил байна. Тус 2 жил өнгөрсөний дараагаар салбарын сайдаас шууд, бусад сайдын зүгээс салбарын сайдаар дамжуулан хүсэлт гаргасан тохиолдолд дахин ангилах боломжтой. Ангиллын асуудлаар зөвлөлийн гаргасан шийдвэрийн талаар сонирхогч этгээд гомдол гаргах эрхтэй. Энэ гомдлыг Хяналтын зөвлөлд шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргана.
Ангиллын зөвлөл нь 20-оос доошгүй гишүүнтэй байна. Зөвлөлийн бүрэлдэхүүнд Австралийн олон нийтийн төлөөлөл багтана. Гишүүдийг Ерөнхий захирагч томилно. Зөвлөлийн дарга, дэд дарга нь орон тооны гишүүн байна. Орон тооны бус гишүүний бүрэн эрхийн хугацаа 5 жилээс хэтрэхгүй бөгөөд дахин томилох боломжтой. Дахин томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа 7 жилээс хэтрэхгүй.
Хяналтын зөвлөл нь Хурлын дарга, дэд дарга болон 3-аас багагүй, 8-аас дээшгүй гишүүдээс бүрдэнэ. Зөвлөлийн бүрэлдэхүүнд Австралийн олон нийтийн төлөөлөл багтана. Тус зөвлөлийн гишүүдийг Ерөнхий захирагч томилно. Зөвлөлийн гишүүд орон тооны бус байна. Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 5 жилээс хэтрэхгүй бөгөөд дахин томилох боломжтой.
Дээр дурдсан Ангиллын зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүнийг салбарын сайд санал болгож болно.

2.2. Үндэсний  ангиллын тухай хууль, 2005[15]
Энэхүү хуулиар Ангилал (хэвлэл, кино, цахим тоглоом)-ын тухай 1995 оны хуульд нэмэлт оруулсан. Тус нэмэлт хуулийн 2-р зүйлийн 3 дахь хэсэгт насны ангилалд хамаарах киноны тодорхойлолтыг тусгасан. Үүнийг нарийвчлан авч үзэе.
Хүснэгт 4. Австралийн киноны тодорхойлолт
Д/д
Киноны тодорхойлолт
Ангилал
1
а. Насанд хүрэгчдэд зориулагдсан бөгөөд ёс суртахуун, ёс журмын үндсэн хэм хэмжээг зөрчсөн дараах зүйлийг дүрсэлсэн буюу илэрхийлсэн хэсэг: бэлгийн харьцаа, эм, мансууруулах бодисыг хортойгоор ашиглах, архины солио, гэмт хэрэг, балмад үйл ажиллагаа, хүчирхийлэл, зэвсэгт бослого, үзэн ядалт
б. 18-аас доош насны хүүхэд болон бусад хүний эсрэг насанд хүрэгчид хэрхэн гэмт хэрэг үйлдэхийг дүрсэлсэн, тайлбарласан
в. гэмт хэрэг, хүчирхийллийн үйл явдлыг дэмжих, турхирах, зааварчлах
RC Refused Classification
Ангилалд хамрагдаагүй. (АХ)
2
a. насанд хүрэгчдийн хоорон дахь сайн дурын бэлгийн харилцааг бодитоор дүрсэлсэн, түүнд нь хүчирхийлэл, бэлгийн дарамт, хүйсийн хүчирхийлэл, албадлага, бэлгийн зан үйлийн түрэмгий хэл яриа байхгүй
б. насанд хүрээгүй хүнд үзүүлэхэд тохиромжгүй
X 18+ Restricted
18-аас дээш насныханд Хязгаарлагдмал (Х 18+)
3
Насанд хүрээгүй хүнд үзүүлэхэд тохиромжгүй кинонууд (RC болон X 18+ ангиллын киноноос бусад кино)
R 18+ Restricted
18-аас дээш насныханд Хязгаарлагдмал (Х 18+)
4
15-аас доош насны хүн үзэхэд тохиромжгүй бэлгийн харилцаа, хүчирхийлэл, бүдүүлэг хэл яриаг дүрсэлсэн, илэрхийлсэн (RC, X 18+, R 18+ ангиллын киноноос бусад кино)
MA 15+ Mature Accompanied
15-аас дээш насанд хүрсэн байх (НХ 15+)
5
15-аас доош насны хүнд үзэхийг зөвлөж болохгүй кинонууд (RC films, X 18+, R 18+, MA 15+ ангиллын киноноос бусад кино)
M Mature
Насанд хүрсэн (НХ)
6
15-аас доош насны хүний эцэг эх, асран хамгаалагчийн зөвлөгөөгүйгээр түүнд үзэхийг зөвлөж болохгүй кинонууд (RC films, X 18+, R 18+, MA 15+, M ангиллын киноноос бусад кино)
PG Parental Guidance
Эцэг, эхийн зөвлөгөө (ЭЭ)
7
Бусад бүх кино
G General
Нийтлэг (Н)

3. Англи улсын зохицуулалт
3.1. Тусгай зөвшөөрлийн тухай хууль, 2003[16]
Тус хууль нь 9 хэсэг, 201 зүйлтэй. Тус хуулиар архи, согтууруулах ундааг худалдах, үйлчлэхтэй холбоотой асуудлыг зохицуулдаг. Харин хуулийн 20-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар киноны ангиллын байгууллага нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээс хүүхдийг кинонд тоглуулах үйл ажиллагаанд зөвлөмж өгөх буюу тэрхүү үйл ажиллагааны хязгаарлалтыг тогтоодог. Үүний гол шалтгаан нь тусгай зөвшөөрлийн шаардлагаар дамжуулан хүүхдийг киноны сөрөг агуулгаас хамгаалах юм.
3.2. Дүрс бичлэгийн тухай хууль, 1984[17]  
Энэ хуулиар дүрс бичлэгийн бүтээл гэдэгт кино, телевизийн нэвтрүүлэг, видео тоглоомуудыг хамааруулсан. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дүрс бичлэг нь өгөгдлийг цахим хэлбэрээр хадгалах диск, кассет зэрэг аливаа төхөөрөмжинд тоглогдох бөгөөд Их Британийн Киноны Ангилалтын Зөвлөлийн ангилалд хамрагдана.
Дүрс бичлэгийн бүтээлд гэрчилгээ олгохын өмнө тухайн дүрс бичлэгийн бүтээл нь холбогдох ангилалд хамаарч байгаа эсэхийг шалгана. Тодруулбал, дүрс бичлэгийг гэртээ үзэх этгээд, үзэгчдэд буюу тэдгээрийн зан байдалд ямар нэг хохирол учруулахуйц дараах төрлийн үзэгдэлтэй дүрс бичлэгт ангилал хийсэн байна. Үүнд:
-       Гэмт хэрэг
-       Хууль бус мансууруулах бодис
-       Хүчирхийлэл, осол
-       Аймшиг, осол
-       Бэлгийн харилцаа.
Дүрс бичлэгийн ангиллыг Их Британийн Киноны Ангилалтын Зөвлөл /цаашид “ИБКАЗ” гэх/ хийнэ. ИБКАЗ нь бие даасан, олон нийтийн, ашгийн бус байгууллага бөгөөд 1912 оноос дэлгэцийн киног ангилж эхэлсэн бөгөөд 1984 онд Дүрс бичлэгийн тухай хууль батлагдсанаас эхлэн дүрс бичлэгийг ангилах болжээ.[18]
Хүснэгт 5. Английн киноны ангилал, түүний таних тэмдэг, тэмдэглэгээ [19]
Таних тэмдэг
Тайлбар
U Universal  
Бүгдэд тохиромжтой. 4 болон түүнээс дээш насны үзэгч хүүхдүүдэд тохиромжтой.
PG Parental Guidance
Эцэг, эхийн зөвлөгөө – Зарим үзэгдэл нь бага насны хүүхдэд тохиромжгүй байх магадлалтай. 8 болон түүнээс дээш насны хүүхдэд эцэг, эх нь хүүхдэд нь тохиромжтой эсэхийг зөвлөх.
12A – Suitable for 12 years and over
12 болон түүнээс дээш насны үзэгч хүүхдүүдэд тохиромжтой. 12-оос доош насны хүүхэд үзэхэд тохиромжгүй. 
12 – Suitable for 12 years and over
12 болон түүнээс дээш насны үзэгч хүүхдүүдэд энэ ангиллын дүрс бичлэгийг үзэх тохиромжтой. 12-оос доош насны хүүхэд энэ ангиллын дүрс бичлэг үзэхэд тохиромжгүй.
15 – Suitable only for 15 years and over
15 болон түүнээс дээш насны үзэгч хүүхдүүдэд тохиромжтой. 15-оос доош насны хүүхэд энэ ангиллын киног кино театрт үзэх, дүрс бичлэгийг түрээслэх буюу худалдан авч болохгүй.
18 – Suitable only for adults
Зөвхөн насанд хүрэгчдэд тохиромжтой. 18-оос доош насны хүүхэд энэ ангиллын киног кино театрт үзэх, дүрс бичлэгийг түрээслэх буюу худалдан авч болохгүй.
R18 - To be shown only in specially licensed cinemas, or supplied only in licensed sex shops, and to adults only
Насанд хүрэгчдэд хязгаарлагдмал. Зөвхөн тусгай зөвшөөрөл авсан кино театр, орчинд, зөвхөн насанд хүрэгчдэд үзүүлнэ. 

Хүснэгт 6. Английн киноны тодорхойлолт[20]
Ялгаварлан гадуурхалт
U
Байхгүй.
PG
Боловсролын болон түүхийн хам утгаар орсон.  
12A
12
-
15
-
18
-
R18
-
Хар тамхи, мансууруулах бодис
U
Хууль бус хар тамхи, мансууруулах бодисыг үзүүлэхгүй бөгөөд бага насны хүүхдүүдэд хар тамхи, мансууруулах бодисын эсрэг боловсрол олгох тодорхой зорилготой хэсэг байж болно.
PG
Хууль бус хар тамхи, мансууруулах бодисыг үзүүлэхгүй бөгөөд хар тамхи, мансууруулах бодисын эсрэг мэдээлэл өгөх тодорхой зорилготой хэсэг байж болно.
12A
12
Байнга биш, ховор үзэгдэнэ. Ингэхдээ сэтгэл зүйд нөлөөлөх хэмжээнд гарахгүй бөгөөд нарийвчилсан заавар үзэгдэхгүй.
15
-
18
-
R18
-
Даган дуурайх зан үйл
U
Хүүхэд даган дуурайх боломжтой зан үйлийг үзүүлэхгүй. Зэвсгийн ямар нэг төрлийг үзүүлэхгүй.
PG
Бага насны хүүхэд даган дуурайхуйц аюултай зүйл үзүүлэхгүй. Ийм зүйлийг үзүүлэх бол аюулгүй буюу хөгжилтэй байдлаар дүрслэнэ. Хутга гэх мэт зэвсгийн чанартай зүйлийг бодитой үзүүлэхгүй.  
12A
12
Хүүхэд даган дуурайхуйц аюултай зүйл үзүүлэхгүй. Хутга гэх мэт зэвсгийн чанартай зүйлийн бодит байдал нь сэтгэхүйд нөлөөлөхгүй, хүндээр тусахгүй.
15
-
18
-
R18
-
Хэл яриа
U
Зохисгүй хэл яриаг маш багаар буюу зөөлрүүлж үзүүлж болно.
PG
Зохисгүй хэл яриаг маш бага байна. Бусад дээд ангилалд хамаарахааргүй түрэмгий шинжтэй хэл яриа үзүүлнэ. 
12A
12
Зохисгүй хэл яриа бага байна. Сэдэвтэй уялдан хэн ярьж байгаагаас хамаарч ноцтой хэл яриа зөвшөөрсөн.
15
Зохисгүй хэл яриа үзүүлэх магадлалтай. Киноны сэдэвтэй холбоотойгоор тодорхой дүрийн зүгээс маш бүдүүлэг, зохисгүй үр хэллэг, хэл яриа хэрэглэхийг зөвшөөрсөн.
18
-
R18
-
Нүцгэн байдал
U
Нүцгэн байдлыг цухас үзүүлж болох бөгөөд ингэхдээ бэлгийн харилцааны ямар нэг агуулгыг илэрхийлж болохгүй.
PG
Бэлгийн харилцаатай холбоогүйгээр нүцгэн байдлыг үзүүлж магадгүй. 
12A
12
Нүцгэн байдал үзүүлнэ. Гэхдээ бэлгийн харилцааны нөхцөл товчхон, үл мэдэгдэхүйц байна. 
15
Нүцгэн байдлыг бэлгийн харилцааны агуулгаар үзүүлнэ. Гэхдээ хэтэрхий ил далангуй, нарийвчлан үзүүлэхгүй.
18
-
R18
-
Бэлгийн харилцаа
U
Бэлгийн харилцааг зөөлрүүлж үзүүлж болно. Ингэхдээ үнсэх гэх мэт хэсгээс өөр хэсэг үзүүлж болохгүй
PG
Бэлгийн харилцааг үзүүлж магадгүй ч тэр нь ховор буюу үл мэдэгдэм байна. Бэлгийн харилцаа нь зөвхөн далд хэлбэрээр, цухас үзэгдэнэ.
12A
12
Бэлгийн харилцааг товчхон, үл мэдэгдэхүйц дүрслэнэ. Багахан бэлгийн харилцааны тайлбарыг зөвшөөрсөн. Гэхдээ бүдүүлэг зүйл ойр ойрхон буюу давтагдах шинж байхгүй.  
15
Бэлгийн харилцааг дүрслэн үзүүлэх магадлалтай. Гэхдээ хэтэрхий ил далангуй, нарийвчлан үзүүлэхгүй.
18
Бэлгийн харилцаа, зан үйлийг 18-аас дээш насныханд бодитоор үзүүлнэ. Энэ нь бэлгийн харилцааны боловсрол олгох буюу эрүүл, аюулгүй бэлгийн харилцааг үзүүлэхээр хязгаарлагдана.
R18
Бэлгийн бодит харилцааны тодорхой дүр зураг, илэн далангуй дүрслэл болон бусад хэлбэрээр бэлгийн харилцааг тод томруун, задгай үзүүлнэ.
Аюул, занал
U
Аймшгийн буюу айлгаж болох зүйлийг хүүхдэд түгшүүр учруулахгүйгээр, зөөлрүүлэн үзүүлж болно. Үр дүнд нь хүүхэд айдаст автаагүй байх ёстой.
PG
Аюултай байж болох зодоон, тэмцэл гарах бөгөөд тэр нь идэвхигүй, бага хугацаатай байна. Уран зөгнөлт хэлбэрээр сөрөг хүчин зүйлийг зөөлрүүлнэ.
12A
12
Биеийн хүчний болон сэтгэл зүйл аюул занал, аймшгийн үзэгдэл багахан байна. Хэдийгээр зарим үзэгдэл нь түгшүүртэй байж магадгүй ч их хэмжээгээр айдаст автуулахгүй. 
15
Аюул занал, аймшгийн үзэгдэл хүчтэй байна. Гэхдээ бэлгийн хүчирхийлэл, тарчилгаантай зүйлийг голлон үзүүлэхгүй. 
18
-
R18
-
Хүчирхийлэл
U
Хүчирхийлэл маш бага байна. Гэхдээ хүчирхийлэл нь бодит бус, хөгжөөнт гэх зэргээр зохистой хэлбэртэй байна.
PG
Хүчирхийлэл ихэвчлэн харгис биш, зөөлөн байна. Гэвч түүхэн, инээдмийн, уран зөгнөлт зэргээс хамаарч бага зэрэг хүчирхийлэл үзүүлнэ.
12A
12
Хүчирхийлэл багахан үзэгдэх бөгөөд нарийвчлан үзүүлэхгүй. Мөн гэмтэл, цус зэргийг онцгойлон үзүүлэхгүй. Гэхдээ сэдвээсээ хамаарч цус асгаруулсан үзэгдэл байж магадгүй. Сэдвээсээ хамаарч бэлгийн хүчирхийллийг зөвхөн товчхон, үл мэдэгдэхүйцээр дүрслэнэ.
15
Хүчирхийллийг тод томруун үзүүлнэ. Гэхдээ өвдөлт, гэмтлийг онцгойлон үзүүлэхгүй.
18
-
R18
-

4. Канад улсын зохицуулалт[21]
4.1. Өргөн нэвтрүүлгийн ангиллын тогтолцоо
Телевизийн нэвтрүүлэгт ангилал тогтоох тогтолцоо нь Канадын англи хэл болон гуравдагч хэлний өргөн нэвтрүүлгийн байгууллагад үйлчлэх бөгөөд уг тогтолцоог 1990 оны дунд үеэд Телевиз дэх хүчирхийллийн эсрэг үйл ажиллагааны бүлэг боловсруулжээ. Энэхүү ангиллын тогтолцоог Канадын радио, телевиз, харилцаа холбооны хорооноос (CRTC) 1997.06.18-нд баталж, өргөн нэвтрүүлгийн байгууллагууд 1997 оны 9 дүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн.[22] Үзэгчид тухайн нэвтрүүлгийн ангилал буруу болсон гэж үзвэл Канадын өргөн нэвтрүүлгийн стандартын зөвлөл (CBSC)-д гомдол гаргах боломжтой.
Канадын өргөн нэвтрүүлгийн стандартын зөвлөл (CBSC) нь Канадын Өргөн нэвтрүүлгийн байгууллагуудын холбооноос (CAB)[23] байгуулсан бие даасан, олон нийтийн байгууллага бөгөөд Канадын хувийн хэвшлийн өргөн нэвтрүүлгийн байгууллагууд буюу холбооны гишүүдийн тогтоосон стандартыг мөрдүүлнэ. Тус зөвлөл нь хувийн хэвшлийн радио, телевизийн 790-с багагүй байгууллагуудаас бүрдэнэ. Зөвлөлийн гишүүн байгууллагууд нь Канад төдийгүй англи, франц болон бусад хэлээр нэвтрүүлэг бүтээж, түгээдэг сүлжээ юм.[24]
Канадын өргөн нэвтрүүлгийн стандартын зөвлөл (CBSC) нь үйл ажиллагаандаа дараах дүрмийг баримтлана. Үүнд:[25]
-       Канадын Өргөн нэвтрүүлгийн байгууллагуудын холбооны Ёс зүйн дүрэм, 2002[26]
-       Канадын Өргөн нэвтрүүлгийн байгууллагуудын Хүчирхийллийг зохицуулах дүрэм[27]
-       Канадын Өргөн нэвтрүүлгийн байгууллагуудын Тэгш эрх, тэнцвэрт байдлыг хангах дүрэм[28]
-       Телевизийн нэвтрүүлэг, радиогийн хөтөлбөрт хүйсийн тэгш, тэнцвэртэй байдлыг хангах дүрэм (1990)[29]
4.2. Канадын өргөн нэвтрүүлгийн ангилал[30]
Канадын радио, телевиз, харилцаа холбооны хорооны (CRTC) 1996-36 тоот мэдэгдэлд нэвтрүүлгийг дараах ангилалд хамруулан шифрлэх тухай заасан. Үүнд:
Хүснэгт 7. Канадын өргөн нэвтрүүлгийн төрөл
Нэвтрүүлгийн төрөл
Тайлбар
Хүүхдийн нэвтрүүлэг
- 2-12 насны үзэгчдэд зориулсан хөтөлбөр
Драмын нэвтрүүлэг
- драмын цуврал, зурган өгүүллэг, савангийн дуурь, телевизийн кино, богино хэмжээний цуврал
"Реалити шоу"
- бодит байдал дээр суурилсан хөтөлбөр
Онцлог кино
- theatrical productions subsequently aired by television

Канадын радио, телевиз, харилцаа холбооны хорооны нөхцөл, шаардлагад зааснаар тухайн нэвтрүүлгийн сурталчилгаа, төлбөрт зар сурталчилгаанд нэгэн адил ангиллыг хэрэглэнэ. Ингэхдээ эдгээр сурталчилгааг “V-chip технологи” хэмээх шүүлтүүрийн програмаар зөвхөн цахим хэлбэрээр нэг удаа ангилсан байна.[31]

 

Хүснэгт 8. Канадын өргөн нэвтрүүлгийн ангилал, түүний таних тэмдэг, тэмдэглэгээ

Таних тэмдэг
Тайлбар
Чөлөөлөх (энэ төрлийн хөтөлбөрт дэлгэц дээр гарах дүрс шаардлагагүй)
Чөлөөлөх хөтөлбөр.
Энэ хөтөлбөрт үйл явдлын мэдээ, спорт, баримтат кино болон бусад хөтөлбөр (ярилцлагын нэвтрүүлэг, хөгжмийн хөтөлбөр) багтана.
children
Хүүхдийн хөтөлбөр.
Энэ хөтөлбөрийг 8-с доош насны хүүхдэд үзүүлэх бол анхааралтай байж, тэдэнд сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх шаардлагатай.
Хүчирхийлэл: инээдмийн хэлбэрээр, бодит бус дүрслэлээр хүчирхийллийг үзүүлж магадгүй.
Этгээд хэл яриа: байхгүй.
Бэлгийн харилцаа/нүцгэн байдал: байхгүй.
CHILDREN over 8 years
Хүүхдийн, 8-с дээш настай хүүхдийн хөтөлбөр.
Хүчирхийлэл: ямар нэг бодитой хүчирхийлэл ховор байна. Сэдвээс хамаарч хүчирхийлэл үзүүлж магадгүй. Үүнд биеийн хүчирхийлэл хурц биш, хошин хэлбэртэй хүчирхийлэл, хошин хэлбэртэй аймшиг, тусгай эфект, уран зөгнөл, ид шидийн, амь оруулсан хүчирхийлэл багтана.  
Этгээд хэл яриа: хараалын үг, хэллэг байхгүй. Зөвхөн сэдвээс хамаарч доромжилсон, түрэмгийлсэн үг, хэллэг бага хэмжээгээр үзүүлж магадгүй.
Бэлгийн харилцаа/нүцгэн байдал: байхгүй.
GENERAL
Нийтлэг хөтөлбөр.
Хүчирхийлэл: бага хэмжээтэй, цөөн. Хошин, бодит бус хэлбэртэй байна. Зодоон, тэмцлийн тусгай эфект байхгүй.
Этгээд хэл яриа: гэм хоргүй этгээд хэл, бүдүүлэг үг үзүүлж магадгүй. Хараал, доромжлол байхгүй.
Бэлгийн харилцаа/нүцгэн байдал: байхгүй.
PARENTAL GUIDANCE
Эцэг, эхийн зөвлөгөө шаардлагатай хөтөлбөр.
Хүчирхийлэл: ямар нэг зөрчил, түрэмгийлийн дүрслэл, хязгаарлагдмал, багахан байна. Энэ нь биеийн хүчний, уран зөгнөлт, ид шидийн хүчирхийлэл хэлбэртэй байна.
Этгээд хэл яриа: ховор, хараал, доромжлол багахан байна. Далд санаа, хоёрдмол утгатай хэл яриа багахан байна.  
Бэлгийн харилцаа/нүцгэн байдал: нүцгэн байдлын товч үзэгдэл байх боломжтой. Сэдвээс хамаарч бэлгийн харилцаанд холбогдох тайлбар хязгаарлагдмал буюу үл мэдэгдэм байх боломжтой.
OVER 14 YEARS
14-өөс дээш насны үзэгчийн хөтөлбөр.
Хүчирхийлэл: сэдвээс хамаарч хүчирхийлэл давамгайлах бүрэлдэхүүн хэсэг болно. Хүчирхийлэлтэй үзэгдэл идэвхитэй гарч болно.
Этгээд хэл яриа: хараал, доромж бүхий үг, хэл яриаг хүчтэй, тогтмол хэрэглэх боломжтой.
Бэлгийн харилцаа/нүцгэн байдал: сэдвээс хамаарч нүцгэн буюу бэлгийн харилцааг харуулсан үзэгдэл байх магадлалтай.
ADULTS
Насанд хүрэгчдэд зориулсан хөтөлбөр.
Хүчирхийлэл: үйл явдлын салшгүй хэсэг болгож хүчирхийллийг дүрслэн үзүүлэх бөгөөд 18-с доош насныхан үзэхэд тохиромжгүй.
Этгээд хэл яриа: нарийн, дэлгэрэнгүй байх магадлалтай.
Бэлгийн харилцаа/нүцгэн байдал: илэн далангүй, эрээ цээргүй үзүүлэх магадлалтай.

Техникийн нөхцөл
Хүснэгт 9. Канадын өргөн нэвтрүүлгийн ангиллын таних тэмдэг, тэмдэглэгээний техникийн нөхцөл
Нөхцөл
Тайлбар
Байрлуулах
Тэмдэглэгээний дүрснүүд нь дэлгэцийн зүүн гарын дээд буланд, аюулгүй бүс дотор байрлана.
Хэлбэр/өндөр
Хамгийн бага хэмжээ нь дэлгэцийн 52 шугмын өндөртэй байна. Тэмдэглэгээг байршуулах газрууд нь үзэгчдэд харагдахуйц том эсэхийг туршиж тохируулна. Гэхдээ АНУ-ын тэмдэглэгээтэй нэвтрүүлэгт түүний тэмдэглэгээг дарах буюу давхарлахуйц хэмжээний хэлбэр, өндөртэй байна.
Нягтрал
Бүдэг байх бөгөөд түүнд шугаман тохируулагч шаардагдахгүй. Гэхдээ АНУ-ын тэмдэглэгээтэй нэвтрүүлэгт түүний тэмдэглэгээг дарах буюу давхарлахуйц нягтралтай байна.
Өнгө
Тэмдэглэгээний дүрснүүд нь хар, цагаан өнгөний хослол хэлбэртэй байна.

Тэмдэглэгээг ашиглах арга зам
Хүснэгт 10. Канадын өргөн нэвтрүүлгийн ангиллын таних тэмдэг, тэмдэглэгээг ашиглах нөхцөл
Нөхцөл
Тайлбар
Тоон
Тэмдэглэгээний дүрсний график нь Канадын Өргөн нэвтрүүлгийн байгууллагуудын холбооны цахим хуудаст салангид файл хэлбэрээр татаж авахаар байршсан.
Хэвлэмэл/бичмэл
Тэмдэглэгээний дүрс бүрийн тайлбар бүхий бүх хуудас гарын авлагат байгаа. Түүнийг комьютерт сканнердан оруулах буюу камераар бичиж дүрс бичлэгт ашиглах боломжтой.
Дүрс бичлэг
Тэмдэглэгээний дүрс болон түүний тайлбарыг дүрс бичлэг болгон танилцуулна.

Тоног төхөөрөмжийн шийдэл

Тэмдэглэгээний дүрсний энгийн, хялбар загвар, олон өнгөгүй хослол, тунгалаг буюу дүрслэл нь тэдгээр дүрсийг дэлгэцэнд гаргах тоног төхөөрөмжийн сонголтын хүрээг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

 

Иймд өөрийн сонголтоор тоног төхөөрөмжийг сонгох хэрэглэх боломжтой бөгөөд аль ч сонголт нь тэмдэглэгээний дүрсний хэмжээ, байрлалын аль алинийх нь хувьд уян хатан байх шаардлагыг хангахуйц байх нь зүйтэй.

 

Тэмдэглэгээний дүрсийг ашиглах протокол  

Хүснэгт 11. Канадын өргөн нэвтрүүлгийн ангиллын таних тэмдэг, тэмдэглэгээг ашиглах протокол
Протокол
Тайлбар
Давтамж
Тэмдэглэгээний дүрс нь тухайн хөтөлбөрийн эхний 15-16 секунт хүртэл хадагдана. 1 цагаас илүү үргэлжлэх хөтөлбөрийн хувьд, тэмдэглэгээний дүрс нь 2 дахь цагаас эхлэн давтагдаж харагдана. Энд дурдсан нь дүрсийг гаргах стандартын доод хугацаа бөгөөд ноцтой агуулга бүхий хөтөлбөрт дүрсийг байнга, тогтмол ашиглах боломжтой.
АНУ-ын дүрсийг дарах
Канадын өргөн нэвтрүүлгийн байгууллагуудаас ангилсан нэвтрүүлэгт хамаарах АНУ-ын нэвтрүүлгийн таних тэмдэг, тэмдэглэгээний дүрс дээр давхарлаж буюу дарж ашиглана. Хэрэв АНУ-ын нэвтрүүлэг нь Канадын ангилалд хамаарахгүй буюу ангилаагүй нэвтрүүлэг бол түүн дээр Канадын тэмдэглэгээ шаардлагагүй бөгөөд АНУ-ын тухайн нэвтрүүлгийн өөрийн тэмдэглэгээтэй байж болно.
Зөвлөгөө
Тэмдэглэгээний дүрс нь ямар нэг зөвлөгөөг илэрхийлэхгүй. Харин эхний 15 секунтаас илүү хугацаанд тэмдэглэгээний дүрс гарвал энэ нь зөвлөгөөг илэрхийлэх бөгөөд зөвлөгөөг дагах нь зүйтэй.
Бүртгэл
Хөтөлбөр, нэвтрүүлгийг хэрхэн ангилсан тухай бүртгэлийг Канадын радио, телевиз, харилцаа холбооны хороонд тайлагнах зохицуулалт байхгүй. Гэхдээ үзэгчийн зүгээс гомдол гаргах үйл ажиллагаатай холбоотойгоор ангилал хийсэн нэвтрүүлгийн бичлэгийг 30-аас доошгүй хоног хадгалах ёстой.
Телевизийн жагсаалт
Телевизүүдийн хөтөлбөрийн мэдээлэл бэлтгэдэг үйлчилгээ үзүүлэгчдийн зүгээс хөтөлбөр, нэвтрүүлгийн ангиллын тухай мэдээллийг өөрийн үйлчилгээний мэдээлэлд оруулах сонирхолтой байдаг. Энэ нь өдөр тутмын сонингууд дахь телевизийн хөтөлбөрийн булан болон телевизийн хөтөч сэтгүүлүүдэд нийтлэгдэх замаар хэрэгждэг.

 

Эхлэх хугацаа

Канадын радио, телевиз, харилцаа холбооны хороо нь Канадын телевизийн хөтөлбөр, нэвтрүүлгийн үйлчилгээг намрын улиралд ангилах үүрэгтэй бөгөөд ихэнх үйлчилгээ эрхлэгчид ерөнхийдөө 9 дүгээр сарын 29-ний дотор дэлгэц дээрх таних тэмдэг, тэмдэглэгээний үүргээ хэрэгжүүлэхээр ажилладаг.
Гэхдээ энэ хугацаа нь уян хатан бөгөөд тоног төхөөрөмж, бэлтгэлээ хангасан зарим үйлчилгээ эрхлэгчид дурдсан хугацаанаас өмнө ч зохих үүргээ хэрэгжүүлж болдог. Харин таны үйлчилгээ техникийн шалтгаантай бол дурдсан хугацаанд амжихгүй боллоо гэхэд аль болох боломжоороо эртхэн дэлгэц дээрх ангилал, тэмдэглэгээний талаар ажил гүйцэтгэсэн байх нь зүйтэй.

Үнэлгээ ба Өргөн нэвтрүүлгийн стандартын зөвлөл

Канадын өргөн нэвтрүүлгийн стандартын зөвлөлөөс телевизийн хөтөлбөр, нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгч ба түүний үзэгчдийн хооронд гарах маргааныг зуучлагчийн чиг үүргээр шийдвэрлэх үйл ажиллагаанд бэлтгэсэн.
Аль ч үзэгчийн хувьд нэвтрүүлгийн ангиллыг зөв хийгээгүй гэж үзвэл гомдлоо Канадын өргөн нэвтрүүлгийн стандартын зөвлөлд гаргах эрхтэй. Харин үзэгч болон нэвтрүүлгийн үйлчилгээний хоорон дахь маргааныг хангалттай шийдвэрлэж чадаагүй бол тухайн маргааныг ердийн журмаар буюу маргаан хянан шийдвэрлэх бусад байгууллагаар шийдвэрлүүлэх эрх нээлттэй байна.

5. АНУ-ын зохицуулалт

5.1. АНУ-ын өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын түүх
1996 оны Харилцаа холбооны тухай хуулийн 551 дүгээр хэсэгт эцэг, эхийг телевизийн хөтөлбөрийн ангиллын талаар мэдээлэл авахад зориулсан телевизийн нэвтрүүлгийн үнэлгээ, ангиллын сайн дурын тогтолцоог бүрдүүлэхээр заасан.[32] Ийнхүү хууль гаргах үед АНУ-д нэг хүүхэд дунджаар 7 хоногт 25 цаг, зарим нь өдөрт 11 цагийг телевизийн өмнө өнгөрүүлж байв. Мөн хүүхдүүд бага ангиа төгсөх хүртлэх хугацаанд телевизээр 100,000 хүчирхийллийн үйлдэл гарч, хүний амь хөнөөсөн 8000 хэрэгтэн бүртгэгджээ.
Үүний дагуу 1996.02.29-ны өдөр Өргөн нэвтрүүлгийн байгууллагуудын үндэсний холбоо (NAB), Кабелийн болон харилцаа холбооны үндэсний холбоо (NCTA), Америкийн кино зургийн холбоо (MPAA) тэргүүтэй кино, өргөн нэвтрүүлгийн салбарын байгууллагууд хамтран нэгдэж телевизийн нэвтрүүлгийн ангиллын тогтолцоог бий болгохоор шийдвэрлэсэн.[33] Тодруулбал, тэдгээр холбоод нь өдөрт 2000 цагийн хөтөлбөр бүхий өргөн нэвтрүүлэг, кабэлийн сүлжээнд хэрэглэх удирдамжийг зөвшөөрсөн.
Энэ ёсоор Америкийн кино зургийн холбоо (MPAA)-ны ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсгээс 1996.12.19-нд телевизийн салбарт ТВ-ийн нэвтрүүлэг дэх Эцэг, эхийн хяналтын удирдамжийг боловсруулсаныг зарласан. Тус удирдамж нь телевизийн нэвтрүүлгийн ангиллын талаар мэдээлэл өгөх, түүнийг эцэг эх сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлэх буюу тэдгээрт зөвлөх шинжтэй зохицуулалт юм.
Телевизийн салбарийн зүгээс дэлгэц дээр үнэлгээ, ангиллын тэмдэглэгээ оруулахыг дэмжиж зөвшөөрсөн бөгөөд дээр дурдсан удирдамжийг V-Chip технологи ашиглан телевизийн нэвтрүүлэгт хөрвүүлэхээр зохицуулжээ. ТВ-ийн нэвтрүүлэг дэх Эцэг, эхийн хяналтын удирдамжийн хяналтын зөвлөл /Хяналтын зөвлөл/ нь телевизийн салбарын мэргэжилтнүүдээс бүрддэг.
1997.01.17-ны өдөр телевизийн салбараас ТВ-ийн нэвтрүүлэг дэх Эцэг, эхийн хяналтын удирдамжийг АНУ-ын Харилцаа холбооны комисс (FCC) –т өргөн барьсан. Үүнтэй холбоотой АНУ-ын Сенатаас хоёр ч удаа сонсгол зохион байгуулж, хэд хэдэн санал, зөвлөгөө гаргасан бөгөөд тус удирдамжийн агуулгыг сайшаажээ.

1997 оны хаврын сүүлч, зуны эхэн үед телевизийн салбарынхан болон эрүүл мэнд, хүүхэд хамгааллын салбарын байгууллагууд хамтран ТВ-ийн нэвтрүүлэг дэх Эцэг, эхийн хяналтын удирдамжийг хянан хэлэлцжээ.

Ингээд 1997.08.01-ний өдөр Өргөн нэвтрүүлгийн байгууллагуудын үндэсний холбоо (NAB), Кабелийн болон харилцаа холбооны үндэсний холбоо (NCTA), Америкийн кино зургийн холбоо (MPAA)-ноос шинэчлэн найруулсан үнэлгээ, хяналтын системийг АНУ-ын Харилцаа холбооны комисс (FCC)-т хянуулахаар өргөн барьсан.

1998.03.12-ны өдөр АНУ-ын Харилцаа холбооны комисс (FCC)-оос Дүрс бичлэгийн нэвтрүүлгийн үнэлгээ, ангиллын системийг зөвшөөрч, дараа нь V-Chip технологийн техникийн шаардлагыг баталсан.  

5.2. АНУ-ын телевизийн өргөн нэвтрүүлгийн ангилал

АНУ-ын телевизийн өргөн нэвтрүүлгийг үнэлэх, ангилахдаа дараах шалгуурыг баримтлана. Үүнд:
-       D буюу далд утгат хэл яриа (голцуу бэлгийн харилцааны тухай яриаг хамааруулна)
-       L буюу бүдүүлэг, болхи хэл яриа
-       S буюу бэлгийн харилцаа
-       V буюу хүчирхийлэл
-       FV буюу уран зөгнөлт хүчирхийлэл (зөвхөн хүүхдийн нэвтрүүлэгт)

Хүснэгт 12. АНУ-ын телевизийн өргөн нэвтрүүлгийн ангиллын таних тэмдэг, тэмдэглэгээ[34]
Таних тэмдэг
Тайлбар
Бүх хүүхэд
Энэ ангиллын хөтөлбөр бүх хүүхдэд үзэхэд тохиромжтой. Тодруулбал, 2-6 насны хүүхдэд зориулсан хөтөлбөр энэ ангилалд багтана.
Бага насны хүүхдэд
Энэ ангиллын хөтөлбөр 7 болон түүнээс дээш насны хүүхдэд үзэхэд тохиромжтой. Энд бага зэргийн уран зөгнөлт хүчирхийлэл, хошин хэлбэрт хүчирхийлэл, тэмцэл гарах боломжтой. Тиймээс эцэг, эхийн зүгээс бага насны хүүхдэд үзүүлэхэд тохиромжтой эсэхийг анхаарах нь зүйтэй. 
Бага насны хүүхдэд -уран зөгнөлт хүчирхийлэлтэй
Энэ ангиллын хөтөлбөрт уран зөгнөлт хүчирхийлэл дээр дурдсан ангиллын хөтөлбөрөөс илүү хэмжээгээр гарна.
Нийтлэг буюу бүх үзэгчдэд
Бүх насныханд үзэхэд тохиромжтой нэвтрүүлэг. Зөвхөн хүүхэд гэлтгүй бусад насныхан үзэх боломжтой. Энэ ангиллын хөтөлбөрт хүчирхийлэл, бүдүүлэг хэл яриа, бэлгийн харилцааны яриа буюу нөхцөл байдал гарахгүй. Сэдвээс хамаарч гарах болвол тэр нь багахан хэмжээнд байна.
Эцэг, эхийн зөвлөгөө санал болгосон
Энэ хөтөлбөрийг ихэнх эцэг, эх энэ нэвтрүүлгийг хүүхэддээ үзүүлэх сонирхолтой. Гэхдээ энэ хөтөлбөрийг эцэг, эхчүүдийн зүгээс бага насны хүүхдэд үзүүлэхэд тохиромжгүй материалтай гэж үзэх магадлалтай. Тиймээс энэ хөтөлбөрт эцэг, эхчүүдийн хяналт шаардлагатай бөгөөд түүнд дараах зүйлээс нэг буюу түүнээс дээш агуулах магадлалтай. Үүнд:
-       Бага зэргийн бүдүүлэг буюу зохисгүй хэл яриа
-       Бэлгийн харилцааны зарим хэсэг
-       Багахан хүчирхийлэл.
Эцэг, эхийн онцгой анхаарал шаардлагатай
Энэ хөтөлбөрийг олонх эцэг, эхийн зүгээс 14-өөс дээш насны хүүхдэд үзүүлэхэд тохиромжгүй материалтай гэж үзэх магадлалтай. Эцэг эхчүүд энэ ангиллын хөтөлбөрт онцгой анхаарал хандуулах буюу хүүхдээ ганцааранг нь, харах хүнгүйгээр үлдээж болохгүй. Энэ хөтөлбөрт далд утгат хэл яриа, бүдүүлэг, зохисгүй хэл яриа болон хүчирхийлэл хүчтэй, хурцаар гарна.
Зөвхөн насанд хүрэгчдэд
Энэ ангиллын хөтөлбөрийг насанд хүрэгчдэд зориулсан бөгөөд 17-оос дээш насны хүүхдэд үзэхэд тохиромжгүй. Энэ хөтөлбөрт бүдүүлэг хэл яриа, бэлгийн харилцаа, хүчирхийллийг нарийн, тодорхой үзүүлнэ.

6. БНСУ-ын зохицуулалт
6.1. БНСУ-ын Өргөн нэвтрүүлгийн ангилал
1987 онд батлагдаж, хүчин төгөлдөр үйлчилж буй Өргөн нэвтрүүлгийн тухай хууль 109 зүйлтэй бөгөөд түүний 33-р зүйлийн 12.3 дахь заалтад хүчирхийлэл гэх мэт үзэгчдэд хор хөнөөл учруулахуйц агуулга, үзэгчдийн насны зэрэглэлээр өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний оператор нь өргөн нэвтрүүлгийг үнэлж, ангилна гэж заасан.[35] 
Мөн хуулийн 12.4-т Харилцаа холбооны стандартын комиссоос өргөн нэвтрүүлгийг ангилах шалгуур үзүүлэлтийг тодорхойлж, өргөн нэвтрүүлгийн үнэлгээтэй холбоотой зохицуулалт хийж, түүнийг олон нийтэд зарлана гэж заасан. Ингэхдээ комиссын зүгээс ангиллын шалгуур үзүүлэлтийг гаргахдаа өргөн нэвтрүүлгийн салбарын шинж байдлыг харгалзана.
Хуулийн 12.5-т зааснаар Харилцаа холбооны комисс нь 12.4 дэх заалтыг хэрэгжилтэд хяналт тавих бөгөөд өргөн нэвтрүүлгийн ангиллын зохицуулалтыг мөрдөөгүй байгууллагад энэ тухай мэдэгдэж, зохих шаардлага тавьж болно.[36]
Хүснэгт 13. БНСУ-ын телевизийн өргөн нэвтрүүлгийн ангиллын таних тэмдэг, тэмдэглэгээ[37]
Таних тэмдэг
Тайлбар
모든 연령 시청가
Бүх насны үзэгчдэд үзэхэд тохиромжтой.
7 이상 시청가
7 болон түүнээс дээш насны хүүхдэд үзэхэд тохиромжтой.
12 이상 시청가
12 болон түүнээс дээш насны хүүхдэд эцэг, эхийн хяналтанд үзэхэд тохиромжтой.
15 이상 시청가
15 болон түүнээс доош насны хүүхдэд үзэхэд тохиромжгүй.
19 이상 시청가
Насанд хүрэгчдэд үзэхэд тохиромжтой бөгөөд аль ч насны хүүхдэд үзэхэд тохиромжгүй. Энэ ангиллын хөтөлбөрийн өглөөний 7-9 цаг, өдрийн 1 цагаас оройн 10 цаг хүртэл гаргахыг хориглосон.
Exempt
Чөлөөлөгдсөн. Энэ ангилалд зөвхөн мэдлэг олгоход чиглэсэн нэвтрүүлэг хамаарна. Үүнд: баримтат кино, мэдээ, боловсрол, соёлын нэвтрүүлэг, спортын нэвтрүүлэг хамаана.
Ангиллын дүрс тунгалаг, тод байх бөгөөд түүнийг дэлгэцийн зүүн дээд юм уу баруун дээд булан байрлуулна. Дүрс нь дэлгэцийн 1/20 хэмжээтэй байх бөгөд шар өнгийн тойрогт хар өнгийн бичвэртэй байх бөгөөд тойрог нь цагаан өнгийн хүрээтэй байна.
Дүрс нь нэвтрүүлэг эхлэх үед 30 секунд гарах бөгөөд 10 минут тутамд дахин гарна. Мөн зар сурталчилгааны завсарлагын дараа нэвтрүүлэг эхлэхэд гарна. Энэ давтамж нь “19” ангиллын нэвтрүүлэгт хамаарахгүй бөгөөд энэ ангилалд тэмдэглэгээний дүрс нь нэвтрүүлгийн турш гарна. Мөн тус давтамж нь “Бүх насныханд” ангиллын нэвтрүүлэгт хамаарахгүй бөгөөд тус ангилалд тодорхой дүрс байхгүй.
Ангилалтай холбоотой санамж нь нэвтрүүлэг эхлэхэд дэлгэц дээр 5 секундын турш “Энэхүү хөтөлбөр нь ... насны хүүхдэд/залууст тохиромжгүй бөгөөд эцэг, эхийн сонголтыг зөвлөж байна” гэсэн тайлбартайгаар гарна.
Харин “Бүх насныханд” болон “19” ангиллын нэвтрүүлгийн санамж нь дээр дурдсанаас өөр байх бөгөөд түүнд “Энэхүү хөтөлбөр нь бүх насныханд тохиромжтой” болон “Энэхүү хөтөлбөрийг 19-өөс доош насны залууст зориулаагүй болно” гэсэн тайлбартай байна.
Дээрх ангиллыг БНСУ-ын бүх телевизийн өргөн нэвтрүүлгүүдэд ашиглана. Хилийн чанадад нэвтрүүлгээ цацдаг хэдий ч “KBS World” ТВ-ийн сувгаас дээрх ангиллыг ашигладаг.
БНСУ-ын бусад улсынх шиг телевизийн ангилалд агуулга тодорхойлогч буюу зөвлөгөөнүүдийг оруулдаггүй учраас өргөн утгаар ашиглагддаг.
6.2. БНСУ-ын кино, дүрс бичлэгийн ангилал

А. Кино, дүрс бичлэгийн ангилал

БНСУ-д кино болон дүрс бичлэгийн үнэлгээг хийж, ангилах үүрэгтэй байгууллага нь БНСУ-ын Медиа үнэлгээний зөвлөл юм. Тус байгууллага нь олон нийтийн байгууллага бөгөөд 1966 онд “БНСУ-ын Урлаг, соёлын ёс зүйн хороо” нэртэй байгуулагдсан бөгөөд 1999 оноос нэрээ өөрчилсөн байна.[38]

Кино, дүрс бичлэгийг дэмжих тухай хуулийн дагуу тус зөвлөлөөс кино, дүрс бичлэг, тоглолтыг дараах 5 үнэлгээгээр ангилна. Үүнд: 
-       Бүх насныханд тохиромжтой
-       12 насныханд тохиромжтой
-       15 насныханд тохиромжтой
-       18 болон түүнээс дээш насныханд тохиромжтой
-       Хязгаарлагдмал (тусгай зориулалтын буюу зөвшөөрөлтэй цэгт үзүүлж болно).[39]

Дээрх кино, дүрс бичлэгийн ангилал нь дараах 7 хүчин зүйл дээр үндэслэнэ. Үүнд:[40]
-       Сэдэв
-       Бэлгийн харилцаа, нүцгэн байдал
-       Хүчирхийлэл
-       Хэл яриа
-       Айдас
-       Мансууруулах бодис
-       Даган дуурайхуйц зан байдал.

7. Сингапур улсын зохицуулалт
Сингапур улсын медиа хөгжлийн газрын тухай 2002 оны хуулийн дагуу[41] 2003.01.01-нд Сингапурын өргөн нэвтрүүлгийн газар, Кино, хэвлэлийн газар болон Сингапурын Киноны комисыг нэгтгэж Сингапур улсын медиа хөгжлийн газрыг байгуулсан.[42] Сингапур улсын медиа хөгжлийн газар (MDA) нь медиа салбарын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, зохицуулах чиг үүрэгтэй төрийн байгууллага юм. Энэ хүрээнд тус газрын эрхлэх асуудалд өргөн нэвтрүүлэг, кино, хэвлэн нийтлэл зэрэг 6 салбар хамаарна.
1991 онд кино, дүрс бичлэг зөвхөн 3 ангилалтай байсан бөгөөд Цэнзүүр Хяналтын хорооны зөвлөмжийн дагуу 2004-2011 онд Сингапур улсын медиа хөгжлийн газраас тус ангиллыг 6 болгож нэмэгдүүлсэн.[43] 
7.1. Сингапур улсын кино, нэвтрүүлгийн ангилал

Хүснэгт 14. Сингапур улсын кино, нэвтрүүлгийн ангиллын тэмдэг, тэмдэглэгээ[44]
Таних тэмдэг
Тайлбар
General
Бүх насныханд тохиромжтой
Parental Guidance.
Бүх насныханд тохиромжтой. Гэхдээ эцэг, эхийн зүгээс бага насны болон өсвөр насны хүүхдэд үзэх эсэхийг зөвлөх хэрэгтэй. 
Parental Guidance 13
13 болон түүнээс дээш насны хүнд тохиромжтой. Гэхдээ эцэг, эхийн зүгээс 13-аас доош насны хүүхдэд үзэх эсэхийг зөвлөх хэрэгтэй.
No Children Under 16
16 болон түүнээс дээш насны хүнд тохиромжтой.
Mature 18
18 түүнээс дээш насны хүнд тохиромжтой.
Restricted 21

21    түүнээс дээш насны хүнд хязгаарлагдсан.
Дээр дурдсан ангилал нь дараах хүчин зүйлд тулгуурлана. Үүнд:
-       хүчирхийлэл
-       бэлгийн харилцаа
-       нүцгэн байдал
-       хэл яриа
-       мансууруулах бодис, түүнийг зүй бусаар ашиглах
-       айдас, аймшиг.[45]



Дүгнэлт
Телевизийн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох нь хүүхдийг түүний сөрөг нөлөөнөөс хамгаалах буюу хүүхдийн хүмүүжил, ёс суртахуунд зохистой нэвтрүүлэг үзүүлэхэд чиглэгдэж байна.
Монгол Улс болон энд авч үзсэн гадаадын зарим улсад телевизийн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох шаардлагыг хууль тогтоомжоор тодорхойлсон байна.
Судалсан улсуудад насны ангилал тогтоох, түүнийг хэрэгжүүлэх нь заавал биелэгдэх шинжтэй болон сайн дурын үндсэн дээр биелэгдэх гэсэн хоёр төрөлтэй байна. Үүнээс үл хамаарч телевизийн нэвтрүүлгийн ангиллыг нас болон агуулгатай холбоотойгоор тодорхойлдог нийтлэг хандлага байна.
Насны хувьд телевизийн нэвтрүүлэгт дараах нийтлэг ангилал үйлчилж байна. Үүнд:
-       бүх насныханд тохиромжтой нэвтрүүлэг
-       бага насны хүүхдэд тохиромжтой нэвтрүүлэг
-       тодорхой насны үзэгчдэд тохиромжтой нэвтрүүлэг
-       эцэг, эхийн зөвлөгөө, болгоомжлол шаардлагатай нэвтрүүлэг
-       насанд хүрэгчдэд зориулсан нэвтрүүлэг
-       хуулиар хориглосон бөгөөд насанд хүрэгчид тусгай зориулалтын цэгт үзэх нэвтрүүлэг.
Харин хэдэн насыг бага нас, өсвөр насанд хамааруулж буй нь ялгаатай байна. Тухайлбал, бага насанд 7, 8 хүртлэх насыг хамааруулсан (Англи, Канад, АНУ, БНСУ) бол өсвөр насанд 12, 15 нас (Англи, БНСУ), 14 нас (Монгол, Канад, АНУ), 15 нас (Австрали), 16 нас (Монгол, Сингапур)-ыг хамааруулсан байна.
Насанд хүрэгч гэдэгт 18 нас (Монгол, Австрали, Англи, Канад, АНУ, Сингапур), 19 нас (БНСУ), 21 нас (Сингапур)-ыг тус тус хамааруулсан байна.
Телевизийн нэвтрүүлгийг ангилж буй гол шалгуур үзүүлэлт нь нэвтрүүлгийн агуулга болж байна. Тодруулбал, дараах шалгуур үзүүлэлтээр хэдэн насны хүүхдэд үзүүлэхэд тохиромжтой вэ гэдгийг тодорхойлж байна. Үүнд:
-       зохисгүй, бүдүүлэг үг хэллэг, хэл яриа (Монгол, Австрали, Англи, Канад, АНУ, БНСУ)
-       ялгаварлан гадуурхалт (Монгол, Австрали, Англи, АНУ)
-       мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис (Монгол, Австрали, Англи, БНСУ)
-       бэлгийн харилцаа, эротик – садар самуун (Монгол, Австрали, Англи, Канад, АНУ, БНСУ)
-       архи, тамхи, архины донтолт (Монгол, Австрали)
-       аймшиг, харгислал, шашны харгис үзэл номлол (Монгол, Англи, БНСУ)
-       хүчирхийлэл, түрэмгийлэл (Монгол, Австрали, Англи, Канад, АНУ, БНСУ)
-       гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлсэн буюу сурталчилсан – (Монгол, Австрали, Англи, БНСУ).
Таних тэмдэг, тэмдэглэгээний хувьд дүрс, хэлбэр, хэмжээ, өнгө, байрлал, давтамжийн хувьд харилцан адилгүй байна. Тодруулбал, таних тэмдэг, тэмдэглэгээ нь дан тооноос бүрдсэн (БНСУ), тоо болон үсгийн хосолмол (Австрали, Англи, Канад, АНУ, Сингапур), нэг өнгө, хар, цагаан хосолмол (Канад, АНУ, БНСУ), холимог өнгө (Австрали, Англи, Сингапур) бүхий байна.
Дүрсийн хувьд дугуй (Англи, БНСУ, Сингапур), гурвалжин (Англи), дөрвөлжин (Австрали, Англи, Канад, АНУ, Сингапур) байна. Мөн таних тэмдэг, тэмдэглэгээ нь дэлгэцийн аль буланд, ямар давтамжтай байрлах нь харилцан адилгүй байна. Хэмжээний хувьд үзэгчдэд харагдахуйц байх гэсэн үндсэн шаардлага тавигдана.
Тодорхой ангилалд хамаарахгүй буюу шаардлагагүй нэвтрүүлэг байх бөгөөд түүнд соёл, боловсролын нэвтрүүлгүүд болон өдөр тутмын мэдээг хамруулах зохицуулалт зарим улсад (Австрали, БНСУ) байна. Ийм нэвтрүүлгүүдэд тусгайлсан тэмдэглэгээ байхгүй бөгөөд түүнийг дэлгэц дээр байрлуулах асуудал яригдахгүй.


Санал, зөвлөмж
“Монгол Улс болон гадаадын зарим улсын телевизийн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох, таних тэмдэг, тэмдэглэгээ хийх эрх зүйн зохицуулалт” судалгааны ажлын үр дүнгээр дараах санал, зөвлөмжийг судлаачийн зүгээс Харилцаа холбооны зохицуулах хороо болон Стандартчилалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өгч байна. Үүнд: 
1. Монгол Улс “Телевизийн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох, таних тэмдэг, тэмдэглэгээ ашиглах стандарт”-тай болох.  
2. Стандартад дараах зүйлийг заавал тусгах. Үүнд:
2.1. телевизийн нэвтрүүлгийг ангилах шалгуур үзүүлэлт
2.2. насны ангилал, түүний шалгуур
2.3. таних тэмдэг, тэмдэглэгээ, түүний дүрс, хэлбэр, хэмжээ, өнгө, байрлал, давтамж, нягтрал
2.4. нэвтрүүлгийн гарах цаг, хуваарь
2.5. ангилалд хамаарахгүй нэвтрүүлэг, түүний төрөл, хэмжээ.
3. Стандартад дараах зүйлийг сонголтот байдлаар тусгах. Үүнд:
            3.1. телевизийн нэвтрүүлгийн насны ангилал, тэмдэглэгээг таниулах, сурталчлах
            3.2. техник, тоног төхөөрөмж, програм хангамж
            3.3. стандартыг хэрэгжүүлэх эхлэх эхлэлийн болон төгсгөлийн хугацаа
            3.4. бусад.



[1] Энэ судалгааг Харилцаа холбооны зохицуулах хороо болон иргэн Л.Галбаатар нарын хооронд 2015 оны 6 дугаар сард байгуулсан “Телевизийн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох, таних тэмдэг, тэмдэглэгээ ашиглах стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ”-ний хүрээнд гүйцэтгэв.  
[2] Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 07 дугаар тогтоолын хавсралт Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлагаhttp://www.crc.gov.mn/file/juram/crctvjuram.pdf
[3] Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 15 дугаар тогтоолын хавсралтӨргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлагаhttp://crc.gov.mn/k/2Cl
[4] Ерөнхий боловсролын сургуулийн барилгын төлөвлөлтийн дүрэм, 2011 http://www.legalinfo.mn/annex/details/5552?lawid=8400
[5] Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 08 тоот тогтоолын хавсралт Тоон контентийн үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл, шаардлага (2012 оны 18 дугаар тогтоол, 2014 оны 40 тоот тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан) http://crc.gov.mn/file/newfile/togtool-2014-40.pdf
[6] “Төрийн мэдээлэл” эмхэтгэл. 1998 он. №01
[7] “Төрийн мэдээлэл” эмхэтгэл. 1998 он. №03
[8] “Төрийн мэдээлэл” эмхэтгэл. 1998 он. №10
[9] “Төрийн мэдээлэл” эмхэтгэл. 2000 он. №06
[10] “Төрийн мэдээлэл” эмхэтгэл. 2002 он. №23
[11] “Төрийн мэдээлэл” эмхэтгэл. 2002 он. №05
[12] “Төрийн мэдээлэл” эмхэтгэл. 2005 он. №08
[13] “Төрийн мэдээлэл” эмхэтгэл. 2005 он. №27
[14] Classification (Publications, Films and Computer Games) Act 1995 - https://www.comlaw.gov.au/Details/C2015C00072/Html/Text#_Toc414363296
[15] National Classification Code (May 2005) - F2013C00006 https://www.comlaw.gov.au/Details/F2013C00006
[16] Licensing Act 2003 http://www.legislation.gov.uk/ukpga/2003/17/pdfs/ukpga_20030017_en.pdf
[17] The Video Recordings Act 1984 ttp://www.legislation.gov.uk/ukpga/1984/39/pdfs/ukpga_19840039_en.pdf
[18] About the BBFC http://www.bbfc.co.uk/about-bbfc
[19] BBFC Guidelines http://www.bbfc.co.uk/sites/default/files/attachments/BBFC%20Classification%20Guidelines%202014_6.pdf
[20] BBFC Guidelines http://www.bbfc.co.uk/sites/default/files/attachments/BBFC%20Classification%20Guidelines%202014_6.pdf

[22] Ratings Classification for Canadian English-Language and Third-Language Broadcasters http://www.cbsc.ca/english/agvot/englishsystem.php

[23] Canadian Association of Broadcasters http://www.cab-acr.ca/english/default.shtm

[24] Welcome to the CBSC http://www.cbsc.ca/english/index.php

[25] Codes Administered by the CBSC http://www.cbsc.ca/english/codes/index.php

[26] CAB Code of Ethics (Revised June 2002) http://www.cbsc.ca/english/codes/cabethics.php

[27] CAB Violence Code http://www.cbsc.ca/english/codes/violence.php

[28] Canadian Association of Broadcasters’ Equitable Portrayal Code (March 17, 2008)

 http://www.cbsc.ca/english/codes/epc.php

[29] Sex Role Portrayal Code for Television and Radio Programming October 26, 1990

 http://www.cbsc.ca/english/codes/sexrole.php
[30] Broadcaster Manual for the Canadian program classification system using on-screen icons http://www.cab-acr.ca/english/social/antiviolence/icons_manual.shtm
[31] Blocking Programs /V-chip Technology/ http://www.cbsc.ca/english/agvot/programs.php
[32] Telecommunications Act of 1996 http://transition.fcc.gov/Reports/tcom1996.txt
[33] History http://www.tvguidelines.org/history.htm
[34] Understanding the TV ratings http://www.tvguidelines.org/ratings.htm
[35] Republic of Korea. Broadcasting Act (Act No. 3978 of November 28, 1987, as amended up to Act No. 12093 of August 13, 2013) http://www.wipo.int/wipolex/en/details.jsp?id=13772
[36] Republic of Korea.Broadcasting Act http://elaw.klri.re.kr/eng_mobile/viewer.do?hseq=25243&type=sogan&key=41
[37] 방송프로그램 등급표시 활용프로그램 http://www.greeninet.or.kr/PI_FILTERING/jsp2/program/rating2.jsp

[38] Information about the Korea Media Rating Board http://global.kmrb.or.kr/about/introduce.do

[39] Information about ratings. http://global.kmrb.or.kr/classification/categories.do

[40] Rating guideline. Korea Media Rating Board http://global.kmrb.or.kr/classification/ratingGuideline.do
[41] Media Development Authority of Singapore Act http://statutes.agc.gov.sg/aol/search/display/view.w3p;page=0;query=DocId:%226351d004-9336-4a40-a3ee-75c16d0b7ff6%22%20Status:inforce%20Depth:0;rec=0
[42] Overview: MDA Roles And Outcomes http://www.mda.gov.sg/AboutMDA/Pages/OverviewRolesAndOutcomes.aspx
[43] Content Standards & Classification http://www.mda.gov.sg/RegulationsAndLicensing/ContentStandardsAndClassification/Pages/Overview.aspx

[44] Films Classification Database https://app.mda.gov.sg/Classification/Search/Film/

[45] Board Of Film Censors Classification Guidelines  http://www.mda.gov.sg/RegulationsAndLicensing/ContentStandardsAndClassification/Documents/Films%20and%20Videos/Classification_Guidelines_15072011.pdf

No comments: