Search This Blog

2015-02-08

ТВ-ийн нэвтрүүлэгт оролцсон тойм


2015.02.04
Ийгл ТВ-ийн "Зочны цаг" нэвтрүүлэгт 12.00-12.30 цагт оролцож Монгол Улсын цахим орчны эрх зүйн зохицуулалтын талаар ярилцав. Энэ хүрээнд "Өгөгдөл хамгаалах тухай" болон "Кибер аюулгүй байдлыг хангах тухай" хуулийн төслийг МТШХХГ, КАБГ-аас хариуцан боловсруулж байгаа талаар товч мэдээлэл өгсөн. Мөн энэ өдрийн "Мэдээний өрөө" мэдээний хөтөлбөрт интернэт дэх эрх зүйн дэг журмын талаар цухас ярив. 
2014.05.22
Монголын үндэсний олон нийтийн телевизийн "Цагийн хүрд" мэдээний хөтөлбөрт кибер аюулгүй байдалтай холбоотой ярилцлага өгсөн бөгөөд энэ хүрээнд "Цахим гэмт хэргийн тухай" конвенцийн ач холбогдлын талаар ярив. Уг мэдээнд доктор Т.Халтар багш хамт оролцсон.   
2014.05.15



Монголын үндэсний олон нийтийн телевизийн "Нээлттэй хэлэлцүүлэг" нэвтрүүлэгт кибер аюулгүй байдлын эрх зүйн орчны талаар ярьсан бөгөөд уг нэвтрүүлэг Ази, номхон далайн бүсийн орнуудын “Кибер аюулгүй байдлын 5 дугаар форум” 2014 оны 5 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болохын өмнө болсоноороо онцлог байв. Тус нэвтрүүлэгт ШУТИС-ийн КТМС-ийн Системийн аюулгүй байдлын профессор Ө.Эсболд, МТШХХГ-ын хэлтсийн дарга Г.Чинзориг, Үндэсний дата төвийн захирал Д.Энхцог, Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн офицер /cybercrime@police.gov.mn/, Лантуун дохио ТББ-ын төлөөлөл болон ШУТИС-ийн КТМС-ийн ёс зүйт хакерийн оюутнууд оролцсон. 

2012.11.19
Ийгл ТВ-ийн Ньюс Агентлаг буюу сэтгүүлч, хуульч Б.Энхмандахын бэлтгэсэн "Сэдэв 360" нэвтрүүлэгт "Оюуны өмч" сэдвийн хүрээнд "интернэт дэх зохиогчийн эрх"-ийн талаар ярилцлага өгсөн. Тус нэвтрүүлэгт мөн Удирдлагын академийн багш Д.Цолмон, Датаком компанийн захирал Д.Энхбат, МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа нар оролцсон. 
https://www.youtube.com/watch?v=OCCfZEWHIPY&feature=youtu.be


2015.03.19
Албаны болон хувийн цахим шууданг ялгамжтай ашиглах эрх зүйн шаардлага, нөхцлийн талаар Ийгл ТВ-ийн сэтгүүлчидтэй ярилцлаа. /13.30'/

No comments: