Search This Blog

2014-03-07

Европын холбооны өгөгдөл хамгаалах зохицуулалт

Европын холбооны өгөгдөл хамгаалах зохицуулалттай холбоотой дараах баримт бичгийг тоймлолн танилцуулж байна.

1. Convention for the protection of individuals with regard to automatic processing of personal data /ETS No. 108, Strasbourg, 28.1.1981/

Европын зөвлөлийн гишүүн орнууд гарын үсэг зурсан. Гишүүн орнуудад төрийн болон хувийн хэвшлийн салбарыг хамтад нь зохицуулах үүрэг хүлээлгэсэн.
2-р зүйлд нэр томъёог тодорхойлсон:
- personal data; 
- automated data file; 
- automatic processing; 
- controller of the file
2-р бүлэгт өгөгдөл хамгаалах үндсэн зарчмыг тогтоосон. Үүнд:
- Quality of data; 
- Special categories of data; 
- Data security; 
- Additional safeguards for the data subject; 
- Exceptions and restrictions; 
- Sanctions and remedies; 
- Extended protection

2. Directive 95/46/EC of the European Union Parliament and the Council of Oct 24, 1995 on the protection of individuals with regard to the processing of personal data and on the free movement of such data  

Европын парламент болон зөвлөлийн хамтарсан удирдамж. Тус удирдамжийн зорилго нь гишүүн орнууд хувийг өгөгдлийг боловсруулахдаа хувийн нууцыг хамгаалахад оршино. Гэхдээ энэ шалтгаанаар гишүүн орнууд хувийн өгөгдлийн чөлөөтэй урсгалыг хориглохгүй. Мөн уг удирдамжаар үндэсний аюулгүй байдал, төрийн тусгай хамгаалалт, эрүүгийн эрх зүйн зохицуулалттай холбоотой хувийн өгөгдлийг төрөл бүрийн хэрэгслээр боловсруулах, бүртгэх үйл ажиллагаанд хэрэглэгдэхгүй.
Тус удирдамжаар 1981 оны конвенцийн нэр томъёог өргөжүүлэн шинэчилсэн. Тухайлал дараах нэр томъёоны тодорхойлолтыг уг удирдамжаас харж болно: 
- personal data; processing of personal data; personal data filing system; controller; processor; third party; recipient; the data subject’s consent;
Гол ач холбогдол нь 1981 оны конвенцид заасан асуудлыг хэрхэн зөв хэрэглэхтэй холбоотой техникийн болон зохион байгуулалтын асуудлыг тусгайлсан зохицуулсанд оршино.

3. Proposal for a REGULATION OF THE EUROPEAN PARLIAMENT AND OF THE COUNCIL on the protection of individuals with regard to the processing of personal data and on the free movement of such data (General Data Protection Regulation) /2012.01.25/

Европын комиссын боловсруулсан 2012.01.25-ны өдрийн баримт бичиг. Энэ нь ЕХ-нд хувийн өгөгдлийг хамгаалах эрх зүйн шинэ зохицуулалттай болоход орших бөгөөд технологийн дэвшилтэй холбоотойгоор учирч буй шинэ сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглэсэн. Өөрөөр хэлбэл, технологи нь зөвхөн төрийн байгууллага гэлтгүй хувийн хэвшлийн салбарт хувийн өгөгдлийг цуглуулах, түгээх үйл явцыг огцом нэмэгдүүлсэн. Хувийн өгөгдлийг хамгаалах асуудал нь Европын 2020 оны стратегийн гол цөм болж байгаа. Тус санал нь дараах үндсэн бүтэцтэй бөгөөд 91 зүйлтэй. Үүнд:
- 1-р бүлэг. Нийтлэг зүйл
- 2-р бүлэг. Зарчим
- 3-р бүлэг. Өгөгдөлтэй холбоотой эрх
- 4-р бүлэг. Хяналт тавигч болон боловсруулагч
- 5-р бүлэг. Хувийн өгөгдлийг гуравдагч орон, олон улсын байгууллагад шилжүүлэх асуудал
- 6-р бүлэг. Бие даасан, хараат бус эрх бүхий байгууллага
- 7-р бүлэг. Хамтын ажиллагаа, нийцэл
- 8-р бүлэг. Хариуцлага, шийтгэл, хамгаалах арга хэмжээ
- 9-р бүлэг. Тусгай нөхцлөөр өгөгдөл боловсруулах
- 10-р бүлэг. Төлөөллийн болон хэрэгжүүлэх акт /дагаж мөрдөх журмын тухай/
- 11-р бүлэг. Бусад зүйл
Энэхүү саналд санхүүгийн тооцоо, төлөвлөгөөг хамтатгасан байна.

4. SPECIAL EUROBAROMETER 359 Attitudes on Data Protection and Electronic Identity in the European Union /2011.06/

Энэхүү тайланг Европын комиссын “Directorate-General Information Society and Media (INFSO)” байгууллагын захиалгаар “TNS Opinion & Social” байгууллагаас гаргасан бөгөөд Европын Комиссын албан ёсны байр суурь болохгүй.
Тус тайлангаар өгөгдөл хамгаалах, нууцлалын асуудлаар Европын иргэдийн зан үйл ямар байгааг харуулсан томоохон судалгааны үр дүнг танилцуулжээ.
Энэхүү судалгааг тоймловол,
- Европчуудын 75% нь тэдний хувийн мэдээллийг задруулах явдал орчин үеийн амьдралд нь нэмэгдэж байна гэжээ. Ийм задарч буй мэдээлэлд санхүүгийн мэдээлэл 75%, эрүүл мэндийн мэдээлэл 74%, иргэний үнэмлэхний дугаар болон карт, пасспортын дугаар 73%-тай байна.
- Мэдээлэл задарч буй хамгийн гол шалтгаан нь онлайн үйлчилгээ, онлайн худалдаанд оролцогч-худалдан авагч буюу сошил сүлжээ, түгээх сайтын хэрэглэгчид 61% байгаа явдал юм.
- Сошил сүлжээ, түгээх сайтын хэрэглэгчдийн 79% нь нэр, 51% нь гэрэл зураг, 47% нь үндэс, угсаагаа задласан байна. Харин онлайн худалдан авагчид хувийн мэдээллийн дийлэнх хэсгийг задалдаг бөгөөд 90% нь нэрээ, 98% нь гэрийн хаягаа, 46% нь утасны дугаараа задласан байна.
- Интернэт хэрэглэгчдийн 49% нь онлайн үйлчилгээ нь тухайн үйлчилгээнд хамааралгүйгээр хувийн мэдээллээ өгөхийг шаарддаг гэжээ.
- Интернэт хэрэглэгчдийн 58% буюу 6/10 нь “нууцлалын санамж”-ийг уншдаг байна.
- Европчуудын зөвхөн 1/3 нь тэдний хувийн мэдээллийг төрийн эрх бүхий байгууллага хамгаалах үүрэгтэй гэдгийг ухамсарладаг бөгөөд цагдаагийн байгууллага хувийн мэдээлэлтэй нь танилцах нь зөв гэж 1/3 нь үзжээ. 

Дараах хаягаас дэлгэрүүлж үзнэ үү:

No comments: