Search This Blog

2014-05-19

Кибер аюулгүй байдлыг хангах эрх зүйн зохицуулалтын арга хэмжээ

Саяхан буюу 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улс Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төв /Geneva Centre for the Democratic Control of Armed Forces/ байгууллагын 62 дахь албан ёсны гишүүн орон болов.

"Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төв" /DCAF/-өөс 2011 онд эрхлэн гаргасан "Кибер аюулгүй байдал" цувралын 42-р хуудсанд кибер аюулгүй байдлыг хангах эрх зүйн зохицуулалтын арга хэмжээний үндсэн чиглэлийг тодорхойлсон бөгөөд 43-р хуудсанд кибер аюулгүй байдлын талаарх олон нийтийн ойлголтыг бэхжүүлэх, кибер аюулгүй байдлыг хангах тусгай байгууллагыг чадавхижуулах арга хэмжээ; кибер аюулгүй байдлыг хангах үр дүнтэй стратегийг тус тус санал болгосон байна.

Энд кибер аюулгүй байдлыг хангах эрх зүйн зохицуулалтын арга хэмжээний үндсэн чиглэлийг танилцуулая:

-  -       Олон улсын болон дотоодын түвшинд кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, кибер халдлагыг саатуулах, түүнд хариу үйлдэл үзүүлэх чадавхийг бэхжүүлэх, цахим нотлох баримт цуглуулах, үнэлэх, дүгнэх үе шатыг боловсронгуй болгох чиглэлээр Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох зүйл, заалтыг шинэчлэх
-     -    Нутаг дэвсгэрийн болон улсын бүрэн эрхт байдлын зарчмаар кибер гэмт хэргийг илрүүлэх, түүнийг мөрдөх эрх зүйн хэм хэмжээ бий болгох
-     -   Кибер гэмт хэрэгтэй тэмцэх, тоон мэдээллийн шинжилгээ хийх алба байгуулах, тийм албыг давтан сургах, кибер халдлагад хариу үзүүлэх чиглэлээр зохион байгуулах, шүүх эрх мэдэл болон хувийн сектор кибер гэмт хэргийг шийдвэрлэх чадавхийг бэхжүүлэх
-      -   Өгөгдөл хамгаалах, нууцлал, тоон гарын үсэг, худалдааны эрх зүй, цахим засаг, шифрлэлттэй холбоотой эрх зүйн тогтолцоог хянаж шинэтгэх
-     -    Кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр хууль тогтоомжийг уялдуулан өөрчлөх, бусад улс орны эрх зүйн ололтоос туршлага судлах
-     -    Олон улсын түншлэгчидтэй кибер халдлагыг мөрдөн шалгах асуудлаар мэдээлэл солилцох, хамтран ажиллах механизмыг боловсронгуй болгох
-   -     Кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр стратегийн түвшинд ажилладаг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах арга замыг Засгийн газрын бүхэл түвшинд тодорхойлж хэрэгжүүлэх. Тухайлбал, бусад улс орнуудын кибер аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх, хөгжүүлэх, аюулгүй байдлын стандартуудыг боловсруулах, мэдээлэл солилцоход аюулгүй байдлыг хангахад чиглэсэн олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах
-     -    Олон улсын шинжтэй кибер халдлагад хариу үйлдэл үзүүлэх үйл ажиллагааг зохицуулахад бусад улсын төрийн байгууллагуудтай хамтран хэлэлцээ хийх, харилцан үүрэг хүлээх

-    -     Мэдээлэл цуглуулах, нотлох баримтыг бэхжүүлэх үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох. Тухайлбал, халдлага, хакерийн үйл ажиллагааг шийдвэрлэхтэй холбоотой шүүх эрх мэдлийн байгууллагад учрах бэрхшээлийг шийдвэрлэх. 



Read more...

2014-05-05

Current Circumstances of the Cyber Law Regulations in Mongolia



Introduction
By the United Nations E-Government survey, Mongolia ranked in 76 out of 193 countries by 2012 and in 65 by 2014.  The Mongolian Government adopted the “E-Governance National Program” in 2012 which will be implemented until 2016. This is the action program of the Mongolian government and its agencies and it also included to the “National Security Concept” as considered a main policy on e-governance and information security over the country.    

I. Guarantee for human rights and freedom in cyberspace
On 18 December 2013 the UN General Assembly adopted the resolution no 68/167 on the Right to Privacy in the Digital Age, which called its member States to make measures to put end to violations of the right to freedom of expression, right to seek and receive and disseminate the information in the digital age. Although Mongolia as a UN Member State, adopted yet its policy and regulatory act on guarantee for human rights and freedom in the digital age, however the information new advanced technology and internet using practice has been increasing constantly in each year. 
II. Legal regulation on data protection
Nowdays has created that condition to impact negatively to the safety and inviolability of the information, organizational data as well as secrecy on private matter regarding to lack of citizens knowledge and culture on legal issues. In addition, might be included the legitimate uncertain circumstance on this matter in Mongolia. The Information technology, Post and Telecommunication Authority of Mongolia has been forming working group to develop a draft law on Data protection.

III. Legal regulation on cyber crime
According to Criminal Law of Mongolia, to the target or object of the cyber crime attacks included PC, software program, hardware devices, data that saved and transmitted through information network, data protected network and computer based data. As regards to the court resolved cyber crime cases in Mongolia, there were quite a lot children among the cyber crime victims, even not known that they become a victim and how much they have suffered of this.
IV. Legal issues on censorship and internet filter
According to the resolution No 8 of 2011 on “General Condition and Requirement on Digital Content” adopted by the Communications Regulatory Committee (CRC) of Mongolia and which amended twice between from 2012 to 2014, Internet providers must use a government specified filtering system. Also the IP address of the customers shall be publicly visible under the user-generated content. It has been restricting the individual’s right to anonymity in unlawful way. Currently, by 30 March 2015, in total 214 websites has restricted their access from Mongolia by CRC.

V. Actions towards to the National Security.
There is a need for Mongolia to become a party of the Convention on Cybercrime which was adopted on 23 November 2001 in Budapest. Mongolia has defined its foreign policy to engage actively in the international peacekeeping operation and continue to develop a bilteral and multilateral relation and cooperation with other countries including its two neighboring countries, USA, NATO Member countries, European Union, Asia and the Pacific region countries in the field of national security and defence.

Conclusion.
In Mongolia since 2010, protecting human rights in cyberspace by discussion on the way of experience domestically as well as international standard and the information flowing activities are being intensified and sustained.
Even-though Mongolian E-government is raised steady, human rights and freedoms are not to be considering on cyber space.
The official responsible of government for the human rights and freedom in cyber environment on human rights related skills and experience levels, adoption of laws are required to protect by law. /Cyber security legislation, Data protection act/
Deciding on the court of cybercrime cases a very few then the cybercrime victims who did not know themselves attacked to cybercrime. Such as this investigation of organization is not announced that information security and influencing to conceal business activities.
The government agency has been limited by regulation and serving the law. There should be internet user comments, content making, sharing their expression, freedom of decision of the court. To conduct the cyber freedom by using rule of domestic co-operation. Moreover, Mongolian policy should to reach to next level of acceptance though the international cooperation.

Read more...

2014-03-07

Европын холбооны өгөгдөл хамгаалах зохицуулалт

Европын холбооны өгөгдөл хамгаалах зохицуулалттай холбоотой дараах баримт бичгийг тоймлолн танилцуулж байна.

1. Convention for the protection of individuals with regard to automatic processing of personal data /ETS No. 108, Strasbourg, 28.1.1981/

Европын зөвлөлийн гишүүн орнууд гарын үсэг зурсан. Гишүүн орнуудад төрийн болон хувийн хэвшлийн салбарыг хамтад нь зохицуулах үүрэг хүлээлгэсэн.
2-р зүйлд нэр томъёог тодорхойлсон:
- personal data; 
- automated data file; 
- automatic processing; 
- controller of the file
2-р бүлэгт өгөгдөл хамгаалах үндсэн зарчмыг тогтоосон. Үүнд:
- Quality of data; 
- Special categories of data; 
- Data security; 
- Additional safeguards for the data subject; 
- Exceptions and restrictions; 
- Sanctions and remedies; 
- Extended protection

2. Directive 95/46/EC of the European Union Parliament and the Council of Oct 24, 1995 on the protection of individuals with regard to the processing of personal data and on the free movement of such data  

Европын парламент болон зөвлөлийн хамтарсан удирдамж. Тус удирдамжийн зорилго нь гишүүн орнууд хувийг өгөгдлийг боловсруулахдаа хувийн нууцыг хамгаалахад оршино. Гэхдээ энэ шалтгаанаар гишүүн орнууд хувийн өгөгдлийн чөлөөтэй урсгалыг хориглохгүй. Мөн уг удирдамжаар үндэсний аюулгүй байдал, төрийн тусгай хамгаалалт, эрүүгийн эрх зүйн зохицуулалттай холбоотой хувийн өгөгдлийг төрөл бүрийн хэрэгслээр боловсруулах, бүртгэх үйл ажиллагаанд хэрэглэгдэхгүй.
Тус удирдамжаар 1981 оны конвенцийн нэр томъёог өргөжүүлэн шинэчилсэн. Тухайлал дараах нэр томъёоны тодорхойлолтыг уг удирдамжаас харж болно: 
- personal data; processing of personal data; personal data filing system; controller; processor; third party; recipient; the data subject’s consent;
Гол ач холбогдол нь 1981 оны конвенцид заасан асуудлыг хэрхэн зөв хэрэглэхтэй холбоотой техникийн болон зохион байгуулалтын асуудлыг тусгайлсан зохицуулсанд оршино.

3. Proposal for a REGULATION OF THE EUROPEAN PARLIAMENT AND OF THE COUNCIL on the protection of individuals with regard to the processing of personal data and on the free movement of such data (General Data Protection Regulation) /2012.01.25/

Европын комиссын боловсруулсан 2012.01.25-ны өдрийн баримт бичиг. Энэ нь ЕХ-нд хувийн өгөгдлийг хамгаалах эрх зүйн шинэ зохицуулалттай болоход орших бөгөөд технологийн дэвшилтэй холбоотойгоор учирч буй шинэ сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглэсэн. Өөрөөр хэлбэл, технологи нь зөвхөн төрийн байгууллага гэлтгүй хувийн хэвшлийн салбарт хувийн өгөгдлийг цуглуулах, түгээх үйл явцыг огцом нэмэгдүүлсэн. Хувийн өгөгдлийг хамгаалах асуудал нь Европын 2020 оны стратегийн гол цөм болж байгаа. Тус санал нь дараах үндсэн бүтэцтэй бөгөөд 91 зүйлтэй. Үүнд:
- 1-р бүлэг. Нийтлэг зүйл
- 2-р бүлэг. Зарчим
- 3-р бүлэг. Өгөгдөлтэй холбоотой эрх
- 4-р бүлэг. Хяналт тавигч болон боловсруулагч
- 5-р бүлэг. Хувийн өгөгдлийг гуравдагч орон, олон улсын байгууллагад шилжүүлэх асуудал
- 6-р бүлэг. Бие даасан, хараат бус эрх бүхий байгууллага
- 7-р бүлэг. Хамтын ажиллагаа, нийцэл
- 8-р бүлэг. Хариуцлага, шийтгэл, хамгаалах арга хэмжээ
- 9-р бүлэг. Тусгай нөхцлөөр өгөгдөл боловсруулах
- 10-р бүлэг. Төлөөллийн болон хэрэгжүүлэх акт /дагаж мөрдөх журмын тухай/
- 11-р бүлэг. Бусад зүйл
Энэхүү саналд санхүүгийн тооцоо, төлөвлөгөөг хамтатгасан байна.

4. SPECIAL EUROBAROMETER 359 Attitudes on Data Protection and Electronic Identity in the European Union /2011.06/

Энэхүү тайланг Европын комиссын “Directorate-General Information Society and Media (INFSO)” байгууллагын захиалгаар “TNS Opinion & Social” байгууллагаас гаргасан бөгөөд Европын Комиссын албан ёсны байр суурь болохгүй.
Тус тайлангаар өгөгдөл хамгаалах, нууцлалын асуудлаар Европын иргэдийн зан үйл ямар байгааг харуулсан томоохон судалгааны үр дүнг танилцуулжээ.
Энэхүү судалгааг тоймловол,
- Европчуудын 75% нь тэдний хувийн мэдээллийг задруулах явдал орчин үеийн амьдралд нь нэмэгдэж байна гэжээ. Ийм задарч буй мэдээлэлд санхүүгийн мэдээлэл 75%, эрүүл мэндийн мэдээлэл 74%, иргэний үнэмлэхний дугаар болон карт, пасспортын дугаар 73%-тай байна.
- Мэдээлэл задарч буй хамгийн гол шалтгаан нь онлайн үйлчилгээ, онлайн худалдаанд оролцогч-худалдан авагч буюу сошил сүлжээ, түгээх сайтын хэрэглэгчид 61% байгаа явдал юм.
- Сошил сүлжээ, түгээх сайтын хэрэглэгчдийн 79% нь нэр, 51% нь гэрэл зураг, 47% нь үндэс, угсаагаа задласан байна. Харин онлайн худалдан авагчид хувийн мэдээллийн дийлэнх хэсгийг задалдаг бөгөөд 90% нь нэрээ, 98% нь гэрийн хаягаа, 46% нь утасны дугаараа задласан байна.
- Интернэт хэрэглэгчдийн 49% нь онлайн үйлчилгээ нь тухайн үйлчилгээнд хамааралгүйгээр хувийн мэдээллээ өгөхийг шаарддаг гэжээ.
- Интернэт хэрэглэгчдийн 58% буюу 6/10 нь “нууцлалын санамж”-ийг уншдаг байна.
- Европчуудын зөвхөн 1/3 нь тэдний хувийн мэдээллийг төрийн эрх бүхий байгууллага хамгаалах үүрэгтэй гэдгийг ухамсарладаг бөгөөд цагдаагийн байгууллага хувийн мэдээлэлтэй нь танилцах нь зөв гэж 1/3 нь үзжээ. 

Дараах хаягаас дэлгэрүүлж үзнэ үү:

Read more...

2014-02-08

“Creative commons” – н талаарх Монгол Улсын эрх зүйн зохицуулалт


Creative commons” буюу “CC” гэдгийг түүний Монгол дахь салбарын цахим хуудаст “бүтээлч хамтын өмч” гэж тодорхойлсон байна[1].  Харин энэ нийтлэлд “СС”-ыг ашиглалтын онцлогоор нь “интернэтэд суурилсан зохиогчийн эрхийн таних тэмдэг” гэж хэрэглэе.

Монгол Улсын “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай” хуулийн 3.1.14-т “эрх эзэмшигчийн таних тэмдэг”-ийн талаар тодорхойлсон бөгөөд үүнийг интернэтэд суурилсан зохиогчийн эрхийн тэмдэглэгээний талаар мөн тодорхойлсон гэж үзэж болох юм.


Тодруулбал, “эрх эзэмшигчийн таних тэмдэг” гэж бүтээл, зохиогч, эрх эзэмшигч, тухайн бүтээлийг  ашиглах нөхцөлийн талаар бүтээлд агуулагдсан, эсхүл бүтээлийг нийтэд түгээхтэй холбогдуулан тэмдэглэгдсэн  мэдээлэл, эдгээр мэдээллийн тоон болон кодон илэрхийллийг ойлгоно.
“СС” манай улсад нэвтрэх, хэрэглэгдэхээс өмнө дээр дурдсан “эрх эзэмшигчийн таних тэмдгийг бид дараах байдлаар, хязгаарлагдмал хүрээнд ойлгож, хэрэглэж байв. Үүнд:
“© Л.Галбаатар. “Цахим эрх зүй”. УБ., 2010. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Зохиогчийн зөвшөөрөлгүйгээр бүтээлийг нийтлэх, түгээх, интернэтэд байршуулах аливаа оролдлогыг хориглоно.”
Энэ нь цаасан суурьтай бүтээлд хэрэглэж ирсэн зохиогчийн эрхийн таних тэмдэг, түүний тайлбар юм.
Харин дараах шалтгаан, нөхцлөөр интернэтэд суурилсан зохиогчийн эрхийн таних тэмдгийг түүний тайлбарын хамт хэрэглэх нөхцөл бий болж, ашиглалтын хүрээ олон улсын хэмжээнд[2] төдийгүй Монгол Улсад[3] нэмэгдсээр байна. Үүнд:
-      интернэтэд зохиогчийн эрхийн бүтээлийг байршуулах,
-      зохиогчид өөрийн бүтээлийг түгээн тараах, түүний үндсэн дээр хүлээн зөвшөөрөгдөх
- албан болон албан бус боловсролын салбарт хүний нөөц, сурах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор интернэтэд бүтээлээ түгээх
-     зохиогчоос бүтээл ашиглахтай холбоотой зөвшөөрөл авах үйл ажиллагааг хялбарчлах буюу интернэтэд суурилсан зохиогчийн эрхийн тэмдэглэгээгээр дамжуулан зохиогчийн эрхийн бүтээлийг ашиглах зөвшөөрөл олгох буюу хориглох.
Монгол Улсын “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай” хуулийн 9.3-т зааснаар “Бүтээл ашиглах онцгой эрх эзэмшигч нь эрхээ нийтэд таниулах зорилгоор зохиогчийн эрх хамгаалагдсаныг илэрхийлэх таних тэмдэг хэрэглэх эрхтэй” бөгөөд интернэтэд энэхүү эрх “CC”-оор дамжин хэрэгжинэ.
           
Тус хуулийн 26.1.3-т зааснаар Оюуны өмчийн газар зохиогч, зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах, тэдний бүтээн туурвих үйл ажиллагааг дэмжих, зохиогчийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд  чиглэсэн үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй.
Энэ хүрээнд Оюуны өмчийн газар “СС”-ыг хэрхэн ашиглах, түүнтэй холбоотой эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх үйл ажиллагаа явуулах үүргээ хэрхэн гүйцэтгэж буй талаар албан ёсны баримт бичиг, мэдээлэл одоогоор гараагүй байна.[4]
            Олон улсын хэмжээнд “СС” нь зохиогчийн эрх зүйн нэг судлагдахуун болж хүлээн зөвшөөрөгдсөн[5] болохыг Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас хариуцан зохион байгуулдаг оюуны өмчийн эрх зүйн магистрын болон зуны сургалтын хөтөлбөрүүдийн хичээлийн агуулгаас харж болно. Тодруулбал, ДОӨБ-Квинсландын Технологийн их сургуулийн хамтарсан 2014 оны “Оюуны өмчийн эрх зүйн магистрын хөтөлбөр”-т “СС”-ын талаар багц хичээл багтсан байна.

            Эндээс дүгнэхэд, “СС”-ын талаар Монгол Улсын “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай” хуульд зохицуулсан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх байгууллага нь Оюуны өмчийн газар болно.

            Иймд Оюуны өмчийн газраас “СС”-ыг Монгол Улсад хэрхэн үр дүнтэй нэвтрүүлэх асуудлыг Дэлхийн оюуны өмчийн байгууллага, “СС”-ын Монгол дахь салбартай хамтран шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байна.





[1] http://creativecommons.mn/index.php?option=com_content&view=article&id=237%3Ahow-can-i-license-my-work&catid=63%3Ashowcase&lang=en
[2] http://creativecommons.org/about/history
[3] http://creativecommons.mn/index.php?option=com_content&view=article&id=242&Itemid=339&lang=en
[4] http://ipom.gov.mn/
[5] http://www.wipo.int/pressroom/en/articles/2013/article_0026.html

Read more...

2014-01-16

"Оюуны өмч ба технологи дамжуулалт" зуны сургалтын тухай

"Дэлхийн оюуны өмчийн байгууллага"-аас оюуны өмчийн зуны сургалтыг зохион байгуулдаг билээ. Энэхүү сургалтаар залуу мэргэжилтнүүдэд оюуны өмч, ДОӨБ-ын талаарх мэдлэгээ тэлэх боломж олгодог.  
Тус сургалтын хөтөлбөр нь оюуны өмчийн сэдвээр илтгэл хэлэлцүүлэх, тохиолдол шинжлэх, дасгал ажиллах, бүлгийн хэлэлцүүлэг хийх зэргээс бүрдлэг.
2013 оны 11 дүгээр сарын 25-наас 12-р сарын 6-ны өдрийн зуны сургалтыг дараах ДОӨБ болон Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс хариуцан зохион байгуулсан. 
Энэ сургалтын зохион байгуулагч, хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
Зохион байгуулагч:
Сургалт болсон газар, үргэлжилсэн хугацаа:

Сургалтын хөтөлбөр:

2013.11.25, Даваа гариг
- бүртгэл
- оролцогчдыг танилцуулах
- албан ёсны нээлт /Нелсон Манделагийн хотын их сургуулийн дэд захирал, проф Derrick Swarts; ДОӨБ-ын Эрдэм шинжилгээ, хөтөлбөрийн тэргүүн Karen Lee Rata; ӨАБНУ-ын Оюуны өмчийн удирдлагын үндэсний газрын тэргүүн Mrs. Mavis Nyatlo, ӨАБНУ дахь Япон улсын элчин сайдын яамны төлөөлөл/
- 1-р сэдэв: “Түнш байгууллагуудын тухай” /илтгэгч Ms. Elena Zdravkova, Комиссын патентын ахлах менежер/
- хэлэлцүүлэг
- 2-р сэдэв: “ДОӨБ ба шинэ хөгжлийн тухай” /илтгэгч Ms. Karen Lee Rata/
- хэлэлцүүлэг.

2013.11.26, Мягмар гариг  
- 3-р сэдэв: “Технологи дамжуулалтай холбоотой сорилт, өнөөгийн бэрхшээл” /илтгэгч Ms. Jaci Barnett, ОӨУҮГ-ын Инноваци, технологи дамжуулалын захирал
- хэлэлцүүлэг
- 4-р сэдэв: “Патент, шинжлэх ухааны мэдээллийн хайлт” /илтгэгч Mr. Erik van der Vyver, өмгөөлөгч/
- 5-р сэдэв: “Технологи дамжуулалт дахь патент, ноу-хау, худалдааны нууцын ач холбогдол” /илтгэгч Ms. Dina Biagio/
- 6-р сэдэв: “Технологи дамжуулалт дахь барааны тэмдэг, ашигтай загварын ач холбогдол” /илтгэгч Mr. Andre Van der Merwe/
- 7-р сэдэв: “Технологи дамжуулалт дахь зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн ач холбогдол” /илтгэгч Mr. Pieter Koornhof/

2013.11.27, Лхагва гариг
- 8-р сэдэв: “Оюуны өмчийн маркетинг, ашиг орлогын асуудал” /илтгэгч Mr. Brian Mphahlele/
- хэлэлцүүлэг
- 9-р сэдэв: “Оюуны өмчийн маркетинг, ашиг орлогын асуудлаарх тохиолдлын шинжилгээ” /илтгэгч Mr. Brian Mphahlele/
- 10-р сэдэв: “Лицензийн гэрээний үндсэн зарчим, гол нөхцөл, эрх зүйн үндэс” /илтгэгч Mr. Theo Doubell/
- 11-р сэдэв: “Лицензийн асуудлаар хэлэлцээ хийх зарим асуудал” /илтгэгч Mr. Theo Doubell/
- хэлэлцүүлэг

2013.11.28, Пүрэв гариг
- 12-р сэдэв: “Оюуны өмчийн үнэлгээ - арга зам” /илтгэгч Mr. Innocent Siziba/
- 13-р сэдэв: “Оюуны өмчийн үнэлгээ хийх нь” /илтгэгч Mr. Innocent Siziba/
- хэлэлцүүлэг
- 14-р сэдэв: “Лицензийн гэрээний төсөл боловсруулах нь” /илтгэгч Mr. Kevin Dam/
- 15-р сэдэв: “Оюуны өмчийн санхүүжилт  - төрийн болон бусад эх үүсвэр – арга зам” /илтгэгч Mr. Brett Commaille/

2013.11.29, Баасан гариг
- 16-р сэдэв: “Технологи дамжуулалт дахь эрдэм шинжилгээний ажлын оролцоо” /илтгэгч Mr. Vuyisile Hobololo/
- 17-р сэдэв: “Оюуны өмчийн маркетингийн үйл ажиллагаа- тохиолдол шинжлэх нь” /илтгэгч Mr. Vuyisile Hobololo/
- хэлэлцүүлэг
- 18-р сэдэв: “Технологи дамжуулалтын маргааныг арбитр, эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаагаар шийдвэрлэх нь” /чиглүүлэгч Mr. Desmond Marumo/
- хэлэлцүүлэг
- 19-р сэдэв: “Технологи дамжуулалтын маргааныг арбитр, эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаагаар шийдвэрлэх дасгал” /илтгэгч Mr. Desmond Marumo/

2013.12.02, Даваа гариг
- 20-р сэдэв: Франчайзинг – зарим арга зам /илтгэгч Mr. Erik Parker/
- хэлэлцүүлэг
- 21-р сэдэв: “Их сургуулийн технологи хөгжүүлэлтэд үндэслэсэн спин аут болон старт-ап компаниуд” /илтгэгч Ms. Mary-Ann Chetty, Mr. Robert Bosch/
- 22-р сэдэв: “Бизнесийн эхлэл дэх оюуны өмчийн болон бизнесийн төлөвлөгөө” /илтгэгч Ms. Anita Nel/
- 23-р сэдэв: “Оюуны өмчид суурилсан бизнесийн инкупат” /илтгэгч Mr. Wayne Oosthuizen/
- хэлэлцүүлэг

2013.12.03, Мягмар гариг
- 24-р сэдэв: “Оюуны өмчийн судалгаа шинжилгээ – зарим арга зам” /илтгэгч Mr. Donovan Byrne/
- хэлэлцүүлэг
- 25-р сэдэв: “Оюуны өмчийн аудит – зарим арга зам” /илтгэгч Ms. Tumelo Mashabela/
- хэлэлцүүлэг
- 26-р сэдэв: “Оюуны өмчийн маркетингийн төрөл – зах зээл дээр түншлэгчээ хэрхэн олох вэ?” /илтгэгч Mr. Douglas Sanyahumbi/
- 27-р сэдэв: ““Оюуны өмчийн маркетингийн төрлийг сонгох нь – тохиолдлын шинжилгээ” /илтгэгч Mr. Douglas Sanyahumbi/

2013.12.04, Лхагва гариг
- 28-р сэдэв: “Технологи дамжуулалтын асуудлаарх оюуны өмчийн бодлого” /илтгэгч Mr. Andrew Bailey/
- хэлэлцүүлэг
- 29-р сэдэв: “Технологи дамжуулалтын асуудлаарх оюуны өмчийн бодлогыг хэрэгжүүлэх нь” /илтгэгч Mr. Andrew Bailey/
- хэлэлцүүлэг
- 30-р сэдэв: “Технологи дамжуулалт дахь ургамлын төрөл, зүйл ба түүний хамгаалалтын конвенцийн ач холбогдол” /илтгэгч Mr. Vuyisile Phehane/
- хэлэлцүүлэг
- 31-р сэдэв: “Технологи дамжуулалт дахь уламжлалт мэдлэг, соёл, генетикийн нөөцийн ач холбогдол” /илтгэгч Mr. Tom Suchanandan/

2013.12.05, Пүрэв гариг
Бүлгийн хэлэлцүүлэг
-       1-р бүлэг: “Оюуны өмчийн эрх” /зохицуулагч Mrs. Tana Pistorius/
-       2-р бүлэг: “Барааг худалдааны тэмдэгтэй болгох нь” /зохицуулагч Mr. Bernard Martin/
-       3-р бүлэг: “Нээлттэй нөөц, нээлттэй мэдлэг, нээлттэй дамжуулалт” /зохицуулагч Mrs. Caroline B. Ncube/

2013.12.06, Баасан гариг
- Хөтөлбөрийн үнэлгээ, хаалт

Дараагийн зуны сургалт болох газар, бүртгэлийн хугацааны талаар эндээс үзнэ үү. 




Read more...