Search This Blog

2013-08-15

Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн тойм - илтгэл


Read more...

2013-08-12

Монгол Улсын Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн тойм

/Мэдээллийн аюулгүй байдлын өдөрлөг- 2013.08.12/

Л.Галбаатар, ТЕГ дахь хуулийн төсөл боловсруулах
ажлын хэсгийн гишүүн, galbaatar@ncsc.gov.mn
Энэхүү илтгэлийн хүрээнд Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж буюу нэгдэн орсон олон улсын гэрээ, хууль, УИХ-ын тогтоол, Засгийн газрын тогтоол, эрх зүй бусад актаас түүвэрлэсэн мэдээллийн аюулгүй байдлын талаар тусгасан эрх зүйн зохицуулалтын талаар тойм бэлтгэлээ. Ингэхдээ эрх зүйн актын төрөл тус бүрээр сонгон авсан хууль тогтоомж, түүнд тусгагдсан асуудлыг багтаав.
Үүгээр Мэдээллийн аюулгүй байдлын тухай/Кибер аюулаас хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулах шаардлагатай эсэх, тийм бол зохицуулах харилцаа юу байх вэ гэдгийг илрүүлэхийг зорилоо.

Нэг. Хүчин төгөлдөр үйлчилж буй холбогдох хууль тогтоомж
А. Олон улсын гэрээ
Манай Улсын хувьд мэдээллийн аюулгүй байдлыг хангах Олон улсын тусгайлсан гэрээ, хэлэлцээрт нэгдэж ороогүй болно.
Б. Хууль
Илтгэлийн хүрээнд дараах 25 хуулийг тусгайлан шинжлэв. Үүнд:
Д.д
Хуулийн нэр, огноо
Холбогдох зүйл
1
Захиргааны хариуцлагын тухай 1992.11.27
342
2
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай 1995.04.17
9; 12
3
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 1995.10.31
4; 121
4
Архивын тухай 1998.01.02
15.1
5
Иргэний бүртгэлийн тухай 1999.10.14
5.4-5.6; 7.1.2; 121
6
Хууль, Улсын их хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай 2001.11.08
6.1.5; 18.4.1
7
Эрүүгийн хууль - 2002.01.03
25-р бүлэг.
8
Эрүүгийн байцаан шийтгэх хууль –2002.01.10
4-р бүлэг
9
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай 2002.12.12
4.1.5
10
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 2003.05.23
9.3; 16.6; 16.8; 17.6; 27-29
11
Терроризмтой тэмцэх тухай 2004.04.23
3.1.3.4; 3.1.9
12
Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ 2008.05.20
4.1.3; 4.1.4; 4.1.7; 28.1.14; 28.1.15; 43.3; 43.4; 71.5.1;
13
Улсын бүртгэлийн ерөнхий хууль 2009.06.25
8.1.3; 11.5.6; 12.2; 14.1; 14.2; 14.3;
14
Нотариатын тухай /шинэчилсэн найруулга/ 2011.02.10
8.6
15
Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай 2011.06.16
Бүхэлдээ
16
Сонгуулийн автоматжуулсан системийн тухай 2011.11.10
4.1.1-4.1.7
17
Цахим гарын үсгийн тухай 2011.12.15
Бүхэлдээ
18
Төсвийн тухай /шинэчилсэн найруулга/ 2011.12.23
37.1.5
19
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай /шинэчилсэн найруулга/ 2012.05.17
3.1.3; 5.5; 18.1
20
Агаарын тухай /шинэчилсэн найруулга/ 2012.05.17
5.3
21
Шүүхийн захиргааны тухай 2012.05.22
11.1.4; 12.1.1
22
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт oруулах тухай
2012.08.17
1.5.9
23
Монгол Улсын 2013 оны төсвийн тухай 2012.11.08
Бүхэлдээ
24
Хүнсний тухай /шинэчилсэн найруулга/ 2012.12.20
7.3
25
Харилцаа холбооны тухай хууль 2001.10.18
Бүхэлдээ

Эдгээр хуульд зохицуулсан харилцааг дараах байдлаар тоймлох боломжтой байна. Үүнд:
-          Компьютер, мэдээллийн сүлжээг ашиглах журам зөрчих, компьютер, мэдээллийн сүлжээнд зөвшөөрөлгүй нэвтрэх;
-          Өргөдөл, гомдлыг цахим сүлжээгээр дамжуулан гаргах, шийдвэрлэх;
-          Мөнгөн хадгаламжийн гэрээг цахим хэлбэрээр хийх, Цахим хэлбэрээр данс нээх, хаах;
-          Aрхивын баримтыг цахим тооцоолууpын санамжид буулгаж, хадгалах;
-          Иргэний бүртгэлийн лавлагааг цахим хэлбэрээр олгох;
-          Цахим баримт бичиг үйлдэх, цахим/тоон гарын үсэг зурах;
-          Цахим хуудсанд мэдээлэл байршуулах, олон нийтэд танилцуулах;
-          Компьютерийн мэдээлэл, программыг өөрчлөх, эвдэх, сүйтгэх, Компьютерийн мэдээллийг хууль бусаар олж авах, Компьютерийн мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай хэрэгсэл бэлтгэх, борлуулах, Нянтай программ зохион бүтээх, ашиглах, тараах;
-          Цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ; цахим мэдээллийн санд үүсгэх, хөтлөх, хадгалах; Терроризмын зорилгоор мэдээллийн цахим сүлжээнд халдах;
-          Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрх;
-          Сонгуулийн автоматжуулсан систем;
-          Харилцаа  холбооны сүлжээ байгуулах, түүнийг ашиглах, хамгаалах

В. УИХ-ын тогтоол
Д.д
УИХ-ын тогтоолын нэр, огноо, дугаар
Холбогдох зүйл
1
Албан ёсны статистикийг хөгжүүлэх  хөтөлбөр /2006-2010/,
2006, Дугаар 07
4.2.7; 4.2.8; 7.2.1; 7.2.5; 7.3.1-7.3.3
2
Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого батлах тухай, 2008.01.31, Дугаар 12
4.5; 5.2.1.3; 5.3.4; 7.2
3
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай, 2010.07.15, Дугаар 48
3.6
4
Цахим гарын үсгийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, 2011.12.15, Дугаар 61
Бүхэлдээ
5
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх
үндсэн чиглэл батлах тухай, 2012.05.18
Зорилт 9

УИХ-ын дээрх тогтоолд зохицуулсан харилцааг дараах байдлаар тоймлох боломжтой байна. Үүнд:
-          Мэдээлэл  холбооны салбарын статистикийг боловсронгуй болгох, цахим засаглал, цахим арилжаа, цахим  үйлдвэрлэлтэй холбоотой статистикийн үзүүлэлтийн тогтолцоог бүрдүүлж  хэрэглэгчдэд мэдээлдэг болох;
-          Мэдээлэл, харилцааны технологийг Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 21-р зууны үндсэн хурдасгуур гэж үзэх;
-          Төрийн бүртгэл, мэдээллийн тогтолцоог шинэтгэж, бодитой, үнэмшилтэй цахим мэдээллийн тогтолцоо, сан байгуулах;
-          Мэдээллийн салбарт үндэсний ашиг сонирхлыг хамгаалах, төр, иргэн, хувийн хэвшлийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг баталгаажуулах;
-          Төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг 2013.01.01-ний өдрөөс эхлэн цахим хэлбэрт шилжүүлэх;
-          Эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангахад чиглэсэн мэдээлэл, харилцаа холбоо технологийн дэд бүтцийг бий болгох

Г. Засгийн газрын тогтоол
Д.д
ЗГ-ын тогтоолын нэр, огноо, дугаар
Холбогдох зүйл
1
Монгол улсын нутаг дэвсгэрт иргэн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журам, 2002, Дугаар 214
3.4.4
2
"Цахим монгол" үндэсний хөтөлбөр, 2005, Дугаар 216

Бүхэлдээ
3
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө
2006, Дугаар 315
Бүхэлдээ
4
Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр
2006, Дугаар 64
Бүхэлдээ
5
Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр, 2010, Дугаар 275
Бүхэлдээ
6
Өрх бүрт шуудан үндэсний хөтөлбөр, 2011.04.20, Дугаар 126
Бүхэлдээ
7
Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ үндэсний хөтөлбөр
2011.05.03, Дугаар 145
Бүхэлдээ
8
Иргэдийг үнийн хэт өсөлтөөс хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөө, 2008, Дугаар 147
III
9
Улсын онцгой комиссын ажиллах журам, 2008, Дугаар 11
2.1.6
10
Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр (2002/2010)-ийн зорилтыг хангах 3 дахь шат (2008/2009)-ны  үйл ажиллагааны чиглэл, 2008, Дугаар 284
Зорилт 17
11
Монгол улсад бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр, 2008, Дугаар 78
Бүхэлдээ
12
Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт, 2009, Дугаар 143
1.1; 1.4; 3.2; 4.2-4.10
13
Монгол улсын иргэн хишиг, хувь хүртэх журам, 2010, Дугаар 347
5.5-5.12
14
Үндэсний хөтөлбөр батлах тухай (мэдээллийн аюулгүй байдал)
2010.06.02, Дугаар 141
Бүхэлдээ
15
Төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай, 2011.11.09, Дугаар 312
Бүхэлдээ
16
Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй
шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд тэтгэмж oлгох журам, 2012,
Дугаар 228
2.1; 2.2; 2.7; 3.6
17
“Цахим засаг” үндэсний хөтөлбөр батлах тухай, 2012.04.04, Дугаар 101
Бүхэлдээ
18
Эдийн засгийн хөгжлийн яамны үйл ажиллагааны стратеги,  бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, 2012, Дугаар 63
2.6; 3.3
19
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, 2012, Дугаар 63
2.5.6.3; 3.3.6
20
Төрийн албаны интернэтийн зохистой xэрэглээг бий болгох тухай, 2012.08.25, Дугаар 5
Бүхэлдээ
21
Худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих журам, 2012.11.03, Дугаар 115
2.2; 2.5; 3.4; 4.12
22
Төрийн байгууллагын цахим мэдээллийн санг “Үндэсний дата төв” УТҮГ-т шилжүүлэн байршуулах тухай, 2012.12.01
Бүхэлдээ
23
Стратегийн хүнсийг экспортлох,импортлох зөвшөөрөл олгох түр журам, 2013, Дугаар 77
1.5; 1.8
24
“Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем”-ийн тухай
2013.01.05
Бүхэлдээ

Засгийн газрын дээрх тогтоолд зохицуулсан харилцааг дараах байдлаар тоймлох боломжтой байна. Үүнд:
-          Монгол Улсын иргэний мэдээллийг цахим сүлжээгээр дамжуулах; МХХТ-ийн хөгжлийн стратегийн үндсэн чиглэлүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, гарах үр дүн, авах арга хэмжээ, хариуцах байгууллага;
-          цахим сүлжээг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад ашиглах;
-          архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд МТ нэвтрүүлэх;
-          Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх;
-          МТ-д тулгуурласан шинэ нэр төрлийн шуудангийн үйлчилгээ, хэрэглээг нэвтрүүлэх;
-          Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ; Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим картын сүлжээ нэвтрүүлэх;
-          онцгой байдлын мэдээг ЗГ-ын гишүүдэд цахим сүлжээгээр дамжуулан хүргэх;
-          мэдээллийн сөрөг нөлөөнөөс хүүхдийг хамгаалах;
-          Монгол улсад бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох; ил, тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт;
-          СТС-ийн мэдээллийн сан;
-          МАБ-ыг хангах үндэсний хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө;
-          төрийн байгууллагуудын МАБ-д эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар ТАХ-дын дунд сургалт зохион байгуулах, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулах, төрийн байгууллагуудын интернэт орчинг халдлагаас хамгаалах, тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны сүлжээг зохион байгуулах;
-          Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн хадгалалт, хамгаалалт;
-          цахим засаг;
-          хөрөнгө оруулалтыг төлөвлөх, төсөвлөх, хяналт, мониторингийн мэдээллийн цахим тогтолцоо;
-          байгаль орчин, ногоон хөгжлийн салбарт цахим засаглалыг бэхжүүлэх, мэдээллийн технологийн хэрэглээг нэвтрүүлэх, салбарын мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангаж, хэрэглэгчдийг мэдээллээр хангах;
-          Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, төрийн ордны мэдээллийн сүлжээ, дэд бүтэц байгуулах ажлыг уялдуулан зохион байгуулах;
-          Худалдан авах ажиллагааны мэдээллийн нууцлал;
-          Төрийн байгууллагын цахим мэдээллийн сангийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангах, мэдээлэл солилцох, төрөөс иргэдэд үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон мэдээллийг шуурхай, нэг цэгээс үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;
-          Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын зар гаргах, урилга хүргэх, үр дүнг мэдээлэх, оролцогч гомдол гаргах, хариу илгээх ажиллагааг цахим хэлбэрээр хийх;
-          Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем;

Д. Эрх зүйн бусад акт
Д.д
Эрх зүйн бусад актын нэр, огноо, дугаар
Холбогдох зүйл
1
Банк хоорондын цахим сүлжээний хэрэглэгчийн ажлын байрны аюулгүй байдлын журам батлах тухай- Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал, 2002.12.13, Дугаар 594
Бүхэлдээ
2
Xуулийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн вэб хуудсыг ажиллуулах журам- Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 181 тоот тушаалын хавсралт
Бүхэлдээ
3
Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, бүртгэлийн гэрчилгээ олгох, сунгах, хүчингүй болгох, биелэлтэнд нь хяналт тавих журам- Харилцаа холбооны зохицуулах хорооны 2002 оны 04-р тогтоолын 1-р хавсралт
Бүхэлдээ
4
Журам батлах тухай / Нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлийн санг эрхлэн хөтлөх журам /- Монгол Улсын Xууль зүй, дотоод хэргийн сайдын тушаал, 2003.05.22, Дугаар 97
3
5
ББСБ-ын зээлийн үйл ажиллагаанд мөрдөх үлгэрчилсэн журам батлах тухай- Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал
2004.12.21-ний өдөр; Дугаар 648
4
6
Банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцооны түр журам- Монголбанкны Ерөнхийлөгчийн 2006 оны 19 тоот тушаалын I хавсралт
1.1; 2.1.3; 3.11; 4.3; 4.15; 4.16; 5.1; 5.2
7
Банк хоорондын бага дүнтэй гүйлгээний төлбөр тооцооны журам- Монголбанкны Ерөнхийлөгчийн 2006 оны 19 тоот тушаалын II хавсралт
2.1.3-2.1.7; 3.1; 4.3; 4.9; 4.10; 5.1-5.3; 6.1
8
Дархан-уул аймгийн хэмжээнд  2007 онд нийгмийн дэг журам бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр  хэрэгжүүлэх  “Tайван орчин” дэд  хөтөлбөр- Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны 16-p тогтоолын 1-р хавсралт
4.1.4; 4.4.4;
9
Ховд аймгийн хэмжээнд нийгмийн дэг журам бэхжүүлэх,
 гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд 2008-2012 он хүртэл баримтлах хөтөлбөр- Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 2008.02.13-ны 59 тоот тогтоолын I хавсралт
4.1.7
10
Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам- ГХГЗЗГ-ын даргын 2008 оны 83  дугаар тушаалын хавсралт
4.1
11
Иргэний нисэхийн дүрэм – 321 Статистикийн мэдээлэл  - Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008.02.29 –ний өдрийн 42-р
 тушаалын 3-р хавсралт
321.11-321.13
12
Уул, уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох аргачлал - Татварын Ерөнхий Газрын даргын 2010.06.17-ны  өдрийн
322-р тушаалын хавсралт

2.1-2.4
13
Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм - БСШУ-ны сайдын 2010.10.25-ны өдрийн 471-р тушаалын хавсралт
2.16.1; 3.10
14
Цахим хэлбэрээр лиценз хүсэх заавар- Эрүүл мэндийн сайдын 2011 оны 343 тушаалын 2-р хавсралт
Бүхэлдээ
15
Гаалийн бүрдүүлэлтийн дараахь шалгалт хийх журам - Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны 22-р тушаалын хавсралт
1.2; 2.1.3; 2.4; 2.5; 6.2.1; 9.2
16
Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам - Эрүүл  мэндийн  сайдын 2011.09.05-ны өдрийн 280-р тушаалын 1-p хавсралт
1.5; 4.8; 4.9; 4.11; 4.12; 4.14; 6.8; 7.1; 7.3
17
Импорт, экспортын лиценз олгох журам - Эрүүл мэндийн сайдын 2011 оны 343 тоот тушаалын 1-p хавсралт
1.3; 1.4; 2.1.2-2.1.5; 3.2
18
Төрийн байгууллагын мэдээллийн технологийн удирдах албан тушаалтны зөвлөлийн дүрэм - Монгол Улсын Ерөнхий сайдын 2011 оны 25-р захирамжийн 2-р хавсралт
Бүхэлдээ
19
Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх
зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ - Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 15 тоот тогтоолын хавсралт
Бүхэлдээ
20
Xарилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн ангилал - Xарилцаа холбооны зохицуулах
xорооны 2011 оны 13-р тогтоолын хавсралт
Бүхэлдээ
21
Контент агрегаторын тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага - Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны тогтоолын хавсралт
Бүхэлдээ
22
Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага - Харилцаа холбооны зохицуулах хорооны
2011.03.01-ний өдрийн тогтоолын хавсралт
Бүхэлдээ
23
Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам - Сангийн сайдын 2012.11.19-ний өдрийн 244-р тушаалын 1-р хавсралт
2.1.2; 12.1.2

Дээр дурдсан эрх зүйн актаар зохицуулсан харилцааг дараах байдлаар тоймлох боломжтой байна. Үүнд:
-          Банк хоорондын цахим сүлжээний хэрэглэгчийн ажлын байрны аюулгүй байдал;
-          Хуулийн байгууллагуудын нэгдсэн вэб хуудсыг ажиллуулах;
-          Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл;
-          Нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрийн цахим сан; журмуудыг төрийн байгууллагын цахим хуудаст оруулах;
-          Санхүүгийн дундын сүлжээ, Банк хоорондын их, бага дүнтэй гүйлгээний төлбөр тооцоо;
-          шүүх, прокурор, цагдаагийн байгууллагад бүртгэлтэй хүмүүсийн талаарх мэдээллийн санг нэгдсэн цахим сүлжээнд оруулж, мэдээлэл солилцох, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд ашиглах;
-          цахим хуудсаар дамжуулан өргөдөл хүлээн авах үйл ажиллагааг зохион байгуулах;
-          Иргэний нисэхийн үйлчилгээний байгууллагаас холбогдох статистикийн мэдээлэл, тайланг уян диск, цахим шуудангаар гаргаж ирүүлэх;
-          төрийн захиргааны төв байгууллага албан ёсны цахим хуудсандаа байршуулсан мэдээллийн үр дагавар;
-          Сургалтын үйл ажиллагаанд мэдээллийн технологи, зайны сургалтын хэлбэрийг нэвтрүүлэх, сургалтын материал, хэрэглэгдэхүүний цахим сан, бусад програм хангамж ашиглах;
-          Цахим хэлбэрээр лиценз хүсэх; цахим сангийн мэдээллээр гаалийн  мэдүүлгийн үнэн зөвийг тодорхойлох;
-          шалгалтыг цахим xэлбэрээр авах;
-          эм, эмнэлгийн хэрэгслийн цахим мэдээний нэгдсэн сан;
-          Төрийн байгууллагын МТ-ийн удирдах албан тушаалтны зөвлөл;
-          харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл; контент агрегаторын тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага; Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага;
-          Цахим сүлжээ ашиглан төсвийн мэдээлэл боловсруулах; иргэд, олон нийтийн саналыг дэвшилтэт технологийн бусад хэлбэр ашиглах замаар явуулаx;

Хоёр. Хуулийн төслийн талаар
Өмнөх хэсэгт авч үзсэн хууль тогтоомжийн хувьд дараах сул талтай байна. Үүнд:
-          Тухайн цаг үеийнхээ харилцааг зохицуулсан. Мөн эсрэгээрээ, зохих бэлтгэл хангагдаагүй үед шинэ харилцааг хуульчилсан.
-          Хууль тогтоомжийн уялдаа хангалтгүй, зүйл хооронд болон хууль тогтоомж хооронд зөрчилдөөнтэй.
-          Мэдээллийн аюулгүй байдлыг хангах гадаад буюу олон улсын хамтын ажиллагааг орхигдуулсан.
-          Тунхаг, зарчмын шинжтэй заалт ихтэй, процессын асуудлыг орхигдуулсан. 
-          Бэлтгэгдээгүй буюу мэргэжлийн бус байгууллага, албан тушаалтанд бүрэн эрх олгосон
-          Байгууллага, албан тушаалтны хоорондын хэрхэн харилцах асуудлыг орхигдуулсан
Сул талаас гадна дараах давуу тал, ололт байна. Энэ нь эдийн засгийн эрчимтэй өсөлт, иргэний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хангахад чиглэсэн мэдээлэл, харилцаа холбоо технологийн дэд бүтцийг бий болгох агуулга юм.
Иймд хууль тогтоомжийн сул тал буюу дутагдлыг шинэ, ерөнхий хуулийн төслөөр боловсруулах, батлуулах замаар шийдвэрлэх шаардлагатай байна. Ингэхдээ ололттой талыг нь хуулийн төсөлд баталгаажуулах нь зүйтэй.
Үүгээр Мэдээллийн аюулгүй байдлын тухай/Кибер аюулаас хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулах, батлуулах шаардлага тодорхойлогдож байна. Энд дурдаж буй хуулийн төслийн агуулга, зохицуулах зүйлийн талаарх нарийвчилсан мэдээллийг дурдалгүй түр орхиё.

Гурав. Дүгнэлт
Өмнөх хэсэгт дурдсан зүйлд үндэслэн Мэдээллийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой Монгол Улсын хууль тогтоомжийг талаар дараах дүгнэлтэд хүрч байгаа бөгөөд холбогдох саналыг дэвшүүлж байна. Үүнд:
-          Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хооронд МХХТ-ийн  талаархи ойлголт , хэрэглээ ялгаатай, цэгцтэй биш, ашиглалт хангалтгүй, нэгдсэн тогтолцоо бүрдээгүй
-          Байгууллагад МАБ-ын журам, хариуцсан албан тушаалтан бий болгох, түүний үйл ажиллагааг жигдрүүлэх ажил хангалтгүй бөгөөд санхүүжилтыг тодорхойгүй орхисон  /МХХТ-ийн салбарын хүний нөөц дутагдалтай/
-          Ажлын байрны тоног төхөөрөмжийн хурд, багтаамж нь хувийн хэрэглээнийхээс дор буюу нэмэгдэж буй хэрэгцээ, шаардлагыг хангахгүй байгаа
-          МАБ-ыг хангах техник, технологи, эрх зүй, зохион байгуулалтын арга хэмжээ хосломол бус, аль нэг нь орхигдсон
-          Мэдээллийн хүртээмж, хурд нь ялгамжтай байгаа, орон нутагт МХХТ-ийн техник хангалт сул хийгдсэн.
-          Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, шинжлэх ухаан, урлаг, соёлын салбарт МХХТ-ийн хэрэглээ сул хөгжсөн
Энэ нь хууль тогтоомж, эрх зүйн зохицуулалт тодорхой уялдаа багатай, “гал унтраах” шинжтэй байгааг харуулж байгаа хэрэг бөгөөд хууль тогтоомжийг нэмэлт, өөрчлөлт оруулах замаар бус Мэдээллийн аюулгүй байдал, хамгаалалтын шинэ, ерөнхий хууль батлах замаар асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлага бий болсон байна.

Дөрөв. Эх сурвалж
       Кибер аюулгүй байдлын газар: ncsc.gov.mn
       Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар: itpta.gov.mn
       Төрийн байгууллагуудын вэб сайт: pmis.gov.mn
       Харилцаа холбооны зохицуулах хороо: crc.gov.mn
       Цахим эрх зүй – хууль зүйн өгүүлэл, ярилцлагын эмхэтгэл. УБ., 2010. Л.Галбаатар
       Цахим эрх зүй блог: galbaatar.blogspot.com,
       Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем : Legalinfo.mn

Read more...