Search This Blog

2013-02-26

“КОЙКА байгууллагын буцалтгүй тусламж”-ийн үр дүн


1. Манай улсын Оюуны өмчийн газраас БНСУ-ын Засгийн Газрын буцалтгүй тусламжаар, БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага, КОЙКА-гийн санхүүжилтээр “Оюуны Өмчийн Салбарын Автоматжуулалт төсөл”-ийн хүрээнд “IPOMnet -автоматжуулсан систем” гэх ийм цахим хуудастай болжээ: http://www.ipom.mn:8080/index.jsp
Гэвч энэ хуудас энгийн хэрэглээний түвшинд бүрэн ажиллагаагүй, мэдээлэл дутуу зэрэг дутагдалтай байна.
Оюуны өмчийн газрын дарга онцолсноор IPOMnet систем нь оюуны өмчийн бүтээлийг баталгаажуулах явцад хайлт шүүлт хийх болон дүгнэлт гаргахад ашиглагддаг программ хангамжийн цогц, оюуны өмчийн мэдээллийн цахим сан, мөн тэдгээрийг ажиллуулах серверүүд, компьютерүүд болон бусад тоног төхөөрөмж зэргээс бүрдэж байгаа юм байна.
Энэ нь тус системийг хийхийн тулд Монгол улсын хамгаалж буй бүх оюуны өмчийн мэдээллийг ашигласан байж болохыг харуулж байна.

2. БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны КОЙКА байгууллагын буцалтгүй тусламжаар “Монгол Улсад Цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх” төслийг гүйцэтгүүлэхээр Монгол Улсын Худалдан Авах Ажиллагааны Газар ажиллаж байгаа аж.
Оюуны өмчийн газарт “хийж өгсөн” зүйлийг нь харвал, “КОЙКА байгууллагын буцалтгүй тусламж” энэ удаа мөн Худалдан Авах Ажиллагааны Газарт олигтой ажил хийж өгөхгүй байж мэдэх юм.

Эндээс харвал “КОЙКА байгууллагын буцалтгүй тусламж”–аар гүйцэтгэсэн  цахим ажиллагааны төслүүд чанаргүй, бүрэн ашиглах боломжгүй байдал ажиглагдаж байгаа тул түүнийг чанартай ажил хийх хүсэлгүй буюу чадваргүй бөгөөд “хийж өгч байгаа” нэрээр эдгээр төрийн байгууллагын хамаг мэдээллийг цуглуулдаг байж мэдэх юм гэж хардаж болохоор байна.



2 comments:

L. Galbaatar said...

Монгол Улсын Оюуны Өмчийн Газрын http://www.ipom.mn:8080/index.jsp ба Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын http://www.wipo.int/branddb/en/ хоёрт чанарын ялгаа их байна даа.

L. Galbaatar said...

ГИХАЭГ-т энэ оноос БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага “Койка”-ийн тусламжаар “Монгол Улсад И-иммигрэйшн төслийг хэрэгжүүлэх нь” төслийг 2015 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон билээ.
Энэ хүрээнд ГИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдорж БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага “Койка”-ийн суурин төлөөлөгч ноён Хён Юүл Чойг хүлээн авч уулзан, төслийн явцын талаар санал солилцов. Уулзалтын үеэр талууд төслийн ажлын явцыг яаравчлах, хөрөнгө мөнгийг үр дүнтэй зарцуулахад ихээхэн анхаарч ажиллах тухай хэлэлцлээ.

Дээрх төсөл нь Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан гадаадын иргэдийн бүртгэл, хяналтын тогтолцоо, эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалтыг олон улсын нийтлэг жишигт нийцүүлэх, байгууллагын үйлчилгээг нээлттэй, шуурхай болгох зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг болох юм.
via pmis.gov.mn - ГИХАЭГ