Search This Blog

2013-02-14

Монгол Улс дахь оюуны өмчийн мэдээллийн сан


Монгол Улсын Засгийн Газрын 2008-2012 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Аж үйлдвэрийн өмчийн хайлт, шүүлтийн программыг сайжруулах, автоматжуулсан шинэ систем бий болгоно.” гэсэн заалт тусгагдсан бөгөөд "IPOMnet"
 буюу Монгол Улсын Оюуны Өмчийн Газрын IPOMnet автоматжуулсан систем ашиглалтанд орж, түүнийг ажиллуулж эхэлсэнээр биелэжээ.

2013.2.13-ны өдрийн байдлаар, уг автоматжуулсан систем нь 1295 нэгж мэдээлэл бүхий “Аж үйлдвэрийн эрх”, 1517 нэгж мэдээлэл бүхий “Зохиогчийн эрх” гэсэн үндсэн хэсэгтэй. 
Цаашид түүний нэгж мэдээллийн санг нөхөн бүрдүүлж, шинэчлэнэ биз ээ.

IPOMnet автоматжуулсан системийн гол ач холбогдол нь оюуны өмчийн мэдээллийг богино хугацаанд хайж олж авах юм. 
Ийнхүү олж авсанаар зохиогчийн эрх, барааны тэмдэг, патенттай холбоотой аливаа маргаан гарах, тэдгээртэй холбоотой хохирол амсахаас урьдчилан сэргийлэх боломжтой.

Харин нэгэнт маргаан гарсан бол түүнийг хэрхэн шийдвэрлэдэг, тухайн маргаанд ялах боломж бий эсэх талаарх мэдээллийг МонголУлсын шүүхийн шийдвэрийн сангаас авч болно.
Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс хариуцан ажиллуулж буй, 2011 оноос хойшхи Монгол Улсын шүүхийн шийдвэрийн санд нийт 49771 хэргийн 60910 шийдвэр байгаагаас оюуны өмчтэй холбоотой нийт 4 хэрэг байна. Үүнээс Иргэний хэргийн шүүхийн шийдвэр 3, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр 1 байна.

 IPOMnetавтоматжуулсан системийн мэдээллийн дагуу та Оюуны өмчийн газар хууль зөрчиж оюуны өмчийн гэрчилгээ олгосон гэж үзвэл шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд ингэснээр IPOMnet автоматжуулсан системийн мэдээлэл шинэчлэгдэх буюу өөрчлөгдөж, Шүүхийн мэдээллийн санд оюуны өмчтэй холбоотой эцсийн шийдвэр нэмэгдэх юм.


No comments: