Search This Blog

2012-11-29

Цахим гэмт хэргийн төрөл


Энэ удаа Эрүүгийн хуулийг өөрчлөх, шинэчлэн найруулах хуулийн төслүүд Улсын Их Хурлын Байнгын хороодод хэлэлцэгдэж байгаа энэ үед Монгол Улсын Эрүүгийн хууль бүх төрлийн цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэм хэмжээ байж чадах эсэхийг эргэцүүллээ.

А. Монгол Улсын эрх зүйн зохицуулалт

Монгол Улсын Эрүүгийн хуулийн “Компьютер, мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” хэмээх 25-р бүлэг, 226-229-р зүйлд Цахим гэмт хэргийн зарим бүрэлдэхүүнийг хуульчилж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж байна. Үүнийг хүснэгтээр илэрхийлбэл,
226-р зүйл. Компьютерийн мэдээлэл, програмыг өөрчлөх, эвдэх, сүйтгэх

Халдлагын  зүйл
Гэмт үйлдэл
Гэм буруугийн хэлбэр
Материаллаг хохирол
Эрүүгийн  хариуцлага
1
226.1. Компьютер, компьютерийн программ, түүний төхөөрөмж (-ийг)
өөрчилсөн,  эвдсэн, гэмтээсэн, ашиглах боломжгүй болгосон, мэдээллийн сүлжээг сүйтгэсэн (бол)
Санаатай (-гаар)
-
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (цаашид “ХХДХ” гэх)-г 51-200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох
3-6 сарын хугацаагаар баривчлах
2 жил хүртэл хугацаагаар хорих
226.2.
Урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг буюу албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн
Шунахайн сэдэлт
-
ХХДХ-г 100-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох
-
3-5 жил хүртэл хугацаагаар хорих
227-р зүйл. Компьютерийн мэдээллийг хууль бусаар олж авах

Халдлагын  зүйл
Гэмт үйлдэл
Гэм буруугийн хэлбэр
Материаллаг хохирол
Эрүүгийн  хариуцлага
2
227.1. компьютер, мэдээллийн сүлжээнд хадгалагдаж байгаа болон дамжуулж байгаа мэдээлэл
зөвшөөрөлгүйгээр хуулбарласан, бусад аргаар олж авсан
-
Бага бус хэмжээний хохирол
ХХДХ-г 51-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох
3-6 сарын хугацаагаар баривчлах
2 жил хүртэл хугацаагаар хорих
227.2.
Урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг үйлдсэн
Шунахайн сэдэлт
Их буюу онц их хэмжээний хохирол учирсан
ХХДХ-г 100-250   дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох
-
2-5 жил хүртэл хугацаагаар хорих
228-р зүйл. Компьютерийн мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай хэрэгсэл бэлтгэх, борлуулах
Халдлагын  зүйл
Гэмт үйлдэл
Гэм буруугийн хэлбэр
Материаллаг хохирол
Эрүүгийн  хариуцлага
3
228.1. компьютер, мэдээллийн хамгаалалттай сүлжээ
Хууль бусаар нэвтрэх тусгай программ болон техник хэрэгслийг бэлтгэсэн буюу борлуулсан
-
-
ХХДХ-г 51-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох
3-6 сарын хугацаагаар баривчлах
5 жил хүртэл хугацаагаар хорих
229-р зүйл. Нянтай программ зохион бүтээх, ашиглах
Халдлагын  зүйл
Гэмт үйлдэл
Гэм буруугийн хэлбэр
Материаллаг хохирол
Эрүүгийн  хариуцлага
4
229.1. компьютерийн мэдээлэл
Компьютерийн программ зохион бүтээх, программд өөрчлөлт оруулах, нянтай программыг тусгайлан зохион бүтээх, түүнийг мэдсээр байж ашигласан, тараасан
Зөвшөөрөлгүйгээр устгах, хаах, өөрчлөх болон хуулбарлах зорилго
-
ХХДХ-г 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох
100-200 цаг албадан ажил хийлгэх
1-3 сарын хугацаагаар баривчлах
229.2.
-
-
Их буюу онц их хэмжээний хохирол
ХХДХ-г 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох
3-6 сар
5 жил хүртэл хугацаагаар хорих

Эндээс харахад, Эрүүгийн хуульд тусгагдсан цахим гэмт хэрэг нь материаллаг болон хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүндэвтэр болон хүнд гэмт хэрэг байгаа бөгөөд халдлагын зүйлс нь:
  1. компьютер, компьютерийн программ, түүний төхөөрөмж
  2. компьютер, мэдээллийн сүлжээнд хадгалагдаж байгаа болон дамжуулж байгаа мэдээлэл
  3. компьютер, мэдээллийн хамгаалалттай сүлжээ
  4. компьютерийн мэдээлэл
Эрүүгийн хуулиар хамгаалж буй эрх ашиг буюу гэмт хэргийн обьект нь иргэн, байгууллагын мэдээллийн аюулгүй байдал байна.

Б. Олон улсын эрх зүйн зохицуулалт

2001.11.23-нд батлагдсан, 2004 оны 7-р сарын 1-нд хүчин төгөлдөр болсон Цахим гэмт хэргийн тухай конвенц (Европын зөвлөл, Европын гэрээний цуврал, №185) нь цахим гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын эрх зүйн зохицуулалт бөгөөд 2012.11.25-ны байдлаар тус конвенцийг соёрхон баталсан мэдээллийн аюулгүй байдал, интернэтийн хөгжлөөр тэргүүлэгч 37 улс, нэгдэн орсон соёрхон батлаагүй 10 улс байна.
Тус конвенцийг бүрэн эхээр нь дараах холбоосоор үзэж болно: http://conventions.coe.int/Treaty/Commun/QueVoulezVous.asp?NT=185&CL=ENG

Уг конвенцийн 2-10-р зүйлд цахим гэмт хэргийн 4 төрлийн талаар тусгасан байна. Тодруулбал,
1.   Компьютерийн мэдээлэл, сүлжээний нууцлал, бүрэн бүтэн байдал, ашиглалтын эсрэг гэмт хэрэг
2.      Компьютерийн гэмт хэрэг
3.      Зохисгүй агуулгатай холбоотой гэмт хэрэг
4.      Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн эсрэг гэмт хэрэг

 Эдгээр цахим гэмт хэргийн халдлагын зүйлс нь:
  1. Компьютерийн мэдээлэл, сүлжээ
  2. Компьютер
  3. Ёс зүйтэй агуулга
  4. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх
Тус конвенцоор хамгаалж буй эрх ашиг буюу гэмт хэргийн обьект нь компьютерийн мэдээлэл, сүлжээний нууцлал, бүрэн бүтэн байдал, ашиглалт болон хүүхэд, гэр бүл, нийгмийн цахим аюулгүй байдал, зохиогчийн эрх байна.

В. Дүгнэлт, санал

Эндээс цахим гэмт хэргийг комьютер, мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг ба компьютер, мэдээллийн бусад төхөөрөмжийг ашиглаж үйлдсэн гэмт хэрэг гэж үндсэнд нь хоёр ангилж болохоор байна. 
Монгол Улсын хувьд үндэсний мэдээллийн аюулгүй байдлаа бүрэн хангах, мэдээллийн технологи ашигласан шинэ төрлийн зөрчил, гэмт хэрэгтэй шуурхай, үр бүтээлтэй тэмцэхийн тулд Цахим гэмт хэргийн тухай конвенцид заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулиндаа авч хэрэглэх шаардлагатай. Тодуулбал, Цахим гэмт хэргийн тухай конвенцид нэгдэн орох, соёрхон батлах, эсхүл түүний агуулгыг Эрүүгийн хуульдаа тусгах замаар одоогийн эрх зүйн зохицуулалтаа сайжруулж, шинэ төрлийн цахим гэмт хэргийн нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх, энэ зорилгоор олон улсын болон бүс нутгийн, хоёр талт харилцаатай байх боломж бүрдэнэ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар цахим гэмт хэргийг Тагнуулын Ерөнхий Газар шууд харьяалан шийдвэрлэх эрх хэмжээтэй болох нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Засгийн газрын 2010 оны 141-р тогтоолын 1-р хавсралт болох Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр, 2-р хавсралт болох тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй уялдахаар байна.
Ингэхдээ Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд цахим гэмт хэргийг мөрдөн шалгах, харьяалан шийдвэрлэх асуудлыг нутаг дэвсгэрийн болон харьяалалын зарчмаар тусгах нь зүйтэй.
Мөн дараах ойлголтыг хуульчлах нь эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхээс урьдчилан сэргийлэх, гэмт этгээд ял завших явдлыг таслан зогсооход чухал үр нөлөөтэй. Үүнд: компьютерийн сүлжээ, компьютерийн мэдээлэл, интернэтийн үйлчилгээ үзүүлэгч, мэдээллийн урсгал, компьютерийн мэдээлэл, сүлжээний нууцлал, бүрэн бүтэн байдал, ашиглалт.
Эцэст нь хэлэхэд, энд дурдсан санал нь нарийвчилсан судалгаа, статистикийн мэдээлэл, холбогдох мэргэжилтний дүгнэлтээр баталгаажина.


Read more...

2012-11-17

Төрийн байгууллагуудын цахим мэдээллийн ил тод байдал

Төрийн байгууллагуудын цахим мэдээллийн ил тод байдал

2011.06.16-нд батлагдсан Mэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль нь улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг дараах байгууллагад хамаарах билээ (3.1):

1.Улсын Их Хурлын Тамгын газар;
2.Ерөнхийлөгчийн Тамгын газар;
3.Засгийн газрын Хэрэг эрхлэх газар;
4.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба;
5.төрийн захиргааны төв болон бусад төрийн захиргааны байгууллага;
6.бүх шатны шүүх, прокурорын байгууллага;
7.Улсын Их Хурлаас байгуулдаг /Засгийн газраас бусад/ байгууллага;
8.нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ажлын алба, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;
9.төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;
10.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллага;
11.олон нийтийн радио, телевизийн байгууллага.

Үүний 9, 11-д дурдсанаас бусад байгууллагын цахим хуудас www.pmis.gov.mn –т нэгдсэн байдлаар байгаа.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалтыг Төрийн өмчийн хорооны www.spc.gov.mn цахим хуудаснаас харж болно.
Олон нийтийн радио, телевизийн байгууллагын цахим хуудас: www.mnb.mn

Харин Зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэрэг, тагнуулын байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангахад энэ хууль үйлчлэхгүй.

Төрийн байгууллагуудын цахим мэдээллийн ил тод байдлыг тус хуульд дараах 4 төрөлд ангилсан байна:
1. Үйл ажиллагааны ил тод байдал;
2. Хүний нөөцийн ил тод байдал;
3. Төсөв, санхүүгийн ил тод байдал;
4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал.

Ингээд дараах хүснэгийг ашиглан та төрийн байгууллагуудын цахим мэдээллийн ил тод байдалтай танилцаж, шаардлага хангахгүй бол холбогдох албан тушаалтанд шаардлага тавьж хэвшсэнээр мэдээллийн ил тод байдал бэхжихэд зохих хувь нэмэр оруулах юм.

Тус хууль, таны шаардлагыг зөрчсөн албан тушаалтанд дараах хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байгаа. Үүнд:

25.1.Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль тогтоомж зөрчсөн албан
хаагчийг зөрчлийн шинж байдлыг харгалзан түүнийг томилсон эрх бүхий этгээд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна.
25.2.Иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрхийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн албан
хаагчийг эрх бүхий этгээд Төрийн албаны тухай хуулийн 25.1.1-д заасан үндэслэлээр төрийн
албанаас хална.
25.3.Энэ хуулийн 25.2-т заасныг зөрчсөн шийдвэр гаргах эрх бүхий этгээдийг шүүгч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр
торгоно.

Ойлголт
Тодорхойлолт
Эрх зүйн эх сурвалж
тогтмол шинэчлэх

бүртгэх байгууллагын цахим хуудсанд байрлуулахаар энэ хуульд заасан мэдээллийг өдөр тутам нэгээс доошгүй удаа буюу шаардлагатай тохиолдолд тухай бүр шинэчлэх
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, 3.1.5.
 тогтмол шинэчлэх

тухайн мэдээллийг 14 хоног тутам нэгээс доошгүй удаа шинэчлэх
Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, 4.1.5.
тухай бүр шинэчлэх
тухайн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт орсон, эсхүл мэдээлэл бүхэлдээ өөрчлөгдсөн тохиолдолд уг мэдээллийг 3 хоногийн дотор шинэчлэх
Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, 4.1.6.
цахим хуудас

нийтэд нээлттэй байдлаар интернэт сүлжээнд байрлуулсан цахим баримт бичиг, мэдээлэл
Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, 4.1.2.
цахим мэдээлэл

Монголбанкнаас батлагдсан бүтцийн дагуу тусгай программ хангамж ашиглан сүлжээгээр дамжуулах зорилгоор үүсгэсэн мэдээлэл
Банк хоорондын цахим сүлжээний хэрэглэгчийн
ажлын байрны аюулгүй байдлын журам- Монгол Банкны Ерөнхийлөгчийн 2002 оны 594 дүгээр тушаалын хавсралт, 1.5
цахим баримт бичиг

компьютер, компьютерийн программ болон ижил төрлийн бусад хэрэгслийг ашиглан үүсгэх, илгээх, хүлээн авах, хадгалах боломжтой цахим өгөгдөл
Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, 4.1.3.
цахим баримт бичиг

 мэдээллийн технологийн техник хэрэгсэл, программм хангамж ашиглан үүсгэх, илгээх, хүлээн авах, хадгалах боломжтой цахим өгөгдөл
Цахим гарын үсгийн тухай хууль , 4.1.4


Үйл ажиллагааны ил тод байдал (7-р зүйл)
Төрийн байгууллагууд
Шаардлага хангасан бол +
Шаардлага хангаагүй бол -
1.эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл болон тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн, зохион байгуулалтын бүтцийг цахим хуудастаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

2.үйлчилгээ, захидал харилцааны асуудал хариуцсан албан хаагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал, ажиллах журам, харилцах утас, иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарийг цахим хуудастаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

3.үйлчилгээ авахад шаардагдах бичиг баримтын жагсаалтыг цахим хуудастаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

4.үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, зааврыг цахим хуудастаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

5.шинээр боловсруулж байгаа бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төслийг цахим хуудсандаа 30-аас доошгүй хоног ойлгомжтой байдлаар байрлуулж, холбогдох төрийн ба төрийн бус байгууллага, мэргэжлийн шинжээч, эрдэмтэн, иргэдийн саналыг авах, үндэслэлтэй гэж үзвэл уг саналыг төсөлд тусгах;

6. төрийн байгууллагын гүйцэтгэх тодорхой чиг үүргийг гүйцэтгэж буй төрийн бус байгууллаггын нэр, хаяг, цахим хуудас, эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэлийг цахим хуудастаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлэх;

7.тухайн байгууллага тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагаа эсхүл бусад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгодог бол тухайн зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, эрхлэх үйл ажиллагааны чиглэл, зөвшөөрөл олгосон болон дуусгавар болох хугацааг цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

8.салбарын хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, байдлын талаарх мэдээллийг цахим хуудсандаа байрлуулан тухай бүр шинэчлэх;



Хүний нөөцийн ил тод байдал (8-р зүйл)
Төрийн байгууллагууд
Шаардлага хангасан
Шаардлага хангаагүй
1.сул орон тооны зарыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх, энэ тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах;


2.албан хаагчийн ёс зүйн дүрмийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа
ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;


3.хүний нөөцийн стратеги, түүний хэрэгжилтийг хянаж, үнэлэх журмыг цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;


4.хүний нөөцийн удирдлагын ил тод байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлж байх;


5.албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагааг үнэн зөв, шударга болгох чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар цахим хуудсандаа ойлгомжтой
байдлаар байрлуулан мэдээлж байх;



Төсөв, санхүүгийн ил тод байдал (9-р зүйл)
Төрийн байгууллагууд
Шаардлага хангасан
Шаардлага хангаагүй
9.1.1.тухайн жилийн төсөв, өмнөх оны төсвийн гүйцэтгэл, дараа жилийн төсвийн төслийг өөрийн цахим хуудас болон Монгол Улсын төсвийн ил тод байдал цахим хуудсанд дор дурдсан хугацаанд байрлуулан мэдээллийг иргэд,  байгууллага чөлөөтэй авах нөхцөлийг бүрдүүлэх:
а.тухайн жилийн төсвийг жил бүрийн 01-р сарын 10-ны өдрийн дотор;
б.өмнөх оны төсвийн гүйцэтгэлийг жил бүрийн 4-р сарын 01-ний өдрийн дотор;
в.дараа жилийн төсвийн төслийг жил бүрийн 8-р сарын 15-ны өдрийн дотор.


9.1.2.жилийн эцсийн санхүүгийн тайланг дараа жилийн 4-р сарын 01-ний өдрийн дотор цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан иргэд, иргэний
нийгмийн байгууллагын зүгээс төсвийн зарцуулалтад хяналт тавих боломжийг хангах;


9.1.3.санхүүгийн тайланд нь хийсэн аудитын дүгнэлтийг бүрэн эхээр нь тухайн жилийн 4-р сарын 01-ний өдрийн дотор цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлэх;


9.1.4.тухайн жилийн төсөвт нэмэлт, өөрчлөлт орсон тохиолдолд ажлын 14 өдрийн дотор энэ тухай цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлэх;


9.1.5.зөвхөн хууль тогтоомжид заасан төлбөр, хураамжийг үйлчлүүлэгчээс авч, түүний хэмжээг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;


9.2.Төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 7, 8 дугаар зүйл, 9.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлд зааснаас гадна дараах мэдээллийг үндэсний хэмжээний өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээж, цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулна:
9.2.1.концессын зүйлийн жагсаалт болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг батлагдсанаас нь хойш ажлын 14 өдрийн дотор;


9.2.2.концессын гэрээ болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг байгуулагдсанаас
нь хойш ажлын 14 өдрийн дотор;


9.2.3.концессын гэрээ байгуулсан тухай бүрд концесс эзэмшигч, түүний байгууллагын
нууцад хамаарахаас бусад мэдээлэл, концессын зүйл, гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээний талаарх мэдээллийг ажлын 14 өдрийн дотор.


9.3.Нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон бусад төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 7, 8-р зүйл, 9.1 дэх хэсэг, 10-р зүйлд зааснаас гадна нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийн жагсаалтыг тухайн этгээдийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийн хамт цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэнэ.




Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал (10-р зүйл)
Төрийн байгууллагууд
Шаардлага хангасан
Шаардлага хангаагүй
1.ил тод, шударга, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимд суурилсан худалдан авах ажиллагааны бодлого баримтлан, энэ тухай цахим хуудсандаа байрлуулах
болон бусад хэлбэрээр нийтэд мэдээлэх;


2.тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам, тендерийн урилгыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа байрлуулан тухай бүр шинэчлэх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21- р зүйлд заасны дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх;


3.тендерт оролцохыг сонирхогчид тавих шалгуур үзүүлэлт болон гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үндэслэлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;


4.тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх товч мэдээллийг цахим хуудсандаа байрлуулан тухай бүр шинэчлэх, шалгарсан болон шалгарч чадаагүй шалтгаан, нөхцөл, хуулийн үндэслэлийн талаар тодорхой танилцуулах;


5.худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайланг цахим хуудсандаа байршуулан тухай бүр шинэчлэх;


6.тендер шалгаруулах явцад илэрсэн зөрчлийн талаар тухай бүр холбогдох байгууллагад мэдээлэх;


7.худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон бусад хяналт, шалгалтын дүнг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;






Read more...