Search This Blog

2012-09-12

Шинэ вэб хуудас: Cybersafety.mn

Cybersafety.mn хэмээх мэдээллийн аюулгүй байдлын талаархи ойлголт сургалтыг агуулсан, олон нийт, хүүхэд багачууд, мэргэжилтнүүдэд зориулсан вэб сайт гэх тодотголтой нэгэн цахим хуудас нээгдээд удаагүй байна.
Энэ нь үндсэн зургаан хэсэгтэй юм байна. Үүнд дараах хэсэг багтана:
-       “Хүүхдүүдэд”,
-       “Өсвөр насныханд”,
-       “Эцэг эх, багш нарт”,
-       “Сургууль, номын санд”,
-       “Удирдах ажилтнуудад”,
-       “Мэргэжилтнүүдэд”  
Агуулгатай нь та бүхэн өөрснөө бүрэн танилцана биз ээ. Төрийн байгууллага буюу Харилцаа холбооны зохицуулах хорооны хариуцан хийлгэж, танилцуулж буй уг хуудаст олон юм төлөвлөгдчихсөн, хийгдэж байгааг дуулгахад таатай байна.


Ийнхүү олон нийтэд зориулсан мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг, чадвар олгох зорилготой цахим агуулга бүтээгдэх, хөгжих эрх зүйн үндэслэлийг тодруулбал,

Засгийн газрын 2010 оны 141 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт болох “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ны 3-р зорилтод

Мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэдээлэл, харилцаа холбооны технологийн хэрэглээний соёл бий болгон төлөвшүүлэх, иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийн таатай орчин бүрдүүлэх зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэсэн бөгөөд

2010-2015 онд “Мэдээллийн аюулгүй байдлын талаар олон нийтэд тодорхой мэдлэг, ойлголт бий болгох зорилгоор төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах (ТВ нэвтрүүлэг, вэб сайт, форум, нийтлэл, хичээл, ном гэх мэт) ба

“олон нийтийн мэдээллийн аюулгүй байдлын ухамсар, мэдлэг дээшлэх болно” гэжээ.

Үүнийг шалгах үзүүлэлт нь нийтэд зориулсан арга хэмжээний тоо, чанар байх аж. Хөрөнгийн эх үүсвэр нь төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт байх бөгөөд 100 сая төгрөгт багтаахаар төлөвлөжээ.

Одоо бид бүхний хувьд Cybersafety.mn хуудсыг идэвхтэй хэрэглэх, түүнтэй хамт мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг чадвараа дээшлүүлэх үлдлээ.

1 comment:

Anonymous said...

www.cybersafety.mn ajillahgui bn..