Search This Blog

2012-09-21

КИБЕР ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ КОНВЕНЦ /Удиртгал/

-->
Европын Зөвлөл
Европын гэрээний цуврал -№185


КИБЕР ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ КОНВЕНЦ


Будапешт, 2001.09.23


Удиртгал


Энэхүү конвенцод Европын
Зөвлөлийн Гишүүн болон бусад орнууд гарын үсэг зурж,

Европын Зөвлөл нь түүний гишүүн орнуудын эв нэгдлийг бататган бэхжүүлэх эрмэлзэлтэй гэдгийг онцлож,

Энэхүү
Конвенцийн оролцогч бусад улсын хамтын ажиллагааны үнэ цэнийг хүлээн зөвшөөрч,

Эрүүгийн нийтлэг бодлого нь кибер гэмт хэргээс нийгмээ хамгаалах зорилготой, түүний тул зохих хууль тогтоомжийг батлах, олон улсын түвшинд хамтран ажиллах эрмэлзэлтэй гэдэгт итгэл дүүрэн байгаа тул,

Тоон хөрвүүлэг, компьютерийн сүлжээ нь улам бүр даяарчлагдаж томоохон өөрчлөлтийг авч ирж буйг ухамсарлаж,

Компьютерийн сүлжээ, цахим мэдээлэл нь гэмт хэрэг үйлдэгдэхэд ашиглагда
х, гэмт хэргийн нотлох баримт нь тэрхүү сүлжээнд хадгалагдаж, дамжуулагддаг эрсдэлтэй болохыг анхаарч,

Мэдээллийн технологийг ашиглах, хөгжүүлэх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шаардлагатай бөгөөд кибер гэмт хэрэгтэй тэмцэхэд төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа нэн чухал болохыг хүлээн зөвшөөрч,

Кибер гэмт хэрэгтэй тэмцэхэд эрүүгийн хэргийн талаарх бүтээлч олон улсын хамтын ажиллагаа үр нөлөөтэй болоход итгэж,  

Тус Конвенц нь компьютерийн систем, сүлжээ
, мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, ашиглалтын эсрэг шууд чиглэсэн халдлагыг таслан зогсоох, тийм халдлагыг гэмт хэрэг болгон хуульчлах, түүнийг дотоодын болон олон улсын түвшинд илрүүлэх, мөрдөн шалгах, яллах, тийм гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх үр нөлөөтэй хууль тогтоомж батлах, холбогдох олон улсын хамтын ажиллагааг сайтар зохион байгуулахад чухал болохыг бүрэн зөвшөөрч,                                                                                                                                                                                                                                                                                                    
Иргэний болон улс төрийн эрхийн тухай НҮБ-ын 1966 оны олон улсын пакт, Хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах тухай Европын Зөвлөлийн 1950 оны конвенц болон бусад олон улсын гэрээгээр хамгаалагдах хүний суурь эрхийг дээдлэх
болон хууль хэрэгжүүлэх ашиг сонирхлын зохистой тэнцлийг хангах явдлыг анхаарч, Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй, энэхүү эрхэнд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтахыг дахин баталгаажуулж,

Хувийн мэдээллийг автоматжуулан боловсруулахад хувь хүнийг хамгаалах тухай Европын Зөвлөлийн 1981 оны конвенц
ид хувийн мэдээллийн хамгаалалтыг баталгаажуулсныг анхаарч,

Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын 1989 оны конвенц, Хүүхдийн хэлбэрийн тэвчишгүй хэлбэрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182-р конвенцийг анхааралдаа авч,

Эрүүгийн салбар дахь Европын Зөвлөлийн хүчин төгөлдөр үйлчилж буй хамтын ажиллагааны конвенцууд, тэдгээрт нийцсэн Европын Зөвлөлийн Гишүүн болон бусад улсын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр үйлчилж буй бусад гэрээг харгалзан үзэж, тэдгээрт Энэхүү Конвенц нь компьютерийн систем, мэдээлэлтэй холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах, зүйлчлэх, гэмт хэргийн цахим нотлох баримтыг цуглуулах үйл ажиллагааг зохицуулсан нэмэлт болохыг онцлон тэмдэглэж,

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, үүний дотор НҮБ, Эдийн Засгийн Хамтын ажиллагаа Хөгжлийн Байгууллага, Европын Холбоо, "Их Найм"
-ын хэрэгжүүлж буй үйл явдлыг сайшааж,

Эрүүгийн Хэргийн Асуудлаарх Харилцан туслалцааны Европын Конвенц, түүний харилцаа холбоог хязгаарлах журмын хэрэгжилттэй холбоотой Сайд нарын хорооны 10-р Зөвлөмж, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн салбар дахь 2-р Зөвлөмж, цагдаагийн байгууллагад хувийн мэдээллийг ашиглах журмын асуудлаарх 15-р Зөвлөмж, харилцаа холбооны үйлчилгээ
, үүнд телефон үйлчилгээнд хувийн мэдээллийг хамгаалах 4-р Зөвлөмж, компьютерийн тодорхой гэмт хэргүүдийг хуульчлахтай холбоотой үндэсний хууль тогтоох байгууллагуудад зориулсан удирдамжийн талаарх 9-р Зөвлөмж, мэдээллийн технологитой холбогдсон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн бэрхшээлтэй холбоотой 13-р Зөвлөмжийг санаж,

Гэмт хэргийн асуудлаарх Европын Хорооны хариуцан ажиллаж буй кибер гэмт хэрэгтэй холбоотой дотоодын эрүүгийн хуулиудын холбогдох заалтыг
ижилсүүлэх, түүнийг мөрдөн шалгах үр нөлөөтэй арга замыг хуульчлах ажлыг дэмжихийг Сайд нарын хороонд даалгасан Европын Хууль зүйн сайд нарын 1997 оны 6-р сарын 10, 11-нд Прагт болсон 21-р хурлаараа баталсан 1-р Тогтоол, 

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх онцгой шаардлагыг харгалзан үзэж хойшлуулшгүй, зохих үр нөлөөтэй олон улсын хамтын ажиллагаа хэрэгтэй болохыг хүлээн зөвшөөрсөн, энэхүү Конвенцийн оролцогч байх бололцоотой улсуудад зохицсон шийдлийг олохоор хэлэлцэгч талуудыг дэмжсэн Европын Хууль зүйн сайд нарын 2000 оны 6-р сарын 8, 9-нд Лондонд болсон 23-р хурлаараа баталсан 3-р Тогтоолыг тус тус анхааран үзэж,

1997 оны 10-р сарын 10, 11-нд Страсбургт болсон Европын Зөвлөлийн Засгийн газар, төрийн тэргүүн нарын Дээд хэмжээний хоёр дахь уулзалтын үеэр баталсан мэдээллийн  технологийн хөгжилд хариу үзүүлэх Европын Зөвлөлийн үнэт зүйл, хэм хэмжээнд үндэслэсэн “Үйл ажиллагааны төлөвлөгөө”-г харгалзан үзэж,  

дор дурдсан зүйлсийг тохиролцов.

Эх сурвалж http://conventions.coe.int/Treaty/en/Treaties/Html/185.htm


No comments: