Search This Blog

2010-01-24

Компьютер, мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн криминологийн зарим асуудал

Хууль Зүйн Үндэсний Төвийн эрдэм шинжилгээний ажилтан, хууль зүйн магистр
Г. Оюунболд.

www.criminology.blogmn.net

Дэлхий дахинд шинэ гарч байгаа шинэ төрлийн гэмт хэрэг: Компьютер, мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөл

2006 , 2007 онд компьютер, мэдээллийн аюулгүй байдпын эсрэг гэмт тус бүр нэг удаа гарч бүртгэгдсэн нь тухайн гэмт хэрэг тогтвортой байгааг харуулж байна. Гэвч техник хөгжсөн өнөө үед манай улсын албан байгуулага болгон интернетед холбогдож тэр хэрээр байгууллага, иргэд кибер гэмт хэрэгт ихээр өртөж хохирч байна. Ялангуяа байгууллагын сүлжээнд байгаа мэдээллүүдийг устгах, худалдаа үйлчилгээ хэлбэрээр , эсвэл аялал жуулчлалын салбар, банк санхүүгийн салбарт хуурамч гүйлгээ хийх, гадаадын орнуудын хуурамч байгуулага, гэмт хэрэгтнүүд гэж захиалга өгч хохироох, хууран мэхэлж эд зүйл, бэлэн бус мөнгийг шилжүүлэн авах гэмт хэргүүд гарсаар байна. 2007 оны 11 сарийн байдлаар л гэхэд банкны салбарт гарсан гэмт хэрэг 54 гарч бүртгэгджээ.

Хэдий ийм боловч гадаад орнуудын хакерууд, кибер гэмт хэрэгтнүүдтэй хийж байгаа тэмцэл манай улсад байхгүй, хохирч ирсэн байгууллага аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн мэдээллийг шалгаж үзээд гэмт хэргийн бүрэлдхүүнгүй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэж байгаа тохиолдол цөөнгүй гарсан нь анхаарал татаж байна. жишээ дурдахад:

Ш 2006 онд манай улсын аялал жуулчлалын нэгэн байгууллага Голомт банкаар дамжуулан гадаадын иргэдэд залилуулан удаа дараа интернетээр хуурамч гүйлгээ хийж их хэмжээгээр хохирсон[4],

Ш Иргэн Б-г гадаад улсаас танилцах нэрээр итгэлийг олж удаа дараа хуурамч гүйлгээ хийж 10 сая төгрөгөөр хохироосон зэрэг баримтуудыг дурдаад байвал дуусахгүй.

Кибер гэмт хэрэг нь илvv мэргэжлийн, гэмт хэрэгтэн баригддаггvйгээрээ онцлог бөгөөд олон тэрбум долларын vйлдвэрлэлийг ихээр бий болгож эхэлсэн төдийгүй ихэвчлэн онлайн хэлбэрээр буюу интернетээр дамжин явагдаж байна.

Дэлхийн хэмжээнд 2007 оны эхний 6 сарын дотор 212,101 вирусны программ шинээр бvртгvvлсэн нь өнгөрөгч 6 сарынхаас 185% иар өссөн vзvvлэлт Зах зээл улам хурдтайгаар өргөжин тvvнд хандсан гэмт хэрэг ч бас улам нарийн болж байна. [5]

Компьютерийн гэмт хэргүүд дотроос нууц үг хулгайлах /phishing/, вирус тараах /virus/, бусдын и-мэйл хаяг руу хэрэггvй захиа олноор явуулах /spaming/, банкны цахим картны дугаар хулгайлах хийгээд өөрчлөх /carting/, хуурамч код тааруулан хууль бус гvйлгээ хийх зэрэг гэмт хэргүүд түгээмэл байдаг байна. Түүнчлэн нууц үг хулгайлах гэмт хэргүүд дийлэнхийг эзэлж байна. Үүнийг үйлдэхдээ интернетээр төлбөр тооцооны үйл ажиллагаа явуулдаг интернет банк, интернет худалдаа зэрэг веб хуудаснуудыг яг ижилхэнээр дуурайлган хийдэг байна. Нууц vг картны дугаар хулгайлах цахим хуудасны 86%-н 30% нь л хаяг нь мэдэгдэх (IP) байрших газар байрладаг нь тэдгээрийг олж илрvvлэхэд хvндрэл vзvvлдэг байна. [6]

Манай улсын хувьд кибер гэмт хэрэг гарахад дараахь хүчин зүйлүүд нөлөөлж байна. Үүнд

· Эдгээр ажиллагаанууд нь ихэвчилэн багахан хэмжээний санхvvгийн байгууллагын vйлчлvvлэгчид, жижиг нэгдэл, тэдний дайралтыг зогсоох хөрөнгийн боломжгvй банкууд руу чиглэсэн байдаг боловч энэ талаар мэдлэг хангалтгүй, хуулийн байгууллагаас гэмт хэрэг гэж үздэггүй.

· Кибер гэмт хэргээс хамгаалах үндэсний арга хэмжээ, хамгаалалт хангалтгүй, хууль тогтоомжийн хүрээнд тухайн гэмт хэрэгтэй тэмцэх талаар нарийвчилсан заалт, эрх зүйн орчин байхгүйгээс өөр төрлийн гэмт хэрэг гэж үзэн шийдвэрлэж байгаа нь энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулахад сөргөөр нөлөөлж байна.

· Ард иргэдийн дунд компьютер, мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар үйл ажиллагаа явуулж хэвшээгүй зэрэг нөхцөл хамгийн хээр нөлөөлж байна.


Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч, комиссар, докторант Д. Золжаргал, Хууль Зүйн Үндэсний Төвийн эрдэм шинжилгээний ажилтан, хууль зүйн магистр Г. Оюунболд.
Компьютер, мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн криминологийн зарим асуудал. “Хууль дээдлэх ёс” сэтгүүл, 2008 он №2/21/, 36-40 дэх тал.

Компьютер, мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг орон нутгийн болоод олон улсын хэмжээнд өсөн нэмэгдсээр байна.
... Шинжээчдийн үзэж байгаагаар компьютерийн гэмт хэрэг үйлдэх сонирхол нь өөрчлөгдөөд байна. Урьд нь тэд өөрсдийн техникийн ур чадварыг үзүүлэхийг хүсдэг байсан бол одоо санхүүгийн хөшүүрэг бий болжээ. Интернэт хэрэглэгчдийн 45 хувь нь интернэтээр худалдаа, үйлчилгээ худалдан авч зарж борлуулдаг болсон нь энэ сонирхлыг нэмэгдүүлдэг байна.
... Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн хүмүүсийн зүгээс дэвшилтэт өндөр технологийн гэмт хэрэгтэй тэмцэх, интернэтийн хэрэглэгчдийн ашиглалтын сан бий болгох боломж манай улсад байгаа гэж үздэг.



жич: зохиогчоос нийтлэх зөвшөөрөл авсан болно.

No comments: