Search This Blog

2008-03-30

Блог бичигч эрүү шүүлтэд өртөх эрсдэлтэй байна

Саудын Араб: Фоауд Ахмед Ал Фархен Жэддахын Дхахбан шоронд ганцаарчлан хоригдож байгаа бөгөөд хэрцгий, зүй бус харьцаа болон эрүү шүүлтэд өртөх эрсдэлтэй байна.

Түүнийг баривчлагдсанаас хойш 2 сарын дараа л эхнэр, хоёр хүүхэдтэйгээ уулзахыг зөвшөөрсөн бөгөөд баривчлагдсан нь хууль ёсны эсэх талаар өмгөөлөгч болон шүүгчид хандахыг нь хоригложээ.

2007-12-10-нд 32 настай Фоауд Ахмед Ал Фархен Жэддахын Дхахбаныг компани дээрээс нь Аюулгүйн албаныхан баривчилжээ. Түүнийг гэрт нь аваачиж, гэрийг нь нэгжсэн байна. Үүнээс өмнө хэд хэдэн удаа Дотоод Хэргийн Яамны /ДХЯ/ албад түүнийг байцаана гэсэн анхааруулга өгч байсан гэнэ.

12-р сарын 31-нд ДХЯ түүний баривчлагдсаныг хүлээн зөвшөөрсөн боловч шалтгаан нь тодорхойгүй хэвээр байна.

Энэ бүхэн нь түүний засгийн газрын бодлого, тэр дундаа үзэл санааны хоригдлуудыг ямар ч шүүх хурал хийлгүйгээр хорьж байгааг тайван замаар шүүмжилсэн блог сэтгүүлтэй нь холбоотой аж.

Улс орныг шүүмжилсэн хүмүүс үргэлж ямар нэгэн ял шийтгэлтэй эсвэл шүүх хуралгүйгээр хоригдож, засгийн газрын бодлогын эсрэг үйл ажиллагаа явуулахгүй, шүүмжлэхгүй гэдгээ амласан цагт л сулладаг байна.

Шүүхийн байцаалт үргэлж л нууц явагдан, буруутгагдаж буй этгээд өмгөөллийн туслалцаа авч чаддаггүй байна. Хоригдогч болон тэдний гэр бүлд шүүх хурлын үйл явцын талаар юу ч мэдээлдэггүй байна.

Та бүхэн Фоауд Ахмед Ал Фархен Жэддахын Дхахбаныг эрүү шүүлт болон бусад хэрцгий хандлагаас хамгаалах, эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байхыг шаардаж захидал бичнэ үү.

Хаяг: His Majesty King Abdullah Bin 'Abdul' Aziz AI-Saud, The Custodian of the Holy Mosques Office of His Majesty The King, Royal Court, Riyadh, Kingdom of Saudi-Arabia Salution: Your Majesty


Эмнести Интернэшнл. The Wire сонин. 2008 оны 3-р сар. дугаар 39. №02. Тал 5

No comments: