Search This Blog

2007-03-18

ИНТЕРНЕТИЙН ЭРХ ЗYЙН ГЛОБАЛЬ ЗОХИЦУУЛАЛТ

эх сурвалж: http://www.asuult.net/erkhzui/niitlel/altangerel4.html
                                                                                                                        “Боннын” Т.Алтангэрэл
                                                                                                                        University of Durham, UK

/Түүний нийтлэлээс хэсэглэн авав/

Интернеттэй холбогдож єнєєдєр доорхи эрх зvйн асуудлууд ямар нэг аргаар зохицуулалтаа хvлээж байна:

·        Мэдээллийн нууцын хамгаалалт (гол тєлєв тєрийн байгууллагуудтай холбоотой, мєн хувийн мэдээллийг цааш нь дамжуулах, ашиглахаас хэрхэн хамгаалах гэх мэт)
·        Зохиогчийн эрхийн хамгаалалт (программ хангамжийн зохиогчийн эрхийг хамгаалах, домэйн нэрийн хамгаалалт, бусад тєрлийн бvтээлийн зохиогчийн эрхийн хамгаалал )
·        Цахим худалдааны зохицуулалт (тухайлбал цахим худалдааны онцлогийг тулгуурлан хэлцлийг ямар нєхцєлд байгуулагдсан гэж vзэх, гэрээний хэлбэр ямар байх, хайлтын системыг эрх зvйн тєлєєлєгч, зуучлагч гэж vзэх эсэх (АНУ-д жишээ нь хайлтын систем улам л “ухаалаг” болоод байгаа учир эрх зvйн хариуцлага vvрэх хэрэгтэй гэж vзэж байна)
·        Єрсєлдєєнийг дэмжих (монополийг хорих, зах зээлийг хязгаарласан нууц хэлцлийг хорих, vнийн чєлєєт уян хатан тогтолцоог дэмжих)
·        Хэрэглэгчийн эрхийн хамгаалалт (интернетээр худалдаж авсан барааг буцаах эрх, сурталчилгааны vнэн зєвд итгэх хэрэглэгчийн эрхийг хамгаалах )
·        Татварын асуудал (интернетээр ямар нэг бараа, vйлчилгээ явуулагчаас хэрхэн татвар авах, vйлчлэгчийн байршлаар эрх зvйн сонголтыг хамааруулах эсэх )
·        Интернет дэх гэмт хэрэг, тvvнтэй тэмцэх арга хэлбэр
·        Интернет банк байгуулах, интернет биржийн худалдаа явуулах эрх зvйн орчинг бvрдvvлэх (бие биенээсээ алслагдсан Монголын нєхцєлд сvлжээгээр дамжуулан мєнгєний гvйлгээ хийх, цахим мєнгє ашиглах ихээхэн ач холбогдолтой байж болно)
Мэдээллийн энэ мэт технологийг єргєнєєр ашиглаж, vр шимээс нь хvртэж, эрх зvйн vvднээс хvлээн зєвшєєрч чєлєєт найдвартай орчинг нь бvрдvvлвээс интернет манай нийгэм эдийн засгийн нэгэн ирээдvйтэй салбар болно гэдэгт итгэлтэй байна.

No comments: